Эрүүл мэндийн яам, Сангийн яам хамтран эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн журмыг танилцуулах уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийт 219 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын төлөөлөл оролцлоо.
Нэг. Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилт өслөө
Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилт эрс нэмэгдэж, 2017 онд 694,7 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 964,6 тэрбум болж, 38 хувиар өссөн байна.
Хоёр. Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 2 дахин нэмэгдлээ.
Эрүүл мэндийн анхан шатлалын тусламж, үйлчилгээний санхүүжилт, нэг иргэнээр тооцсон тарифыг бодит өртөгтэй уялдуулан шинэчилж, өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон төлбөр 15,000 төгрөг байсныг 2020 онд 30,000 төгрөг болгон нэмлээ. Уг арга хэмжээнд нийт 26.7 тэрбум төгрөг нэмж зарцуулах болсноор өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт 2017 онтой харьцуулахад 2 дахин, 2019 онтой харьцуулахад 75,8 хувиар нэмэгдсэн. Энэхүү тарифын нэмэгдэл нь тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэнэ.
Уг санхүүжилт нэмэгдсэнтэй холбоотойгоор “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн төсвийг тооцох аргачлал, санхүүжүүлэх, хяналт тавих журам”-ыг Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд хамтран 2019 оны сүүлээр баталсан нь улсын төсвөөс олгох санхүүжилтийг үр дүн, чанартай уялдуулах, өрх сумын эрүүл мэндийн төвүүдийн хийж буй ажлын үр дүнг бодитой шударга үнэлэх, урамшуулах тогтолцоог бий болгоход чиглэгдсэн байна.
Гурав. Эрүүл мэндийн анхан шатлалын тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг боллоо.
Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг 2018 оноос өмнө улсын төсвөөс бүрэн хариуцдаг байсныг өөрчилж, эрүүл мэндийн даатгалын сангаас зарим тусламж, үйлчилгээг санхүүжүүлдэг болсон.
Тусламж, үйлчилгээний тарифыг тооцоо судалгаанд үндэслэн бодит өртөгтэй нийцүүлэн, 2018 оныхоос дунджаар 2.3 дахин нэмэгдүүлсэн. Тухайлбал: сэргээн засах тусламж, үйлчилгээ 20000 байсныг 45000, өдрийн эмчилгээ 30000 байсныг 70000, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ 25000 байсныг 50000-70000 төгрөг болгож тус тус өсгөсөн.
Ийнхүү өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг нэмэгдүүлснээр анхан шатлалын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэд, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж дээшилнэ.