Ярилцлага эхлэхийн өмнө түүний эхнэр залгав. “...Яасан хайраа. Надаас өөр ирсэн хүн алга байна. Нөгөөдүүлээ хүлээгээд бас сонинд ярилцлага өгөөд сууж байна. Юу болсон хэл хэл” хэмээн эхнэртэйгээ ярих дуучин П.Баярцэнгэлтэй бид “Дашка студи” дээр уулзсан юм.
“Боловсрол суваг” телевизээс зохион байгуулж буй “Яг түүн шиг” шоуны сүлд дууг дуулахаар оролцогчид “Дашка студи” дээр цуглаж байгаа нь энэ. П.Баярцэнгэл хоолойгоо бичүүлэхээр бусад нөхдөөсөө хамгийн түрүүнд ирсэн байлаа. Төд удалгүй дуучин Б.Амархүү, жүжигчин Н.Мөнхсоёл нар ирцгээв. Харин миний хувьд П.Баярцэнгэлтэй тулж уулзах нь гол зорилго байсан юм. Ингээд түүнтэй шоу болон уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргэе.
-"Яг түүн шиг" шоунд та амжилттай оролцож байгаа. Анх энд оролцох саналыг хаанаас тавив. Өөртөө хэр итгэлтэй байсан бэ?
-"Боловсрол суваг" телевизээс шоунд оролцох санал тавьсан. Үнэндээ анх надад шоуны талаар нэг их ойлголт байгаагүй. Оросын “Один в один” болон гаднын 39 оронд зохиогдсон “Яг түүн шиг” шоуны бичлэгийг үзүүлсэн.
Витасийн дээд өнгийг гаргах гэж, ээ мөн зовсон шүү
Бичлэгүүдийг үзээд маш том төсөл болох юм байна гэсэн ойлголт авснаар шоунд оролцох саналыг хүлээн авсан. Цоо шинэ төсөл дээр орсон болохоор эхэндээ ямар ч төсөөлөлгүй байлаа. Янз бүрийн салбарын залуустай нэгдэж, залуу уран бүтээлч хүнийхээ хувьд олон зүйлийг эндээс сурч байна. Ер нь өөртөө итгэлтэй байсан.
-Хагас финалаас хоёр хүн хасагдлаа. Дараагийн шатанд бас ийм журмаар үргэлжлэх үү?
-Биднээс хоёр нь хасагдаж, зургаан хүн үлдсэн. Харин бид зургаа ирэх ням гарагт хоорондоо өрсөлдөнө. Ингээд цорын ганц ялагчийг тодруулснаар энэ төсөл дуусах юм. Нэг л дугаар үлдсэн гэсэн үг.
-Шоуг тойрсон янз бүрийн мэдээлэл гарч байна. Тухайлбал, долоо хоногийн өмнө ялагчид тодорсон байдаг, баззарыг албаар тохируулдаг гэх мэт?
-Үзэгчид маань шоуны цаадах хөшгийг нээх шаардлагагүй гэж бодож байна. Зүгээр л үзээд сэтгэл ханамж авах хэрэгтэй.
Мэдээж хэрэг зохион байгуулагчдын зүгээс бодлогоор баззарыг тааруулдаг. “За энэ хүнд нэг иймэрхүү дүр оноовол хэрхэн хувирч, ямар үр дүн гарах бол” гэсэн бодлогоор. Энэ бол энтертайнмент шоу шүү дээ. Заримдаа бид үнэхээр хувирч боломгүй оноолт таарвал арай л хийж чадахгүй нь гэдгээ хэлэх үе бий. Гэхдээ ганц хоёр удаа л ийм зүйл тохиолдсон. Мөн анхнаас нь шууд дамжуулна гэж огт хэлээгүй шүү дээ. Харин хагас финалыг шууд дамжуулсан.
-Таны хувирч чадсан хамгийн сайн дүр чинь юу вэ. Мөн эсрэгээрээ хэцүү дүр хэн байв?
-Мэдээж хэрэг түрүүлсэн Боб Марли дуучинг нэрлэнэ. Мөн Кончитад хувираад тайзан дээр дуулж, дүр бүтээж байхад маш сайхан таатай байсан. Хамгийн хэцүү нь гэвэл хагас финалд дуулсан Витас. Түүний дээд өнгийг гаргах гэж, ээ мөн их зовсон шүү. Гэхдээ Витасын нүүр хувиргалт шилдэг нь болсон гэж бодож байна.
ОХУ- аас ирсэн залуус мэргэжлийн чадварлаг баг гэдэг нь харагдсан. Нэг зүйл сонирхуулахад, тэд зургаан оронд урилгаар очиж нүүр хувиргалт хийсэн юм билээ. Тус орнуудын шоуны бүх дугаарыг үзсэн гэсэн. Харин миний хувирсан Боб Марлигийн дүрийг хамгийн сайн нь байсан гэж оросууд хэлсэн. Тэгэхэд нь би гэж хүн бөөн баяр болсон шүү.
Бидний ярилцлага дундуур заримдаа бичихгүй шүү гэж тохирсон яриа өрнөсөн юм. Уншигчид болон үзэгчид Баярцэнгэлийг хүүхэд шиг зан ааштай гэдгийг эчнээ мэдэх байх. Тэрбээр надтай ярилцаж байхдаа ч энэ зангаа нуусангүй. “Нууц биш бол гурван сая төгрөгөө хэрхэн зарцуулсан бэ” гэсэн миний сониуч асуултад “Тэнэгтээд байгаарай, юу хийх нь миний дур мэдэв үү” хэмээн ярзайтал инээх нь тэр. Хэдийнэ таньдаг, ойр дотно найзтайгаа ярилцаж байгаа мэт сэтгэгдэл төрсөн юм. Гэхдээ асуултад минь ийн хариулсан ч тэрхэн хооронд нухацтай царай гаргаж, “Мэдээж тэр өдрөө бол мөнгө өгөхгүй шүү дээ. Маргааш нь өгдөг юм” гээд бас хошигноод амжина билээ.
-Оролцогчид өөрсдөө хувцсаа бэлддэг үү?
-Манай шоуны нэг давуу тал нь бүх юмыг цаанаас нь бэлдэж өгдөг. Бид зөвхөн үзүүлбэрээ л бэлдэх ёстой.
-Сүүлийн шатанд ямар дүрд хувирах вэ. Эрэгтэй юу, эмэгтэй юу?
-Хэлэхгүй ээ. За яахав хэлье. Эрэгтэй хүний дүрд хувирна. Хагас финалд баззар дараагүйг үзэгчид маань мэдэж байгаа. Бид нар ирэх ням гарагт өөрсдөө дүрээ сонгох ёстой.
-Өмнө нь ийм том хэмжээний шоунд оролцож байсан уу. Анх урлагтай хэрхэн холбогдов?
-Нэг их олон шоу тоглолт, тэмцээн уралдаанд оролцож байгаагүй. Дуучин болох гараагаа UBS телевизээс зохион байгуулдаг Universe best songs тэмцээнд 2010 онд оролцсоноор эхэлсэн. Гуравдугаар шатанд дуулах дуугаа арай өөрөөр сонгоё гэж бодоод ёодол дууг дуулсан. Энэ цаг үеэс энэхүү урлагийг сонирхож байна даа. Ер нь хүүхэд байхын л дуулдаг байлаа. Ёодол урлаг маш их ерөөлтэй, надад ээлтэй санагддаг шүү.
Бодлогоор баззар тааруулах тохиолдол байдаг
-Ёодол дуулснаар та олны танил болсон шүү дээ. Энэ дууг дуулах санааг яаж олсон юм бэ?
-Хүмүүс намайг ёодол урлагаар хамгийн анх таньж мэдсэн. “Цасан гуа ба долоон одой” хүүхэлдэйн кинон дээр өнгөцхөн ёодол дууг дуулдаг юм. Намайг дуулах бүрт л хүн бүр хүүхэлдэйн киног асууна.
Universe best songs тэмцээний гуравдугаар шатанд орохдоо дуугаа сонгох гээд янз бүрийн дуу сонсож байв. Гэтэл манай ангийн охин над дээр ирээд нэг CD өгөөд “Чи энэ дууг сонсоод үз дээ” гэсэн. Сонсож үзээд найздаа “Яаж би энэ дууг чинь дуулж чадах вэ дээ. Өөр тусгай хүмүүс дуулдаг байлгүй дээ” гээд барахгүй байх гэлээ.
Тэгээд нэлээд олон удаа сонсоод байтал яагаад ч юм гаргалгаанууд нь мэдрэгдсэн. Яг 21 хоногийн дотор ёодол дуугаа бэлдэж оролцсон юм. Тухайн үед маш их зориг гаргаж, анх удаа ийм дууг дуулсан нь, би. Нэлээд ч айсан. Гэтэл дуугаа дуулаад дууссаны дараа бүх зэрийтэл босч, алга ташиж билээ. Маш сайхан мэдрэмж, маш том алга ташилтыг тэндээс анх мэдэрч байлаа.
Ийн биднийг ярилцаж байх хооронд дуучин Б.Амархүү орж ирэв. “Нөгөөдүүл маань ирсэн юм уу. Өнөөдөр яг яах юм бол. Телевизийнхэнтэй ярьсан уу. Болоогүй бол явдаг юм бил үү” хэмээн Баярцэнгэлийг шалгаав. Тэгснээ “Аан сонинд бас ярилцлага өгөх юм уу” гэж асуув. “Би лав хүлээнэ. Чи телевизийнхэнтэй ярь даа хөгшөөн” гэж Баярцэнгэл хэлээд байн байн хүн орж, гарч ярилцлага тасалж байгаа нь хэн хэнд маань таатай санагдахгүй байгааг мэдэрсэн үү “Ерөөсөө өөр өрөөнд орж ярилцах уу” гэлээ.
-Та ямар мэргэжилтэй вэ. Урлагийн сургууль төгссөн үү?
-2007 онд Дорнод аймагт арван жилээ төгссөн. Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийг Ардын жүжигчин С.Сарантуяа багшийн удирдлаган дор жүжигчний мэргэжлээр сурч, 2011 онд сургуулиа дүүргэсэн.
-Тэмцээний дараа ямар уран бүтээл гаргах вэ. Ёодол дуугаа цаашид дуулна биз дээ?
-Ёодол урсгалаа орхихгүй ээ. Хийж байгаа уран бүтээлүүд ч бий. Гэхдээ ойрын нэг хоёр жилдээ поп урсгалын уран бүтээл гаргана.
-Швейцарьт болсон уралдааны талаар мэдээлэл өгөөч?
-Ёодол урсгал нь Швейцарь, Австрали, Альфийн нуруугаар нутагладаг нутгийнхний үндэсний дуу. Манайхаар бол уртын дуу шиг. Швейцарьт гурван жилд нэг удаа ёодол фестивал болдог. 100 мянга орчим үзэгчтэй, 10 мянга орчим ёодолчид оролцдог. Нээлт нь олимп шиг л болдог юм билээ. Ийм юм үзэж байгаагүй болохоор тэнд очоод шоконд орсон.
Монгол дахь Швейцарийн хөгжлийн агентлагийнхан Монголд ёодол дуулдаг хүн байдаг гэдгийг сонсоод гайхсан гэсэн. Тэгээд л энэхүү фестивалд оролцох санал тавьсан юм. МҮОНРТ-ийн Г.Золжаргал ахтай хамт явсан. Миний дуулдаг ёодолыг нөхдүүд сонсоод Австри талдаа, орчин үеийнх байна гэж хэлсэн. Тэгэж л би ямар урсгалын ёодол дуулдаг болохоо мэдсэн шүү. Өөрсдийнх нь дуулдаг ёодол цэвэр үндэсний, маш удаан байдаг. Нэг хамтлаг нь гэхэд 18- 25, бүр 30 гишүүнтэй ч байдаг юм билээ. Голдуу хоолой салгаж, дундуур нь ёодол оруулдаг. Швейцарьчууд язгуур урлагаа сайн мэддэг дуучдыг сайн дуучин гэдэг.
-Эхнэр тань таныг маш их дэмжиж байгаа харагдсан. Гэр бүлийнхээ талаар товч танилцуулаач?
