gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төгрөгийн ханш чангарахын олз, гарз

Эдийн засаг
2010-12-24
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2010-12-24
Төгрөгийн ханш чангарахын олз, гарз
"Найман шарга" валют арилжааны төвд өчигдөр ам.долларыг 1242 төгрөгөөр зарж, 1247-аар авч байлаа. Ам.долларын ханш өмнөх долоо хоногийн эхээр 1200 орчим төгрөг болтлоо буурсан. Сүүлийн хэдэн өдрийн арилжаагаар ийнхүү ам.долларын ханш өслөө. Цаашид өсөх болов уу. Эдийн засагчид "Ам.долларын ханш унаж, төгрөг улам чангарна. Энэ бол цаг зуурын өсөлт" гэсэн таамаглал дэвшүүлж байна. Ам.долларын ханш сүүлийн зургаан сар доошоо "гулссан". Эсрэгээр нь төгрөгийн ханш чангарлаа.

Ам.долларын ханш унаж, төгрөгийн ханш чангарч байгаа шалтгааныг Төв банк валютын орох урсгал өссөнөөс шалтгаалсан гэж тайлбарлаж байгаа. Орох урсгал гэдэг нь Монгол руу их хэмжээний гадаад валют орж ирсэн гэсэн үг л дээ. Бүр энгийнээр тайлбарлавал Монгол руу АНУ-аас хэтэвчиндээ ам.доллартай ирсэн эрхэм бараа, үйлчилгээ худалдан авахын тулд "ногооноо" төгрөгөөр солиулах зайлшгүй шаардлагатай. Манай орон чинь нутаг дэвсгэр дээрээ ам.доллараар гүйлгээ хийхийг хориглосон хуультай. Төгрөгөөр солиулж гүйлгээ хийхээс өөр арга байхгүй. Тэгэхээр энэ жил Монголд их хэмжээний ам.доллар халаасалсан нөхдүүд орж ирсэн байх нь. Үүний баталгаа бол Монголбанкныхан энэ жил өмнөх жилийнхээс 700 саяар илүү ам.доллар Монголд орж ирсэн гэж мэдэгдсэн явдал юм.

"Оюутолгой" төслийн хөрөнгө оруулалтын гэрээг баталснаар бүтээн байгуулалтад нь зориулж 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь ам.долларын ханш буурч, төгрөг чангарсны гол зангилаа болжээ гэж дүгнэж болохоор байгаа биз.

Тэгвэл "Айвенхоу майнз", "Рио Тинто" компани ирэх жил "Оюутолгой"-д 2.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төсөв баталсан. Энэ нь манай улсад орж ирэх "ногооны" урсгалыг улам нэмэх нь гарцаагүй. Ингэхээр төгрөгийн ханш улам чангарах болж таараад байна. Энэ бол ам.долларын орж ирэх урсгал нэмэгдэж байгаа нэг шалтгаан л даа.

Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр зэсийн баяжмалаа гадаадад худалдаж эх орон руугаа ам.доллар урсгадаг компани. Тонн зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 9000 ам.доллар давж, үнэ нь түүхэн дээд амжилтуудаа эвдсээр байна. Дэлхийн томоохон санхүүгийн байгууллагууд зэсийн ханш бүр 12 мянган ам.долларт хүрнэ гэсэн таамаглал дэвшүүлж байна. Зэсийн ханш улам өсөх тусам  "Эрдэнэт"-ээр дамжиж орж ирэх ам.долларын урсгал нэмэгдэх нь дамжиггүй юм.

Мөн нүүрсний экспорт энэ жил хоёр дахин нэмэгдлээ. Олборлогч компаниуд нүүрсний экспортоо улам нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Нүүрсний экспорт нэмэгдэх тусам манай руу илүү их хэмжээний валют орж ирнэ. Оюутолгойн хөрөнгө оруулалтаас гадна төгрөгийн ханш чангарахад нөлөөлөх иймэрхүү хүчин зүйлүүдийг дурьдаж болох юм.

