gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     8.13
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 19
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Латин Америкийн орнуудын нэрний гарал үүсэл

Дэлхийд
2016-06-23
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2016-06-23

Цуут аялагч Кристобал Колумб Америк тивийг нээхээс өмнө эдгээр улс орнууд үүсээгүй, байгаагүй нь тодорхой. Харин эдгээр улс орны нэр хаанаас, хэрхэн гарч ирсэн бэ? ВВС үүнд хариулж байна.

АРГЕНТИН (Argentina)

Тус улсын нэр нь мөнгө (металл) гэсэн утгатай. Латин хэлэнд “argentum”, Испанид “argйnteo” гэдэг нь мөнгө гэсэн үг ажээ. 1554 онд бичиг цаасан дээр анх Terra Argentea буюу Мөнгөтэй газар хэмээн тэмдэглэж байсан хэмээн Аргентины Батлан хамгаалах яамны веб сайтад бичсэн байдаг. Мөн Аргентины газар зүйн байрлал ч Rнo de la Plata буюу Мөнгөн голыг дагаж үүссэн ажээ.

БОЛИВ (Bolivia)

Латин Америкийн орнуудыг Испанийн дарлалаас чөлөөлөгч, цэргийн жанжин Симон Боливарын нэрийг авсан гэж ярьдаг ч яг тийм гэсэн баталгаа байхгүй.

БРАЗИЛ (Brasil)

Шатаж буй гал, цог шиг улаан өнгөтэй нэгэн модны нэрнээс Бразил гэсэн нэр үүсчээ. Португалууд энэ газар нутагт ирээд Pau Brasil хэмээн модных нь нэрээр нэрлэж байсан аж. Өмнөд Америкт элбэг таардаг энэ модноос уугуул индианууд улаан будаг гаргаж авдаг байжээ.

ЧИЛИ (Chile)

Олон хувилбар байдгаас, уугуул кечуа, аймара омгийн индиануудын хэлэнд байдаг chilli буюу төгсгөл гэдэг үгнээс гаралтай гэж зарим түүхч үздэг. Тэр үед Чилийн газар нутгийг эрхшээлдээ байлгаж байсан инкүүдийн хаант улсын төгсгөлийг зөгнөж ийнхүү нэрлэсэн аж. Мөн tchili буюу “цас, хүйтэн” гэсэн утгатай үг ч гэж тайлбарлах нь бий.

КОЛУМБ (Colombia)

Энэ нь мэдээж аялагч, нээгч Кристобал Колумбийн дурсгалыг хүндэтгэснээс үүдэлтэй нэр. Түүний удирдсан испаничуудын хөлөг онгоц 1492 онд Америк тивийн эрэг дээр бууж байсан билээ. Колумб улс 153 жилийн өмнөөс энэ нэрээ авчээ. Түүнээс өмнө Их Гранада, Их Колумб хэмээн нэрлэгдэж байв.

КОСТА РИКА (Costa Rica)

Баян эрэг гэсэн испани үг. Колумб анх энэ улсад ирээд ихээхэн алт олно гэж итгэхдээ ийм нэр өгсөн тухай Oxford толь бичигт тэмдэглэсэн байдаг.

КУБА (Cuba)

Олон хувилбар байдаг. Тус арал дээр амьдардаг байсан таино индиануудын хэлэнд байдаг Ciba буюу “Чулуу, уул, агуй” гэсэн үг гэдэг. Мөн cohiba гэсэн таино үг ч гэх нь бий. Бас нэг хувилбар нь, таино хэлэнд “Төв газар”-ыг Cubanacan гэдэг аж.

ЭКВАДОР (Ecuador)

Мэдээж экваторын бүс буюу дэлхийн бөмбөрцгийг өмнөд, хойд хэмээн хуваадаг зааг дээр оршдог болохоор ингэж нэрлэжээ. Тус улс 1830 онд Их Колумб улсаас тусгаарласны дараа энэ нэрээ авчээ.

ЯМАЙК (Jamaica)

Мөн л Xaymaca, эсвэл Yamaya гэсэн таино үгнээс үүсчээ. Сүүлд энэ үг испани хэлэнд орж ирэхдээ Jamaica буюу Ямайк (Испани хэлэнд Хамайка гэж дуудагдана) болон хувирчээ. “Ой модтой, устай газар” гэсэн утгатай.

МЕКСИК (Mexico)

Ацтекууд өөрсдийн нийслэл хотоо Metztlixihtlico гэж нэрлэдэг байсан нь испани хэлэнд Мексик болон орж ирснээр энэ улсын нэр тогтжээ. Ацтек хэлэнд “Сарны төв дээр” гэсэн утга илэрхийлнэ.

ПАРАГВАЙ (Paraguay)

Тус улсын уугуул гуарани иргэдийн хэлэнд тэнгисийг Para, үүслийг Gua, усыг Y гэдэг ажээ. Тэгэхээр Paraguay гэдэг нь “Тэнгисээс ирж буй ус” гэсэн утгатай болж байгаа аж. Мөн испаниудтай энхийн гэрээ байгуулсан индиануудын удирдагч Paragua буюу “Одон титэм” гэсэн нэртэй байжээ.

Н.Мөнхжин

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан