Ердөө хэдхэн жилийн өмнө манай нарны аймаг есөн гаригтай гэж сурах бичиг дээр гардаг байв. 2006 онд Олон улсын Сансар судлалын холбоо гаригийн статусыг нь “хураан” авч манай нар найман гаригтай болсон юм. Харин бид одоо “цаасан дээр” дахиад есөн гаригтай болсон. Гэхдээ тэр гариг асар хол оршдог төдийгүй, өөр нарны аймгийнх ч байж магадгүй.
Хэрвээ ес дэх гариг үнэхээр оршин байх юм бол манай дэлхийгээс арав дахин их масстай, нарыг 10,000-20,000 жилд ганцхан удаа тойрдог байх аж. Одоо Шведийн Лундийн их сургуулийн эрдэмтэд компьютер симуляцийн ачаар энэ гариг анх манай нарны аймагт байгаагүй гэх дүгнэлтийг гаргажээ.
Тэдний таамаглаж буйгаар манай нар одоогоос 4,5 тэрбум жилийн өмнө энэ гаригийг өөр нэгэн одны системээс “хулгайлсан” аж.
Таамгийг дэвшүүлсэн Лундийн их сургуулийн сансар судлал, онолын физикийн хүрээлэнгийн судлаач Александер Мастилл “Ийм хол тойрог замтай байгаа учраас бид энэ таамгийг дэвшүүлж байна. Өөр одны системд үүсэж бий болсон гаригийг манай нар тойрог замдаа оруулсан байх” гэжээ.
Хэрвээ энэ таамаг үнэн бол ес дэх гаригийг “Эксопланет” буюу манай нарны аймгаас гадна орших гаригуудтай адилаар нэрлэх ёстой гэж зарим хүмүүс үзэж байна.
Эх сурвалж: Space