-Манай эхнэр намайг бүх талаар дэмждэг. Бид хоёр арван жилийн нэг ангийн хоёр. Эдийн засагч мэргэжилтэй, жирийн сайхан монгол бүсгүй бий. “Модерн номадс” сүлжээ ресторанд менежер хийдэг. Бид хоёр хөөрхөн охинтой. Том нь тав, бага нь ой гарантай.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Бас тантай усны дусал мэт адилхан ах байдаг гэдгийг шоуны үеэр мэдсэн. Мөн л урлагийн хүн үү?
-Шоун дээр ирж намайг дэмжсэн ахыг маань П.Отгонцэнгэл гэдэг. Миний уран бүтээл эхэлсэн цагаас хойш бид хоёр үргэлж хамтдаа байгаа. Миний бүх дууны аяыг зохиодог. Дууг маань зохионо, хөгжмийн найруулга хийнэ, хоолой бичнэ гээд бүгдийг хариуцна. Ах, бид хоёр нэг нэгнээ байхгүй бол уран бүтээлийн тал дээр зогсонги болчихдог. Бүх юмаа хамтдаа хийдэг учраас тэр. Ахаас байнга асуусаар байгаад муу зан сурчихаж. Заримдаа өөр студи дээр хоолойнд ороход надад эвгүй байдаг.
Миний дуулдаг ёодолыг Австри талдаа, орчин үеийнх гэж тодорхойлсон
Миний хувьд би айлын бага хүү. Манай аав хуучнаар Сүхбаатарын соёлын ордон гэж байхад Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ гуайтай хамт дуулдаг байлаа. Соёлын тэргүүний ажилтан Пүрэвжав гэж хүн бий. Сүүлд буюу 1990 оны ардчилал гарснаар урлагаас хөндийрч, багш болсон. Манай ээж Хоролмаа гэж хүн бий. Би хоёр ах, хоёр эгчтэй.
Айлын хамгийн отгон хүү юм байна. Тэгэхээр нэлээд эрх байхдаа гэтэл “Би эрх биш ээ. Харин миний дээд талын ах Отгонцэнгэл чинь жинхэнэ эрх байхгүй юу. Отгонцэнгэл гээд нэрийг нь сонс л доо. Манай аав, ээж айлын отгон хүүхэд гэж бодоод эрхлүүлдэг байсан гэсэн. Би бол хүсээгүй хүүхэд нь” хэмээн хээв нэг ярих аж. Тэгснээ тачигнатал хөхөрснөө “Худлаа худлаа. Яахав дээ, отгон хүүхдээ миний ахыг гэж бодож байтал би гараад ирсэн юм аа” гэж залруулав. Бас надаар тохуурхахаа ч мартсангүй. “Хэдэн оных вэ” гэтэл 1995 оных гэх нь тэр. “Санасныг бодоход жоохон юм байна ш дээ” хэмээн шоолонгуй хэлэхэд “Мөрөөдсөн юм аа. Би 1989 оных ш дээ” гэж наргив.
-Дуулахаас гадна ямар авьяастай вэ. Жүжигчин мэргэжилтэй юм чинь кинонд тоглосон байх?
-Нэлээд хэдэн кинонд тоглож байсан. Хамгийн сүүлд УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ ахтай “Анчид” хэмээх нэртэй кинонд тоглосон. Хүндийн өргөлтийн спортод дуртай. Би өөрөө ч хичээллэдэг.
-Хувийн бизнестэй юү?
-Үгүй ээ. Надад тийм цаг зав байхгүй. Тэглээ ч залуу байгаа дээрээ уран бүтээлдээ хамаг цаг заваа зарцуулна гэж боддог.
Ярилцлагын төгсгөлд шоуны оролцогчдоос хэнтэй нь илүү дотно найзууд болж чадсаныг нь сонирхлоо. Миний энэ сониуч асуултад “Би тэрэнтэй нь илүү дотно. Түүнтэй муу гэж яримааргүй байна. Учир нь би өөрийгөө маш нийтэч хүн гэж боддог. Хоёулаа ч гэсэн нэг нэгнээ танихгүй хэрнээ маш гоё нээлттэй ярилцаад сууж байна шүү дээ. Энэ шоунд орсондоо би маш их баяртай байгаа. Олон сайхан найз нартай болсон” гэв.
Б.Бямбасүрэн