Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржтой улс төр, нийгмийн талаар хөөрөлдлөө.
-Таны ажиллаж байсан нийгмийг өнөөгийн нийгэмтэй харьцуулбал юу хэлэхсэн бол?
-Миний хувьд сургууль соёлоор явснаа эс тооцвол социалист нийгмийн үед 30-аад жил, шинэ нийгмийн үед 20-иод жил ажиллаж, амьдарч иржээ. Энэ хоёр нийгэм мэдээж хэлбэр агуулгын хувьд ч тэр газар тэнгэр шиг ялгаатай. Энэ хоёр нийгэмд хаях ч юм их бий, авах ч юм их бий. Ер нь хүн төрөлхтөн өнөөг хүртэл төгс нийгмийг олоогүй л байна. Манай өнөөгийн ардчилсан нийгэм ч хамгийн сайн сайхан төгс төгөлдөр гэж хэлж зүрхлэх хүн бий болов уу.
"Ардчилал бол тийм ч гайхамшигтай нь биш, гэхдээ хүн төрөлхтөн түүнээс илүүг олоогүй байгаа юм" гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг. Тэгэхээр одоо 100 жилийн дараа нийгмийн шал өөр систем гарч ирж болох шүү дээ. Мэдээж бидний өнөөгийн амьдарч байгаа нийгэм, төрийн тогтолцоо, чөлөөт зах зээлийн хэлбэр ноёрхсон ийм нөхцөлд хүмүүс эрх чөлөөтэй, өмчөө захиран зарцуулах эрх зүй бүрдсэн гээд давуу тал зөндөө бий.
"Гар хөдөлбөл ам тосдоно" гэсэн зарчим жинхэнэ утгаараа хэрэгжих ёстой үед бид амьдарч байна шүү дээ. Харамсалтай нь хүн бүхэн гараа хөдөлгөж, амаа тосдож чадахгүй л байна. Энд л гар сэтгэл хоёр аль алинд нь анхаарч, энэ хоёрын уулзвар дээр хөгжил бий болж, сайн сайхан амьдрал бий болох учиртай гэж боддог.
-Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжээд 20-иод жил боллоо. Гэтэл таны хэлдгээр хүн бүхэн л "Гараа хөдөлгөж, амаа тосдож" чадахгүй л байна. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжил удаан, ард түмний амьдрал дорой байна гэх гээд байна л даа?
-Чи яг миний санааг олоод хэлчихлээ. Шинэ нийгмийн тогтолцоонд шилжээд бий болсон олон олон нааштай өөрчлөлт, хөгжил дэвшил их байгааг би огтхон ч үгүйсгэхгүй. Гадаа гудамжинд багталцахгүй машин тэрэг, олон олон үйлчилгээний төв, өндөр харшууд, жирийн малчин овоо толгой дээр гараад Москва, Бээжин, Токио, Вашингтон гээд хаашаа л бол хаашаа чөлөөтэй ярьж байгаагаас эхлээд олон ололт дэвшлийг алийг тэр гэхэв. Өнөөдөр чиний асууснаар нийгмийн хөгжил харьцангуй удаан, ард түмний амьдрал дорой, нийгмийн ядуу хэсгийн тоо буурахгүй байна.
Ингэж хэлэх нь мэдээж амархан. Хүн бүр л ийн ярьж байх. Тэгвэл яах ёстой юм бэ? Төр засгийн буруу, олигтой бодлого явуулахгүй байна гээд нийгмийн нэг хэсэг шуугих. Миний бодоход төр ард түмний холбоо хэт холдоод "Иргэний ардчилсан нийгэм байгуулна" гэсэн Үндсэн хуулийн суурь зарчим алдагдаад байгаа юм биш үү. Төр иргэдээрээ, иргэний төлөөллөөрөө дамжуулж гол бодлогоо, зарим хуулийг ч гэсэн боловсруулдаг төрийн зарим үүрэг, хяналтын хэсгийг иргэн болон олон нийтийн төлөөлөлд зоригтой шилжүүлэх механизм, тогтолцоог цаг алдалгүй хиймээр байна. Энэ тухай маш олон жил ярьж байгаа ч хэрэгжсэн нь огт үгүй. Нөгөө талаар хэт төвлөрөл нь төр ард түмний холбоог холдуулж байгаа юм.
Удирдлага аж ахуй, эдийн засаг санхүүгийн аль ч төвшинд төвлөрлийг сааруулж, баг хороо, сум дүүрэг, аймаг хот гэсэн зарчмаар явбал төр засгийн бодлого ард түмнээс эх авч, эргээд хэрэгжих боломжтой болно. Улс орны хөгжилд төр засгийн зөв бодлогын зэрэгцээ иргэн бүрийн оролцоо онцгой үүрэгтэй. Манай ' иргэдийн оролцоо бага гэж ярьдаг нь үнэний хувьтай зүйл шүү. Ёр нь социализмын нэг дутагдал нь бүх хүнийг бэлэнчлэх сэтгэлгээнд гүнзгий оруулсан. Энэ сэтгэлгээ иргэдийн толгойноос өнөөг хүртэл гараагүй, Төрөөс бүгдийг шаардсан хэвээрээ л байна.
Жилээс жилд энэ үзэгдэл багасч байгаа ч бүрэн арилахад бас зай байна. Ядахад бид халамжийн үйлчилгээ их үзүүлж, сонгууль гээд эд материалын болон мөнгө зүгээр өгдөг. Энэ нь бэлэнчлэх сэтгэлгээнээс салах гэж ядаж байгаа улсыг улам л доройтуулж байна. Зах зээл гэж нэхэл хатуутай нийгмийг хүн бүр дор бүрнээ сайтар ухаарч, өнөө л "Гар хөдөлбөл ам тосдоно" гэсэн зарчмыг хатуу барьж ажиллаж амьдрах хэрэгтэй. Үүнийг л хүн бүхэн ухаарах учиртай.
Манайхан чинь юмыг их амраар боддог. Нэг том үйлдвэртэй ч юм уу, мянган малтай болчихвол баяжина гэж бодоод аль ч үгүй суугаад байдаг. Тийм гэгээн мөрөөдөлтэй ч гэх юм уу, гараа хумхиад суугаад л байдаг. Юмхнаар юм хийх, алгын чинээ газар ч байсан хоёр шуудай төмс тариад авчих, ам даавуу ч олдсон бээлий хийгээд тав арван төгрөг болгох "жижиг чулуугаар том чулуу хөдөлгөх" зарчимд ажиллах юм бол хүн бүр амьдралаа болгож, ядуурлаас гарч болно. Энд мэдээж төрийн дэмжлэг хэрэгтэй. Санаачлага иргэний зүгээс гарах учиртай. Иргэн өөрөө санаачилж төрдөө уламжилдаг, төр нь иргэнийхээ зөв хөдөлж байгааг дэмждэг байх тийм механизм юм уу даа.
-Өнөөдөр ид сонгуулийн тухай хууль хэлэлцэж байна. Таны хувьд ямар хуультай болоосой гэж бодож суух юм?
-Сонгууль шударга биш будилаантай болж байгаа, мөнгөний, өнгөний сонгууль болж байгаа тухай хэвлэл мэдээллээр ярьж бичиж байгаа нь үнэний хувьтай гэдэг нь нэгэнт хэнд ч ойлгомжтой зүйл. Энэ бол үгүйсгэх аргагүй үнэн. Сонгуулийн тогтолцоог өөрчилж, сонгуулиа жинхэнэ шударга ардчилсан зарчмын үндсэн дээр явуулж болохгүй бол төр төвшин байхгүй. Одоо сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх, хуульдаа ч өөрчлөлт оруулах шаардлагатай.
Олон нийт санал бодлоо илэрхийлж байна. Энэ зөв. Гагцхүү "Долоо хэмжиж, нэг огтлох" зарчмыг барьж, ард олны эрх ашигт нийцсэн зөв шийдэлд хүрэх нь чухал. Мажоритар системээс бүрэн татгалзаж, пропорционал системийг бүрэн дэмжиж байгаа. Зарим хүн техникийн хувьд их төвөгтэй, ажиллагаа шаардсан, төлөөллийг үгүй болгосон дутагдалтай гэж үзэж байх шиг байна. Би үүнтэй санал нийлэхгүй. Техник ажиллагааны хувьд энэ системийг үгүйсгэх шалтгаан биш. Нарийн зохион байгуулалт, иргэн бүрийн анхаарал хариуцлага сайн байх хэрэгтэй.
Төлөөллийн хувьд заавал нэг аймаг сум, жалга довоос л гарвал болдог. Харин улсаа бүрэн төлөөлөхөөр төлөөлөл биш болох хэрэг үү. Харин ч их хурлын гишүүн гэдэг хүн чинь төр улсаа, ард түмнийхээ өмнө төлөөлсөн төрийн түшээ. Их хурлын гишүүн бол асуудлыг улсын хэмжээнд харж, сэтгэж хөгжлийн бодлогоо боловсруулдаг байх ёстой. Түүнээс биш, тэд бол хаана сургууль соёлын төв, өндөр хүчдэлийн шугам барих, худаг гаргах тухай ярьж суудаг улс биш. Түүнийг хариуцдаг салбарын яамд, агентлагууд бий.
Одоо их хурлын гишүүд энэ асуудалд хэт их орж, байгаа учраас хариуцах ёстой газруудыг хариуцлагаас хөндийрүүлж байна. Жижиг тойрог төлөөлөх нь харин ч их хурлын гишүүний том бодлогоос хөндийрүүлж, "Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага" шиг болгодог. Иймд пропорционал системд шилжих нь чухал. Энэ төлөөллийн зарчим алдагдлаа гэдэг нь энэ системийг үгүйсгэх шалтгаан биш.
-Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болсон нь дээр гэх нэг хэсэг байхад, нөгөө нэг хэсэг нь парламентын тогтолцоо зүгээр гэх ч бий. Таны хувьд аль нь зүгээр гэж боддог вэ?
-Улс орны хөгжил удаан ард түмэнд шууд хүрч буй нь бага, авилга хээл хахууль газар авч, дэг журамгүй эмх замбараагүй байдал арилаагүй байгаагаас аргаа барахдаа зарим хүмүүс тэгж байгаа байх. Энэ нь буруу юу байхав. Улс орныхоо төлөө санаа зовж байгаа иргэдийн байр суурь. Зарим нам хүртэл зорилт дэвшүүлж, хөтөлбөрөө гаргаж зарласан шүү дээ. Энэ чинь төрөөсөө илүү ард нийтийн санаа зоволтын илрэл.
Зүгээр миний хувьд бол нэг их Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг хүсдэггүй хүн. Ерөнхийлөгчийн засаглалтай хоёр ч оронд элчин сайд байлаа. Социализмын үед нэг намын, нэг хүн дангаар шахуу засаглахын сайн мууг үзлээ. 1992 онд Ардын их хурлын 430 депутат хоёр сар шахам маргалдаж байж үндсэн хуулиа батлахдаа парламентын засаглалыг сонгосон. Тэглээ гээд нэг их гавьсан ч юм алга. Гэхдээ л би парламентын засаглалын талд байдаг. Их шүүмжлэл дагуулдаг ч парламент жилээс жилд удаан ч гэсэн урагшилж л байна. Манай парламент чинь сонгодог парламент биш шүү дээ. Үндсэн хууль батлахдаа нэг тийм "Эрлийз" засаглалын тогтолцоог сонгосон.
Одоо харахад ард түмнээсээ сонгогдсон нэг танхимтай парламент, мөн ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгчтэй, парламент нь Ерөнхийлөгчтэйгөө зөвшилцөж, Ерөнхий сайдаа, Засгийн газраа баталдаг. Ингээд харахаар Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай ч юм шиг, парламентын засаглалтай ч юм шиг, Засгийн газар нь Ерөнхийлөгч, парламент хоёрын дунд нэг зовсон, нөгөө харахад биеэ даагаад байгаа ч юм шиг нэг ийм тогтолцоотой 20 жил явж ирлээ. Энэ байлаас болж эрх мэдлийн, ашиг сонирхлын зөрчил гэхэд хаашаа юм, ер нь л үл ойлголцол гарч, тэр нь их бодлогод нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй. Энэ бол миний л бодол.
Нууцгүй хэлэхэд амьдрал дээр ч харагдаад л байгаа зүйл. Тэгээд яах ёстой юм бэ гэхээр, миний бодлоор бол Монголд парламентын засаглалыг жинхэнэ сонгодог хэлбэрээр нь хоёр танхимтай, орон нутгийг төлөөлсөн 100 орчим хүнтэй, байнгын бус ажиллагаатай дээд танхим 50 хүртэл хүнтэй, байнгын ажиллагаатай танхимтай, Ерөнхийлөгчөө парламентаасаа баталдаг. Ерөнхийлөгч нь Засгийн газраа байгуулдаг засаглалын ийм хэлбэрт шилжих ёстой гэсэн хатуу бодолтой байдаг хүн. 1990 оноос хойш хэсэг хугацаанд ийм хэлбэрээр бас муугүй ажиллаж байсан санагдана. Энэ талаар өргөн хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй юм.
Миний бодоход хоёр их гүрний дунд байгаа хоёр сая гаруйхан хүн амтай улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь яваандаа үндэсний аюулгүй байдалд халтай байж болох юм. Юмыг яаж мэдэх вэ, хэзээ нэг цагт үндэсний аюулгүй байдалд сөрөг асуудал тулгарбал нэг хүн шийдэж чангаавал дээр үү, муу сайн ч 76 хүн шийдэж чангаавал дээр үү гэдэгт асуудлын гол байгаа юм.
-Нэрт зохиолч Д.Урианхай гуай хэдэн банди нар ардчилал болж Монголын төрөөр тоглож байна гэсэн. Тийм үү?
-Тоглож байх нь ч юу байна. Урианхай бол гүн сэтгэдэг мундаг зохиолч, эрдэмтэн хүн. Өөрийнхөө өнцгөөс харж үзэл бодлоо илэрхийлээ биз дээ. Ардчилал бол муу зүйл биш. Гагцхүү бид түүний мөн чанар, агуулгыг сайтар судалж ойлгож, ардчилалд суралцаж, жинхэнэ ардчилсан зарчмаар л ажиллаж амьдрах учиртай. Манайд ардчиллын зарчим мөн чанар зарим талаар алдагдсан байхыг үгүйсгэхгүй.
-Бид чинь капиталист нийгмийг алгассан гэж хөөрдөг ч өнөөдөр тэр капиталист нийгэмдээ амьдарч байгаа бус уу?
-Капиталист нийгэм маань өнөөх л хатуу зэрлэг байснаа болиод арай уярангуй үед нь бид явж байгаа юм болов уу.
-Уул уурхайн салбар ид үймээнтэй байна. Энэ салбарт хэрүүл их байна. Иргэний хөдөлгөөнүүд, намууд, улс төрчид мэргэжилтнүүд, ард түмэн гээд бүгд хоёр гурав талцан үзэж байна. Таны бодол юу байна?
-Яг одоо явуулж байгаа төрийн бодлоготой санал нэг байна. Уул уурхай бол төрийн номер нэг салбар мөнөөсөө мөн. Төрөөс зөв бодлого явуулж хөрөнгө босгодог нь зөв. Одоо нэгэнт шийдээд боловсруулчихсан зүйлээ цааш нь явуулаад үр шимийг нь харж суух хэрэгтэй. Түүнээс биш хоёр гурав хуваагаад нам эвслээрээ ялгараад шуугиад байх хэрэггүй.
Нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн шүү дээ. Тэгэхээр бид өөрсдөө үйлдвэр байгуулаад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл боловсруулсан бүтээгдэхүүн гаргах юм. Одоо галт тэрэг хөдөлчихсөн хойно хоорондоо маргаад яах вэ, үр ашгийг нь хараад суух үлдсэн. Саяхан Ерөнхий сайд С.Батболд 2.7 сая хүндээ хоёр толгойн ордны ашгийг эн тэнцүү хүртээнэ гэж албан ёсны мэдэгдэл хийнэ билээ. Иргэн хүний хувьд баярлаж суугаа шүү. Уг нь бид хэрэлдэж хэлэлцэж байхаар аль эрт хөдөлгөөнд оруулах байсан юм.
-Нэг хэсэг "Алт" хөтөлбөр гэж боловсруулаад энд тэнд л хэрэгжүүлсэн байх?
-Засгийн газраас хэрэгжүүлсэн энэ "Алт" хөтөлбөр бол их замбараагүй, маш муу хөтөлбөр. Ус булаг, нуур ус, газар нутгаа ухаж сүйтгэсэн их хор хөнөөлтэй хөтөлбөр юм. Зарим газар явж байхад ухсан төнхсөн газар ус, энд ч нэг машин мотоцикл, тэнд ч нэг кран гээд нүд хальтирам. Энэ нутагт чинь эзэн байна уу үгүй юу гэмээр байна билээ. Энэ дээр төрийн бодлого яах аргагүй дутсан.
-Одоо бид хоёр толгойгоос эрдэнийн хишиг хүлээж сууна. Өнөө сонгуулиар өгнө гэсэн 1.5, нэг сая төгрөг шүү дээ. Үүнийг өгөх боломж төрд байна уу, үгүй юу. Чухам яаж шүү өгөх гээд байгаа юм?
-Энэ бол манай төрийн явуургүй бодлого. Сонгуулиа яаж явуулах хууль дүрэм харалган байгаагийн нэгэн шинж. Сонгуулийн олигтой хууль алга. Нэгэнт амласан зүйлийг өгөх л ёстой. Төр амласан л бол өр салах л болно. Тэгэхээр төрөөс зөв бодлого явуулах ёстой. Тэр амласан мөнгийг иргэдийн гар дээр тавих нь зөв үү, буруу юу гээд бодох нь чухал.
Энэ мөнгөөр нэг айл сайхан амьдралыг бий болгож чадах уу гээд олон талаас нь бодолцох л болно. Тиймээс заавал гар дээр бэлэн мөнгө өгөх гээд байх хэрэг байхгүй. Даатгал, эрүүл мэнд, сургалтын төлбөр гээд нийгэмд хамаарах зөндөө зүйл байна шүү дээ. Энэ сан руу оруулбал яасан юм бэ. Хоёрдугаарт ордын хувьцааг иргэдэд өгөх хэрэгтэй.
Энэ том орд чинь найдвартай баталгаа шүү дээ. Төр зоригтойхон бодлого явуулаад л "Амласан мөнгөө тийм хэлбэрээр олгоно" гээд шууд зарлачих нь дээр. Тэгэхгүй бол ард иргэд дэмий л мөнгө харж шуугиад л байх юм. Ард түмний дунд ч өрөөсгөл ойлголт байна. Тэд шууд л 1.5 сая төгрөг гар дээрээ бэлэн авах гэсэн ойлголттой болсон.
-Цаг заваа гаргаж ярилцсан таньд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.
С.Ууганбаяр