gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.19
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.19
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.19
Валютын ханш
$ 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Лааны соёлд суралцаж, тав тух бүрдүүлээрэй

Засгийн газрын мэдээ
Нийгэм
2020-02-01
86
Twitter logo

  • Хюгге хэв маяг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг хүчин зүйлийн нэг бол лаа

Тохилог орчин, тав тухыг илэрхийлэх хюгге хандлага дэлхий нийтэд дэлгэрч буй. Тиймээс таатай уур амьсгал бүрдүүлдэг гэр ахуйн аксесуаруудын шинэ давлагаа бий болжээ. Улмаар ихэнх улс оронд лаа, үнэртэн, цэцэг, камин зуух зэрэг эд, хэрэгслийн борлуулалт нэмэгдсэн бөгөөд компаниуд хэрэглэгчдэд нийцүүлэн, тансаг бүтээгдэхүүн гаргахыг зорих болсон.

Энэ төрлийн бүтээгдэхүүн өндөр үнэтэй ч худалдан авалт ихтэй байдаг байна. Гэртээ болон ажлын өрөөндөө таатай уур амьсгал бий болгож, хюгге хэв маяг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг хүчин зүйлийн нэг бол лаа юм. Олон жилийн өмнө хүмүүс лааг харанхуйд гэрэл гаргах зорилгоор л ашигладаг байсан бол өдгөө энерги цэвэрлэж, эрч хүч сэлбэх хэрэгсэл хэмээн хардаг болжээ. Тиймээс өнгө, үнэр, сав баглаа нь чамин, гоёмсог лаанууд дэлгүүрийн лангуунд эгнэх боллоо.

Гэхдээ төрөл бүрээр нь үйлдвэрлэж, худалдаалж байгаа ч хэрэглэгчид зориулалтын дагуу ашиглаж чаддаггүйгээс үндсэн мөн чанар нь алдагддаг. Тухайлбал, өндөр өртөгтэй гоёмсог лаа худалдаж авсан ч олон дахин унтрааж асаасны улмаас гол нь дуусаж, тос нь үлдэх, тансаг үнэр нь өрөө, тасалгаанд хангалттай үнэртэхгүй байх тохиолдол элбэг. Энэ нь лааны чанар муугаас биш бидний хэрэглээ буруугаас болдог байна. Тиймээс лааг хэрхэн зөв хэрэглэж, үндсэн шинж чанарыг нь алдагдуулахгүй, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх талаар лаа, үнэртэн, арьс арчилгааны тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Францын Dyptique компанийн төлөөлөгчийн зөвлөгөөг хүргэж байна. 

ШИНЭ ЛААГ ХАМГИЙН БАГАДАА ХОЁР ЦАГ АСАА 

Лаа асаах үед тосны нэг хэсэг нь илүү хайлж, нөгөө хэсэг нь бүхэл байх тохиолдол гардаг. Үүний улмаас тос гадагш урсаж, хурдан дуусдаг. Шинээр асаасан лаагаа удалгүй унтрааснаар ийм хүндрэл үүсдэг. Тиймээс шинэ авсан лаагаахамгийн багадаа 2-3 цаг унтраахгүй байх хэрэгтэй. Ингэснээр дээд талын давхаргын лав бүрэн хайлж, цаашид жигд асах боломж бүрдэнэ.

ЛААНЫ ГОЛ УРТ БАЙХ ТУСМАА ХУРДАН ДУУСДАГ

Лааны гол урт байх тусмаа хурдан шатаж дуусдаг тул унтраасныхаа дараа голыг нь тайрах хэрэгтэй. Ингэснээр илүү удаан хугацаанд хэрэглэх төдийгүй утаа гарах болон шил, суурь хэт халахаас сэргийлнэ. Мөн лаагаа унтраах бүртээ голыг нь дахин голлуулж байршуулснаар лааны шил харлахаас хамгаална.

ЛААГ САЛХИТАЙ ГАЗАР ТАВЬЖ БОЛОХГҮЙ 

Лааны тансаг үнэрийг удаан хугацаанд хадгалахын тулд нэвт салхитай газар байрлуулахгүй байх хэрэгтэй. Мөн 
тогтмол асаадаггүй бол таглаж хадгалж заншаарай. Ингэснээр үнэр хадгалагдаж, таныг дахин асаахад тансаг үнэрээр таныг таашаах болно. Үнэрийг нь хадгалах бас нэг арга бол чийгтэй алчуураар арчих юм. Удаан хугацаанд асаахгүй орхихоор лааны гадаргуу дээр тоос тогтдог. Үүнийг зөөлөн, чийгтэй даавуугаар арчих нь үнэрт нөлөөлдөг.

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТАНСАГ ҮНЭРТЭЙ ЛАА

CIRE TRUDON BALMORAL

Английн хатан хаан Викторияд Шотландын ууланд байршдаг Балморал нэртэй цайз байдаг байжээ. Хатан хаан уг цайзыг ойн горхи, мод, цэцэгсээр хүрээлүүлсэн гайхалтай орчинтой гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Харин Cire Trudon брэндийн Balmoral лаа нь Викториягийн дүрсэлсэн орчныг үнэрээр дамжуулан мэдрүүлдэг байна.

SISLEY EAU DE CAMPAGNE

Eau de Campagne гэх алдарт үнэртэн бол Sisley брэндийн бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай сүрчиг юм. Тус брэнд ижил үнэртэй лаа худалдаанд гаргажээ. Байгалийн тансаг үнэрийг шингээж, тайвшрал бий болгох зорилготой уг бүтээгдэхүүн олон орны хэрэглэгчдэд хүрсэн.

DIPTYQUE PINE TREE OF LIGHT

Францын үнэртний ордон Diptyque нь шилмүүст модны үнэртэй, баярын уур амьсгал төрүүлэм лааны цуглуулга гаргажээ. Тус цуглуулгын хамгийн их борлуулалттай Pine Tree of Light хэмээх лаа нь модны бодит үнэр мэдрүүлдгээрээ алдартай.

BYREDO BIBLIOTHEQUE

Номын үнэрт дургүй хүн гэж бараг л үгүй биз ээ. Хэвлэлээс гараад удаагүй шаржигнасан хуудастай шинэ номыг эргүүлэхэд л үнэр нь эрхгүй сэтгэл сэргээдэг. Мөн олон жил болсон хуучин ном ч тансаг үнэрээ алддаггүй. Byredo брэндийн Bibliotheque лаа нь номын үнэртэй бөгөөд номын санд орсон мэт мэдрэмж төрүүлдэг тул хэрэглэгчдийн сэтгэлд нийцдэг.

JO MALONE RED ROSES

Сарнай цэцгийн үнэрийг хамгийн бодитоор мэдрүүлдэг лаа бол Red Roses юм. Яг л сарнайн хүлэмжинд буй мэт мэдрэмж төрүүлдэг тул ихэвчлэн эмэгтэй хүмүүс таашаадаг байна. Түүнчлэн ванны болон унтлагын өрөөнд байршуулахад хамгийн тохиромжтой гэж үнэртний мэргэжилтнүүд зөвлөдөг аж.

О.Даваасүрэн
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан