1959 онд нэгдлийн гишүүдийн амины малыг дахин нийгэмчлэх ажил амжилттай дуусч, улс даяар 389 нэгдэлтэй боллоо.
Ийнхүү БНМАУ-ын нэг нэгдэл дунджаар 43 мянган малтай болсон юм. Улсын удаа дараагийн шийдвэрийн үр дүн биелэлээ олж нийгмийн өмчийг бий болгох үндсэн дээр малчин ардууд нэг нь нөгөөгөө мөлжих явдлыг устгаж чадсан хэмээн тухайн үеийн эрх баригчид онцлон тэмдэглэж байлаа.
Арга ч үгүй юм. 1959 оны арванхоёрдугаар сар гэхэд ардын аж ахуйтны 99,3 хувь, мал аж ахуйн 7,6 хувь нь нэгдэлд хамрагдсан нь эрх баригчдын хувьд амжилт байх нь гарцаагүй.
Үүний эхлэл цэг нь 1921 оны ардын хувьсгал. Ардын хувьсгал ялсны дараа 1930-аад онд ядуу лам нарыг нэгтгэж байгуулсан артель бол агуулгаараа үйлдвэрлэлийн хоршооны эхлэл байв. Улмаар 1930-аад оны дунд үеэр Ардын үйлдвэрлэлийн нэгдэл байгуулагдаж эхэлсэн юм.