Холимог тулааны /UFC/ хагас хөнгөн жингийн аваргын бүсийг эзэмшиж буй Ирланд тулаанч Конор Макгрегор өнөөдөр АНУ-ын Лас-Вегас хотод болсон "UFC 196" тэмцээнд Америкийн Нэйт Диаст ялагдал хүлээлээ.
Тэрээр хагас дунд жинд буюу жин өгсөн Нэйт Диастай тулалдсан юм. Тэмцээний хоёрдугаар раунд эхлээд удаагүй байхад түүний өрсөлдөгч Нэйт Диас араас нь боох мэх хийж, Макгрегорийг буулган авлаа.
Тус тулаан аваргын төлөөх биш байсан учир Конор Макгрегор хасаг хөнгөн жингийнхээ аваргын бүсээ хамгаалан үлдэж чадсан байна.
Ингэснээр Ирланд тулаанч карьерийнхаа гурав дахь ялагдлыг хүлээлээ. Тэрээр нийт 19 удаа ялалт байгуулсан бөгөөд үүний 17-д нь өрсөлдөгчөө нокаутад оруулж байжээ.

"Хагас дунд жинд орох боломжоо ашигласан. Эхний раундад Нэйтээс илүү гэдгээ мэдэрсэн боловч өөрийн хүчээ үр дүнтэй ашиглаж чадсангүй. Би ялагдал, ялалт алийг нь ч хүлээн авна. Би Нэйтийг хүндэлж байна. Энэ ялагдлаасаа их юм сурах болно. Жинхэнэ эр хүн, аваргын хувиар ялагдлаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би дахин эргэж ирнэ" гэж Конор Макгрегор хэлсэн байна.
Харин түүнийг буулган авсан 30 настай Нэйт Диасын хувьд 19 ялалт (5 нокаут), 10 ялагдалтай юм байна.

Сануулахад өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон "UFC194" тэмцээний үеэр хагас хөнгөн жингийн ялагдашгүй дархан аварга байсан Бразилын алдарт Жозе Альдог Конор Макгрегор ердөө 13-хан секундийн дотор хүнд цохилтоор буулгаж авснаар UFC-ийн хагас хөнгөн жингийн дэлxийн аварга болж байсан юм.
Эх сурвалж: ВВС