gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Хишигсүрэн: Ард түмний гарт төрийн хувь заяа ирсэн хэдхэн хоног үргэлжилж байна

А.Эрхэмбаяр
Сонгууль 2020
2020-06-10
8
Twitter logo

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд олон сэтгүүлч нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна. Тэдний зарим нь нам эвслээс, зарим нь бие даан нэрээ дэвшүүлжээ. Соён гэгээрүүлэгч телевизийн захирал С.Хишигсүрэн тэдний нэг. Тэрээр УИХ-ын 25 дугаар тойрогт “Та бидний эвсэл”-ээс өрсөлдөж байгаа юм. Тэрээр авлигын асуудлыг хөндсөн мэтгэлцээнд оролцсон юм.

2017 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ЦЭВЭР АВЛИГА ДЭЭР ЯВАГДСАН. АВЛИГЫН ДААЖ ДАВШГҮЙ МӨНГӨ АЧААД БАРУУН АЙМАГТ ЯВСАН МАШИН БАРИГДСАН 

-Дэлхий даяар гэртээ цахим ертөнцийг анхааралтай ажиглаж байна. Хүн төрөлхтөн их сорилтын өмнө ирсэн энэ өдрүүдэд GOGO.mn-ыг дэлхий даяар маш олон үздэг юм билээ. Сонгуулийн үеэр дөрөв дэх засаглалын үүргээ гүйцэтгэж, нэр дэвшигчдийг авчран чухал, зөв сэдвүүдээр мэтгэлцээн хийж байгаад баяр хүргэе. Би УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшин өрсөлдөж байна. Соён гэгээрүүлэгч телевизийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирлаар ажилладаг. Сэтгүүл зүйн тавдугаар үүрэг буюу соён гэгээрүүлэх үүргийг хүн төрөлхтөн сүүлийн таван жилд эрчимтэй ярьдаг болсон. 

-Яагаад сонгуульд нэр дэвшихээр болсон бэ?
-Монгол төрийн алтан жолоог ард түмэн өөрсдийнхөө сонголтоор хийдэг болоод 30 жил болж байна. Энэ бол бидний алдаж болохгүй гайхамшигтай 30 жил байлаа. Ард түмний гарт төрийн хувь заяа орж ирсэн хэдхэн хоног үргэлжилж байна.

Монголын ард түмэн 30 жил төрд өөрсдийн хүсэж мөрөөддөг хүмүүсээ илгээсээр байгаа ч төр яг хэвээрээ, авлигын үзүүлэлтээр асар уналттай байна. Яагаад авлигаар төр унаж байна вэ гэвэл юуны өмнө шударга бус байдлаас гадна зөв хүмүүс “тоглолтын” гадуур байна. Өөрсдөө гаргасан хүнээс чамлаад байдгаа болих хэрэгтэй.

200 жил Манжийн дарлалд дарлагдаж байсан ардын дуунд байдаг. 10 ембүү хараад алгаа тосдог аав уу даа 20 ембүү хараад хормойгоо тосдог ээж үү дээ гэж. 

Иргэд соён гэгээрч чадаж байна. Монгол хүн оюунлаг, хүнийг зөв талаас нь харж чаддаг юм байна. Магадгүй захын хүнээс асуухад зөв дүн тавих хэмжээний хөгжжээ. Тэд соён гэгээрчхэж. Харин алтан төр харанхуй байна. Улам л харанхуй болоод байгаа учир өөрөө энэ үйлд орж ажиллан, хууль тогтоох байгууллагын хүчтэй дуу хоолой болж, хүнд хүчир төрийн ажилтай ноцолдон, дотор талаас нь соён гэгээрүүлэх ажлыг хийгээч гэдэг хүсэлтийг надад тавьсан. Би оюуны бүтээл үйлдвэрлэдэг учраас хүсэлтийг хүлээн авч, энэ удаагийн сонгуульд оролцохоор өрсөлдөж байна. Энэ бол миний хувь хүний санаа зорилго гэхээс илүүтэй, намайг төрд орооч гэж хэлсэн үзэгчдийн минь хүсэл.

