Хотын дарга өчигдөр дүүргүүдэд хийгдэж буй явган хүний замын тохижилтын ажлын явцтай танилцлаа.
Тэрээр эхлээд Баянгол дүүргийн 16 дугаар хороо Занабазарын гудамжны автозамын баруун талын 144 метр явган хүний зам дайруулан зочид буудлын зориулалттай барилга барьсан иргэн Л.Мөнхбаттай уулзав.
Тэрээр "хууль зөрчиж нийтийн эзэмшлийн газарт барилга барьсан нь бидний буруу. Энэ алдаагаа залруулж явган хүний зорчих хэсэгт саад болох хэсгийг нурааж байна. Мөн дүүргээс гаргаж өгсөн зураг төслийн дагуу үүдэндээ усан оргилуур бүхий тохижилтын ажлыг эхлүүлсэн" хэмээн тайлбарлаж байлаа.
Тэд уг тохижилтын ажлын хөрөнгийг өөрсдөө гаргаж байгаа ажээ. Ийн Занабазарын гудамжны автозамын баруун талын явган хүний Замд ирэх сарын 5 гэхэд усан оргилуур орчноо чимэхээр болжээ. Энэ үеэр хотын дарга өөрсдөө хөрөнгө гаргаж орчноо тохижуулж байгаа байгууллагуудыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.
Тус дүүргийн хэмжээнд явган хүний зам талбайг хаасан 22 газар байгаа аж. Тэднээс 17 газрыг чөлөөлж тохижуулах зураг төслийг хийжээ. Баянгол дүүргийн Засаг дарга "Аж ахуйн нэгжүүд орон нутгийн төр захиргааны байгууллага, газрын албатай зөвшилцдөггүй. Орчноо сайхан байлгах ёстой гээд дур мэдэн тохижилт хийчихдэг энэ нь манай бодлоготой зөрчилддөг" хэмээж байв.
Дараа нь хотын дарга тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээр орлоо. Дүүргийн төсвийн байгууллага төсвийн хөрөнгөөс заралгүй өөрсдийн бололцоог дайчлан байгууллага дотроо усан оргилуур бүхий тохижилтын ажил хийжээ. Эндхийн мод, цэцэг зэрэг бүх зүйл нь хиймэл бус амьд гэдгээрээ онцлог. Түүнчлэн тус байгууллага залуу ажилтан олонтой тул тэдний нийгмийн асуудалд анхаарч хүүхдүүд цэцэрлэгээ таран оройн цагаар саатах орчныг бүрдүүлжээ.

Мөн тус байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн хүүхдүүд энд цагийг өнгөрөөж болох гэнэ. Хотын дарга Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо нэгдүгээр хорооллын 14 дүгээр байрны орчим өмнө нь ямар байсан одоо хэрхэн өөрчлөгдөж буй талаарх мэдээллийг дүүргийн даргаас авлаа. Энд урд нь олон тооны чингэлэг явган хүний замыг хааж байрладаг байжээ. Үүнийг "Хашаа арга хэмжээ"-ний хүрээнд чөлөөлсөн байна. Хуучин сууринд нь явган хүний зам бүхий өндөр настан, хүүхэд багачууд салхилж, чийрэгжих боломжийг бүрдүүлэх тохижилтын ажил эхэлсэн байлаа.
Дүүргийн хэмжээнд явган хүний зам хаасан 14 газрыг чөлөөлсөн бөгөөд эдгээрээс гурвынх нь тохижилт ид өрнөж байгаа аж. Түүнчлэн тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Макс групп, Монхангай зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр орчноо тохижуулж байгаа юм байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 62 дугаар сургуулийн гаднах тохижилтын ажлын явцтай танилцав. Энд 18 жилийн турш хадаатай мэт өнжсөн чингэлгүүдийг "Явган хүний гарц" арга хэмжээний хүрээнд чөлөөлжээ.

Энэ ажилд намрын тохижилтын хөрөнгөөс 30 сая төгрөг зарцуулж байгаа гэнэ. Тус ажлыг гардан хийж буй ажилтнууд нийслэлийн өдрийн өмнө эдгээр зам талбайг ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий газар болгоно гэдгээ амласан. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын урд талд үхэр чулуугаар хийсэн усан хүрхрээ шинээр мэндэлсэн байв. Дүүргийн Засаг дарга "Энэхүү усан оргилуурыг шинэлэг хэлбэрээр барихыг хичээсэн. Үүнийг хийхэд 52-ын даваан дээрээс чулуу татаж өөрийн дүүргийн чулууг оролцуулснаараа онцлог. Энд нэг тонн усыг өөрөөр нь эргүүлж, дөрвөн зүг рүү цацрахаар хийж байна. Мөн усан оргилуурын хуучин усаар ногоон байгууламжаа усалж байхаар төлөвлөсөн" хэмээсэн.
Хотын дарга энэхүү усан оргилуурын дизайныг өвөрмөц шинэлэг санаа байна хэмээн ихэд сайшааж байлаа. Тохижилтын ажлын хүрээнд тус дүүргийн ЗДТГ-ын урд талд 2200 метр квадрат талбай бүхий замыг бетоноор цутгасан байлаа. Ингэснээр дүүргийн үүдэнд машинууд бөглөрч иргэдийг бухимдуулах нь багасах гэнэ. Хотын дарга "нийтийн эзэмшлийн зам талбайд саад учруулж өргөтгөл хийсэн барилга байгууламжууд нийслэлд цөөнгүй бий.
Энэ хүрээнд судалгаа гаргасан. Хотын хэмжээнд 77 байгууллага явган хүний зам гарцыг хаасан нь тогтоогдсон. Явган хүний зам гарцыг хаасан аж ахуйн нэгжүүд өөрсдөө явуулж буй ажлыг дэмжиж хөрөнгө гарган тохижилтын зургийг харьяа дүүргээр хийлгэн зургийн дагуу ажиллаж байгаа. Түүнчлэн Улаанбаатар хот өөрийн төсөвт тулгуурлан зарим явган хүний замын ажлыг шинэчилж буй. Ирэх жил явган хүний замын тохижилт, ногоон байгууламжийн арчилгааны зардлыг дорвитой нэмэгдүүлэхээр одооноос төсөв боловсруулж байна. Улаанбаатар хот хүн рүү чиглэсэн тохижилтын ажлыг олон нийтийн оролцоо дэмжлэгээр хийнэ" гэлээ.
Т.Сэлэнгэ