НЗДТГ-ын дарга, хотын Захирагч С.Амарсайхан ойрын хугацаанд төлөвлөж буй нийтийн тээврийн шинэчлэлтийн ажлаа дэлгэрэнгүй танилцуулсан билээ. Үүнд Агаарын дүүжин тээвэр, Цахилгаан соронзон галт тэрэг, Тусгай замын автобус, Такси үйлчилгээ, Автобусны парк шинэчлэлийн талаар танилцуулсан.
Тэгвэл цахилгаан соронзон галт тэргийн талаарх товч мэдээллийг хүргэе.
Сүүлийн үеийн технологийн ололтод тулгуурласан энэхүү тээврийн хэрэгсэл нь үндсэн автозамын хөдөлгөөнд саад учруулахгүйн зэрэгцээ цахилгаан эх үүсгэврээр ажилладаг тул агаарын бохирдол үүсгэхгүй байгаль орчинд ээлтэй, иргэдийн хүлээх хугацаа нь 3-5 минут, өдөрт нийтдээ 210 мянга хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай зэрэг давуу талтай аж.
Цахилгаан соронзон галт тэргийг нэгдүгээр ээлжинд Энхтайваны өргөн чөлөөний дагуу, Амгалангаас Таван шар хүртэл үйлчилгээнд нэвтрүүлэх бөгөөд 12,2 км урттай, 14 зогсоол бүхий байгууламж барихаар төлөвлөжээ.
Ингэснээр төв замын авто замын ачаалал 68 хүртэлх хувиар буурах боломжтой. Мөн 14 зогсоол бүрээс иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болох аж. Цахилгаан соронзон галт тэргийг үйлчилгээнд явуулах хоёр, гуравдугаар чиглэл нь хотыг тойрог хэлбэрээр хамарсан болон Шинэ нисэх онгоцны буудал, Налайх, Зуун мод, Майдар Сити чиглэл юм.