-Авлигын эсрэг байнга л яригддаг. Үе үе бухимдаж, эмзэглэмээр асуудлууд гарч байна. Тэгэхээр энэ асуудлыг ингээд шийдчихэж болдоггүй юм байх даа, ингэх л ёстой шүү дээ гэсэн бодол сэтгүүлч, хуульчдад илүү байдаг болов уу?
-Ер нь авлигатай манай ард түмэн хэзээ нүүр тулсан бэ? Түүх сөхвөл 200 жил Манжийн дарлалд дарлагдаж байсан ардын дуунд байдаг. 10 ембүү хараад алгаа тосдог аав уу даа 20 ембүү хараад хормойгоо тосдог ээж үү дээ гэж. Үнэхээр авлига манай ард түмнийг үеийн үед зовоож байж. Манж манай алтан төрийг булааж авахдаа бүх ноёдод том отог жинс, эрдэнийн чулуу өгч байсан. Наран саран гэрэлтэх, хаан, хошуу ноён, бишрэлт засаг ноён гэж нэрлэсэн. Тэр өрсөлдөөн нь халх Монголыг доройтуулж, төрийг унагахын тулд тэдний толгой дээрх отог жинс жилээс жилд томорч байсан. Энэ бол бидний сэтгэлийн шарх  юм. Энэ хүнд шарх бидний цус, эсэд байна. Өнгөрсөн 70 жилийн хугацаан ард түмэн арай гэж эрх чөлөөгөө авсан.

Энэ үед засаг захиргаатай байсан учраас айхавтар түүхэн хар толбо болж үлдсэн авлигын хэрэг цөөхөн байдаг болов уу. Гэхдээ Монголын ард түмэн саруул ухаантай. Тэр үед бүх салбарт сэргэн мандалт гарсан. Эхнэрээ амаржихаар ойр зуурын юм эмчид нь бэлэглэчихдэг ёс бий болсон. Үүнийг авлига гэж хэлэхэд инээдэмтэй. Эгэл жирийн ард түмэн дунд авлига алга. Хөгжчихсөн газар нь харин төр. Олон улсын шинжээчид үнэхээр зөв хэлж байна. Үнэхээр хөгжсөн юм бол яагаад авлигын индексээр 105 дугаар байранд байгаа юм бэ? Авлигын хэргийн 76 хувь нотлогдохгүй буцаж байгаагаас харахад нотлох гэж буй газарт хүртэл авлига хүчтэй шигдсэн байна. 24 хувь нь ял авч байна гэнэ. Энэ бол жижиг ялаанууд нь ял авч буй хэрэг. Цаад заан, зааны тугал ял аваагүй байна. Монголын төр авлигатай байгаа цагт олон улсаас бидэнд улаан дохиог асаасаар байх болно. Үүнээс цааш дохио асахгүй ч болов уу?

Жирийн ард түмэн дунд авлига алга. Хөгжчихсөн газар нь харин төр. 

-Авлигатай тэмцэхийн тулд төрийн албан хаагчдын цалинг нэмэх ёстой юм байна гэдэг шийдвэр гараад Шүүгчид дундаж цалингаас 3 дахин өндөр цалин авдаг болсон. Үндэсний статистикийн газрын мэдээлж буйгаар дундаж цалин 1.2 сая төгрөг. Гэтэл шүүгчийн дундаж цалин 3 саяас эхэлж, 4-5 сая руу дөхөх болов уу. Мөн араас нь прокурор, АТГ-ын мөрдөн байцаагчдын цалинг нэмсэн. Тэгвэл үнэхээр хэрэг шийдэгдэхэд гол үүрэг гүйцэтгэж буй хүмүүс авлигаас ангид байж чадаж байна уу?
-Ер нь бол сайхан эрхлүүлж байна. Эрхлүүлэх нь авлигатай тэмцэх арга мөн үү биш үү? Хүнд ажил гэвэл их байна. Эмнэлэгт төрж буй эхийн хамаг юмыг зөөж байгаа асрагч шүүгчээс хүнд ажил хийж байна. Авлига авахгүй бай гэж толгойг нь илж байгаа юм болов уу. Энэ бол ядарсан арга. 2017 оны ерөнхийлөгчийн сонгууль цэвэр авлига дээр явагдсан. Бүх л бүтэн авлигын дааж давшгүй мөнгө ачаад баруун аймагт явж байсан машин баригдсан. Тэр хэрэг шийдэгдэв үү. Ард түмний зүрх сэтгэлд хилэн байгаа. 

Бидний өмнөд хөрш байна. Си Жинпин дарга Дэн Сяопин даргын эдийн засгийн бодлогыг үргэлжлүүлж байна. Энэ хүний нэр алдар хятадын түүхэнд 100 жил үлдэхээр байна. Учир нь энэ хүн идээ бээр болсон авлигатай маш сайн тэмцлээ. Тэнгэрийн ав, Үнэгний ав гээд тэмцлийг хятадууд мэдэж байна. Дэлхийн хаана ч очиж шургалсан бай хятадын цагдаа нар баривчилж байна.  Энэ үйл явдлууд хятад орныг босгож, сэргэн мандал руу оруулж ирлээ. Гарт нь гав зүүлгэсэн авлигачдыг онгоцоор авчирч байгааг хараад тариачдад нь урам зориг орж байна. Улс орон, төрөөрөө бахархах сэтгэл төрж  байна. Баригдаж ирсэн хүмүүсийн 15 хувь цаазын ял, 30 гаруй хувь нь олон жилийн хорих ял авчээ.

2017 оны ерөнхийлөгчийн сонгууль цэвэр авлига дээр явагдсан. Бүх л бүтэн авлигын дааж давшгүй мөнгө ачаад баруун аймагт явж байсан машин баригдсан. Тэр хэрэг шийдэгдэв үү?

Монгол Улс хөгжиж байгаа боловч төр харанхуй байна. Олон улсын байгууллагууд удаа дараагийн судалгаагаар хэллээ. Яасан ханадаггүй, цаддаггүй, ойлгодоггүй юм бэ? АТГ-ын чекистүүд сайн ажиллаж байна. Орноос нь, оймсноос нь,  хогноос нь мөнгө олоод ирж байна. Ер нь их мөнгө хүний аминд халтайг Монголчууд ярьдаг шүү дээ. Гэнэт цадах гэдсэнд халтай, гэнэт баяжих  аминд халтай гэж манай ард түмэн хэлдэг. Уг нь авлигын хэргийг илрүүлээд байна. Хонгилоор оруулахад цаанаас нь ард түмэн тосоод авах гэж байтал доошоо дээшээ нүх ухдаг юм уу алга болчихдог. Ийм байдалд байгаа нь ард түмний хилэнг бадрааж байна. Хүмүүс өлсөлтийг тэвчиж байна. Хүүхэд талхаа дөрөв хуваан идэж байгааг тэвчиж байна. Харин олон улсын байгууллагуудын бидэнд өгч буй үнэлгээнүүдийг тэвчихгүй. 2020 онд тэсрэлт болж болзошгүй. Ард түмнийг басаж болохгүй. Өө ядарсан юм, энэ өвгөнийг яаж ч авлигадаж болно. Гучин мянган цаас өгье гэж бодож байгаа бол эндүүрэл. Зовж зүдэрсэн, доошоо шургасан хүмүүс өндийдөг. 2020 оны сонгуулиар авлигад цэг тавих хэрэгтэй.

Сэтгүүлч хүн үеийн үед юм сайхан болоосой, сайн зүг рүү эргээсэй гэж мэдээлэл хайж явдаг. Өрмийг нь аваад хусмыг нь үлдээсэн хүмүүс өөрсдийгөө хамгаалах хуулиуд баталсан. Нүдэндээ давхраа хийлгэхээр эмэгтэй хүн аятайхан харагддаг. Сайн харахаар эвгүй харагддаг шиг л. Өрөм хамсан хүмүүс зальжин арга хэрэглэж байна. Төрийн хувь заяа ард түмний гарт хэдхэн хоног байдаг нь сонгуулийн сурталчилгааны өдрүүд. Авлигаа шийдэхгүй бол энэ улс хаашаа ч явахгүй. Авлига дээд цэгтээ хүрсний тод жишээ нь шүүгч нарт авлига тараасан. Тэр шүүгчид багахан ял авлаа. Үнэхээр гунигтай. Энэ бол  авлигын дээд талын драм байлаа. Авлига бидний хоолой дээр тулчихлаа.

1990-ээд онд мэдээлэлд ойр байсан дарга нарын хүүхдүүд Монголчуудын 70 жил нойр хоолгүй босгосон бүхнийг хуваан авсан. Талхны, гутлын, хиамны үйлдвэр, аж үйлдвэрийг хулгайлж авснаас авлига эхэлсэн. 

Үүнээс цааш бол өөр замаар явна. Ард түмэн авлигыг хүлээн зөвшөөрсөн юм биш. Гурван хүүхэдтэй найзтайгаа барьцаад л хүүхэд гаргахыг боддог. Нэг нь гоё цүнх авсан бол мөн авах гэдэг нь хүний араншин. Хөдөлмөр эрхлээгүй атлаа цүдийчихсэн хүмүүстэй барьцана шүү дээ. 1990-ээд онд мэдээлэлд ойр байсан дарга нарын хүүхдүүд Монголчуудын 70 жил нойр хоолгүй босгосон бүхнийг хуваан авсан. Талхны, гутлын, хиамны үйлдвэр, аж үйлдвэрийг хулгайлж авснаас авлига эхэлсэн. Шударга бус гараанаас гарцгаасан. Бид нэр нь ардчилсан улс боловч ардчиллын үзүүлэлтүүдийг хангаагүй нь үнэн. Олон улсын байгууллагууд удаа дараа сануулсаар байхад бид цааш ийм байдалтай явж болохгүй. Аав нь, хүү нь гарлаа, ач нь гарах гэж байна. Одоо болноо.

-Танд баярлалаа.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан