Тариаланчдын улсын зөвлөгөөн гурван жилийн дараа өчигдөр Дархан-Уул аймагт боллоо. Зөвлөгөөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэт технологийг сурталчлах, тариаланчдад танилцуулах зорилготой “Хаврын тариалалт-техник, технологи” үзэсгэлэн, худалдаагаар эхэлсэн юм.
Энэ үеэр бид “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-ийн /ТЭДС/ хангамж, борлуулалтын албаны дарга Б.Болортой тариаланчдад үзүүлж буй дэмжлэг, тэдэнд олгох хөнгөлөлттэй зээлийн талаар ярилцлаа.
-Өнгөрсөн ТЭДС-аас нийт 50 гаруй тариаланч хоёр төрлийн тракторыг 20 хувийн урьдчилгаа төлбөр төлөөд таван жилийн хугацаатайгаар зээлж авсан. Энэ жилийн тухайд хэчнээн тракторыг хүүгүй, хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх вэ?
-ТЭДС-аас 165, 125 морины хүчтэй зүтгэх хүчний техникүүдийг БНХАУ-аас оруулж ирсэн. 125 морины хүчин чадалтай трактор 46 мянган ам доллар, 165 морины хүчин чадалтай нь 96 мянган ам долларын үнэтэй. Эдгээр тракторыг тариаланчид 20 хувийн урьдчилгаа төлбөрийг төлөөд таван жилийн хугацаатай ямар ч хүү төлөхгүйгээр зээлээр авах боломжтой. Өөрөөр хэлбэл, төлбөрийн үлдсэн 80 хувийг таван жилдээ тэнцүү хуваагаад буцаан төлнө. ТЭДС, Хүнс, хөдөө аж ахуйн яам тракторын үндсэн үнэ дээр нэг ч төгрөг нэмээгүй. Өнгөрсөн жил 125 морины хүчтэй дан дугутай трактор 34 ширхэг, давхар дугуйтай 165 морины хүчин чадалтай трактор 19 ширхэг урьдчилгаа төлбөртэйгөөр борлогдсон.
-2015 оны зун гантай, цаг агаар тогтуун бус байснаас тариаланчид их хэмжээний ургацаа алдаж, энэ хавар тариагаа тарих мөнгөгүй тухайгаа ярьж байсан. Зээлээр техник авсан тариаланчдад эргэн төлөлтөө төлөхөд бүр хүндрэлтэй байгаа байх даа?
-Трактор зээлээр авсан иргэд гэрээнийхээ дагуу таван жилийн дотор л үлдсэн 80 хувийн төлбөрөө төлөхөд болно. Эргэн төлөлтөө удаалаа гэж хүү тооцоогүй ээ.
-Энэ жил хэчнээн тариаланч ТЭДС-аас зээлээр трактор авахаар хандсан бэ?
-125 морины хүчтэй тракторыг авъя гэсэн өргөдөл хэд хэд ирсэн. Үйлдвэрийн үнээрээ зарагдаж буй учир техникээ шинэчилье гэсэн тариаланч олон байна.
-ТЭДС-аас олгож буй энэ техник, тракторууд бусад худалдагдаж буй тракторуудаас юугаараа онцлог юм бэ?
-БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ч европ стандарт руу шилжсэн.
-Тариалангийн салбарт техникийн шинэчлэл хийх цаг нь болсон ярих иргэн ч байдаг. ТЭДС-аас техникийн тооллого, судалгаа хийж байв уу?
-Санхүүгийн чадамжаас хамаараад га-д хэрэгтэй техник, трактороо тариаланчид ашиглаад эхэлсэн. Гэхдээ нийт тариаланчдын ашиглаж буй трактор болон бусад техник насжилт өндөртэй. Иймээс зүтгэх хүчний тракторуудыг ТЭДС-аас арай олноор оруулж ирсэн. Одоогоор манай санд 125 морины хүчин чадалтай зүтгэх хүчний 50, 165 морины хүчин чадалтай зүтгэх хүчний 49 трактор бэлэн байна.
Тонн бордоог 400 мянган төгрөгөөр худалдана
-Энэ тракторуудыг авах тариаланчид заавал Улаанбаатар хотод зорьж очих ёстой юу?
-Одоо ч энэ Дарханы талбайгаас урьдчилгаа 20 хувиа төлөөд гэрээгээ хийгээд авах боломжтой. Удахгүй ТЭДС-ийн Өвөрхангайн Хархорин, Сэлэнгэ, Хөтөл, Угтаал салбарт энэхүү хөнгөлөлттэй үнээр олгогдох тракторууд нийлүүлэгдэнэ. Иймээс тариаланчид өөрт аль болох ойрхон дээрх салбаруудад очиход болно.
-Трактораас гадна үр бордоо, шатахууныг тариаланчдад ТЭДС-аас хөнгөлөлттэй үнээр өгнө гэж байсан. Ялангуяа нэг тонн бордоог 400 мянган төгрөгөөр ТЭДС-аас тариаланчдад зарахаар болсон тийм үү?
-Бордооны хувьд өнгөрсөн жил ТЭДС 2000 тонн бордоог тонн тутмыг нь нэг сая 250 мянган төгрөгөөр борлуулж байсан. Харин энэ жил ХХААЯ-наас 60 хувь хөнгөлөөд нэг тонн бордоог 400 мянган төгрөгөөр худалдана. 300 мянган төгрөгийн урьдчилгаа тариаланчдаас аваад үлдсэн 100 мянган төгрөгийг нь намрын ургац хураалт дээрээс өгөөрэй гэж тохиролцон, борлуулж байгаа.
-Үрийн тухайд?
-ТЭДС дээр 6.5 мянган тонн үр байна. Нэг тонныг 800 мянгаар худалдан борлуулж буй. Гэхдээ үр авах тариаланчдад 30 хувийг нь урьдчилж төлж, үлдсэн 70 хувь буюу 560 мянган төгрөгийг намрын ургацынхаа дараа эргэн төлөөрэй гэсэн нөхцөлийг тавьж байгаа. Ургамал хамгаалах бодис ч яг л энэ хүүгүй зээлээр олгоно.
Тариаланчид хэрэгтэй нийт шатахууны төлбөрийн 50 хувийг нь одоо урьдчилгаа төлбөр болгож аваад үлдсэн төлбөрийг нь намрын ургацаас нь авна
-Одоо тариалах үр хүрэлцэхгүй ОХУ-аас үрийн буудай нэмэлтээр захиалсан гэсэн?
-8000 тонн нэгдүгээр эликцийн үрийн буудай ТЭДС захиалсан. Мэргэжлийн хяналтын газарт эхнээсээ дээж нь ирсэн мэдээ байна. Төлөвлөгөөний дагуу энэ сарын 30 гэхэд нийт захиалсан үрийн буудай Монголд ороод ирнэ.
-ХХААЯ-наас Засгийн газарт тариаланчдад нийлүүлэх шатахууныг онцгой албан татвараас чөлөөлөх хүсэлтийг тавьсан байсан. Энэ ажил ямар шатандаа яваа вэ? Шатахуун дээр яаж хөнгөлөлт үзүүлэх үү?
-Шатахууныг онцгой албан татвараас чөлөөлөх эсэхийг би сайн мэдэхгүй байна. ТЭДС-аас бол өнгөрсөн жилийнх шигээ тариаланчдад шаардлагатай шатахууныг 50, 50 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор тохиролцсон. Өөрөөр хэлбэл тариаланчид хэрэгтэй нийт шатахууны төлбөрийн 50 хувийг нь одоо урьдчилгаа төлбөр болгож аваад үлдсэн төлбөрийг нь намрын ургацаас нь авна.
-Тариаланчдад үр буудайны урамшууллыг нь олгож эхэлсэн үү?
-Нэг тонныг 50 мянган төгрөгөөр тооцож урамшуулал олгоно. ТЭДС-аас бүрдүүлэх бичиг баримтаа бэлдээд Засгийн газар, Сангийн яамд хүргүүлсэн. Өнөө, маргаашдаа хэлэлцэгдээд шийдэгдэх байх.