Нүүрсээ зөвхөн Хятад руу экспортолж байгаа юм чинь юань нь л манай руу орж ирнэ биз гэх асуулт гарч ирж болох юм. Юань эх хэмжээгээр орж ирэх нь ч төгрөгийн ханшийг чангаруулах нь ойлгомжтой. Юань их хэмжээгээр орж ирэх тусам ам.долларын эсрэг төгрөгийн ханш чангарах болно. Яагаад гэвэл Хятадууд юаниа ам.доллартай 6.8 харьцаагаар "уячихсан".

Манай эдийн засаг Хятадаас их хамааралтай учир энэ хоёр валютын нэгийнх нь ханш сулрахад 6.8 харьцаагаа хадгалаад нөгөөх нь доошоо "гулсдаг" зүй тогтолтой.

Төгрөгийн ханш чангарахын олз юу вэ? Төгрөгийн ханш чангарах нь импортлогчдод нэн ашигтай. “Наран”, ”Номин” групп гээд томоохон импортлогчдоос эхлээд "Нарантуул"-ын наймаачинд хүртэл ашиг өгнө. "Нарантуул"-ын наймаачин юань 210 төгрөгийн ханштай байхад 100 мянган төгрөгөөр 476 юань авч байлаа. Тэгвэл одоо 542 юань авч байна. Зөрүү нь 66 юань. Үүгээр хэдэн оймс ч болтугай илүү авах нь ойлгомжтой биз дээ. Гэтэл наймаачин маань юанийн ханш өндөр байхад тогтоосон үнээ ягштал барьсаар байгаа. Илүү ашиг олох нь тодорхой. Ингэхээр төгрөгийн ханш чангарах нь импортлогчдод ашигтай байгаа биз.

Эдийн засгийн нэг хэсэгт ингэж сайнаар нөлөөлж байна. Тэгвэл төгрөгийн ханш чангарах нь макро эдийн засгийн төвшинд авч үзвэл их сөрөг нөлөөтэй. Төгрөгийн ханш чангарах тусам үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар суларна. Нэгж бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зардал гэж ярьдаг даа. Төгрөгийн ханш чангарах тутам манай үндэсний үйлдвэрүүдийн нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх зардал гадны үйлдвэрүүдийнхээс давна. Өндөр зардлаар бүтээсэн барааг өндөр үнэтэй зарж таарна. Хэрвээ манайд үйлдвэрлэгдэг барааг хятадаас юм уу, өөр хаанаас ч юм оруулж ирээд хямд үнээр зарвал үндэсний үйлдвэр нурж унах аюултай.

Аль болох гадаадаас бараа, бүтээгдэхүүн зөөхөө багасгаж, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхээр зорьж байгаа өнөө цагт төгрөгийн ханш чангарвал бойжиж ядаж байгаа хэдэн үйлдвэрийг татаж унагана гэсэн үг. Төгрөгийн ханш чангарснаас үүдэж, бизнесменүүд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс импортлохыг илүүд үзэх юм бол эдийн засаг маань гаднаас улам хараат болно. Төгрөгийн ханшийн чангарахын гарз, олзын тухайд ийм байна.

Тэгэхээр ам.долларын ханшийг хэтэрхий өндөр биш, бас бага биш төвшинд барих хэрэгтэй болж байгаа биз. Монголбанк ч тогтвортой нэг төвшинд барих оролдлогыг дуудлага худалдаагаараа дамжуулж хэрэгжүүлж байх шиг.

Эдийн засгийн хямралын үед Төв банк арилжааны банкуудад ам.доллар худалдаж, зах зээлд хомсдохоос сэргийлж байсан. Харин одоо арилжааны банкуудаас ам.доллар худалдаж авч, зах зээлээс илүүдлийг нь хамж байна.

Хамгийн сүүлийн дуудлага худалдаагаараа 14.3 сая ам.долларыг банкуудаас худалдаж авлаа. Төв банк хэдийгээр дуудлага худалдаагаараа ам.долларын ханшийг тогтворжуулахыг хичээж байгаа ч тусыг эс олж байх шиг. Учир нь ам.долларын ханш долоо хоногт 40-50 төгрөгөөр хэлбэлзэж байна.

Т.Энхбат

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан