Намжилын Норовбанзад гэдэг агуу дуучныг амьд ахуй цагт уулзаж, алт шиг үгийг нь тосч авснаа их хувь зохиол гэж бодож явдаг аа. Их дуучнаас ярилцлага авахаар тавин мянгатад байх гэрт нь очлоо. 2000 он байсан юм даг уу.
Миний диктафон буюу дуу хураагуурын зай дууссан байсанд их сандартал Норовбанзад гуай одоо яанаа хүүхээ гэснээ ханын цагныхаа зайг салгаад өгч байсан нь сэтгэлд тод үлджээ. Тэрхүү ярилцлагаа таны таалалд толилуулъя. Дашрамд хэлэхэд энэ ярилцлага "Үнэн" сонинд нийтлэгдэж байсан бөгөөд миний "Нутгийн үнэр" номонд орсон.
Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Азийн соёлын шагналт, профессор Намжилын Норовбанзад. Энэ хүний тухай элдвийн өмнөтгөл бичиж олныг нуршихын хэрэггүй биз ээ. Тэртэй тэргүй Норовбанзад гэж хэн бэ гэдгийг бид төдийгүй дэлхий андахгүй хойно. Дэрэнгийн бор толгодоос тодорсон дэлхийд данстай дуучин маань.
-Би ярьсаар байтал, дуугарсаар байгаад элэгдчихсэн пянз шиг болчихсон хүн шүү дээ гэсээр яриагаа эхлэв.
-Та гэр зуураа л байна уу?. Ойрд хилийн дээс алхав уу?
Би 1987 онд тэтгэвэртээ суусан хүн шүү дээ. Түүнээс хойш СУИС-д цагаар багшилж байгаад шавь нартаа халаагаа өгсөн дөө. Тэгээд гэртээ сууж байна. Одоогийн хэлээр бол чөлөөт уран бүтээлч гэх үү дээ. Хааяа нэг гадаад явдаг. Энэ жилийн хувьд "Экспo-2000" үзэсгэлэнд очиж дууллаа. Хөгжмийн зохиолч Соронзонболдын бүтээл тоглогдоход урилгаар очоод, Германы нэг хотод хоёр удаа тоглоод ирсэн.
-Ардын урлаг, тэр тусмаа уртын дуу нэлээд хязгаарлагдмал байдалд ороод байх шиг. Энэ нь тодорхой хэмжээгээр сууриншил, нийгэмшилтэй холбоотой санагддаг?
Магадгүй. Манай Монгол улс чинь уулаасаа нүүдэлчин ард түмэн. Харин одоо сууринших хандлагатай болчихоод байна. Сууринших явц уртын дуунд нөлөөлнө.Хүн ямар орон байшиндаа байнга дуулаад байлтай нь биш. Тэгээд ч уртын дуу чинь дөрвөн хананы дунд багтахгүй дуу шүү дээ. Уужим дэлгэр нутгийнхаа энгээр дуурсдаг аялгуу.Т ал сайхан нутгаа харахаар өөрийн эрхгүй уртын дуу аялмаар санагдах нь бий. Тэр сайхан талд зэрэглээ хөвөөд л. Тэр зэрэглээнд дунд нэг сайхан уул сүүмэлзээд л. Уул ч шиг үүл ч шиг. Энэ бүхнийг харахаар чинь аяндаа уртын дуу аялмаар болно шүү дээ.
-Таны бодлоор уртын дууг өвлөх, хөгжүүлэх, дэлгэрүүлэхийн тулд юу хийх ёстой вэ Төрийн бодлого хэрэгтэй юу?
Уртын дуу дуулдаг хүмүүс өдрөөс өдөрт цөөрсөөр л байна. Уртын дууны нандин өв эдэнтэй цуг өнгөрөх нь байна шүү дээ. Төр засаг үүнд анхаарлаа хандуулмаар байна.А рдынхаа урлагийг алтан сан хөмрөгт оруулаад өвлөөд үлдвэл ирээдүй хойчдоо л хэрэгтэй юм.Гадныхан манай ардын урлагийг маш их сонирхдог. Манайхан сонирхохгүй,өөрсдөө сэтгэл гаргахгүй юм бол эцэстээ халаглаад л үлдэнэ. Хувьсгалаас өмнө олон сайхан алдартай дуучид байсан гэж ярилцдаг ч хальсанд буулгаж бичиж үлдээсэн юм алга. Үлгэр домог болоод л өнгөрсөн. Харин техник технолги хөгжсөн өнөө үед гагцхүү санаачилга,сэтгэл дутаж байна.
-Таны анхны багш Тавхай гэдэг хүн байсан гэж сонссон юм байна?
Тэр үед багш шавь гэж нэг их сүйд болдог байсан биш дээ. Намайг эх барьж авсан Сугар гэдэг хөгшний хүү "сарьсан" Тавхай гэж байсан юм. Морь уядаг, сайхан дуулчихдаг, наймаа панз үсэргэдэг элдэвтэй эр явсан гэдэг. Тэр үед би бага байсан болохоор тэр болгоныг санадаггүй юм.
Ямар сайндаа манай нутгийнхан
Тагийн хадны цуурайг яах вэ
Тавхай хүүгийн хоолойг яах вэ
гэж ярилцдаг байж. Тэр хүн хүрээнээс бигтруул гэдэг юм авчирч түүнийг нь бид очиж чагнадаг байлаа. Өнөөх бигтруулаа найр наадам дээр ч авчирч дуугаргана. Бигтруулаар дуулж байгаа хүмүүсийн дууг хальт мөлт сурч хонь хурганы бэлчээрт буруу зөрүү аялж явсан минь л дуучин болохын эхлэл байж дээ. Миний уран бүтээлийн багш Улсын алдарт гавъяат дуучин Д.Дорждагва. Миний багш энэ зуунд төрөхгүй эгнэшгүй дуучин байлаа.
-Та урын сандаа хичнээн уртын дуутай вэ?
Зуугаад юм бий болов уу. Яг өөрийн болгож дуулсан нь наяад. Өөрийн дуулдаг дуунуудыг эмхэтгэж "Уртын дууны түүвэр" хэвлүүлэх санаатай эмхэлж байна. Амнаас ам дамжиж ирсэн болохоор уртын дуу үгний хувьд олон хувилбартай байдаг.
-Уртын дууны урын сан баяжихгүй байна. Уламжлагдаж ирсэн дуунууд дуулагдахаас биш шинээр зохиогдсон уртын дуу гэж байхгүй шүү дээ. Энэ талаарх таны бодол?
Уртын дууны нугалаа орсон ганц нэг дуу л зохиогддог. Түүнээс биш уртын дууг зохиож чадахгүй байна. Л.Мөрдөрж, Л.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн гээд мундаг хөгжмийн зохиолчид байлаа. Эд нар уртын дуу зохиогоогүй шүү дээ. Энэ чинь зохиоё гэсэн бодолгүй дээ биш хэцүүдээ л байсан юм болов уу. Тэгэхээр уртын дуу гэдэг ямар өндөр шалгууртай,дахин давтагдашгүй зүл болох нь тодорхой. Дээр үед бол дууныхаа сэдэл санааг нь нэг нь гаргаж өгөөд нөгөө нь ая дан нэмэрлэж баяжуулаад амнаас ам дамжсаар сонгодог болтлоо боловсордог байсан шиг байгаа юм.
-Уртын дуугаар найр эхлүүлдэг, түрдэг хүн цөөхөн болж?
Найр наадамд богино дуугаар л дагнах юм шив дээ. Найрын түрлэг гэдэг юм байхгүй болсон. Хөдөлмөрийн баатар болчихоод очиход ах дүүс нутаг усныхан маань жижигхэн найр хийсэн юм. Тэгсэн уртын дуу дуулдаг хүн ус нутагт минь бараг байхгүй болжээ. Хэдэн хүн байсан нь хадан гэртээ одоцгоож.
-Таны дуулдаг "Дөрвөн цагийн тал" дууг дуучин Т.Ариунаа шинэчлэн найруулж дуулсан.Танд ямар санагдсан бэ?
Дажгүй сайхан л дуулсан байна билээ.Над дээр ирээд "Дөрвөн цагийн тал"ыг чинь дуулъя.Та бичлэгээ өгөөч гэсэн.Би өгөөд л явуулсан.Ямар миний өмчлөөд авчихсан дуу биш.Залуус өөрөөр сэтгэнэ.Дууг өөрөөр гаргаж ирнэ. Хүнд хүргэж чадаж л байвал болох нь тэр. Дууг маань залуус дуулж л байвал эхийг нь тавьж өгчээ гэж баярлаж суудаг даа.
-Уртын дуу, морин хуур хоёрыг нэгнээс нь салгаж төсөөлөхөд бэрх. Та олон морин хуурчтай хамтарч дуулж байсан байх. Гар нийлдэг морин хуурч гэж бас байна биз?
Надтай олон жил гар нийлж тоглосон хуурч гэвэл талийгаач Цогбадрах. Дуучнаа дагаж хөгжимдөхдөө их нийцтэй, мэдрэмжтэй, авъяастай хөгжимчин байсан даа хөөрхий. Харин одоо залуу хуурчидтай л тайзан дээр гарч байна. Тэд хөгжмийн онолын хувьд ярих юмгүй сайн. Харин практиктаа жаахан тааруухан. Өөрсдөө уртын дуу мэдэхгүй учраас дуучнаа дагаж тэмтчиж хөгжимддөг. Хөгжим бүжгийн сургуулийн морин хуурын ангийн сургалтад уртын дууг түлхүү оруулмаар санагддаг. Тэгэхгүй бол эд чинь хэтэрхий сонгодог тал руугаа яваад байна
Ө.Пүрэвсүрэн