gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     8.29
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 18
Зурхай
 8.29
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 8.29
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өнгөрөгч онд 419 хүн этилийн спиртэнд хордон амиа алджээ

О.Ариунбилэг
Нийгэм
2011-01-27
0
Twitter logo
О.Ариунбилэг
0
Twitter logo
Нийгэм
2011-01-27
Нийслэлийн цагдаагийн газар болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Ингэснээр согтууруулах ундаа, тамхи, эм, эмийн бүтээгдэхүүн, эхийн сүү орлуулах бүтээгдэхүүний хууль бус зар сурталчилгаанд хяналт тавьж, зөрчлийг арилгуулах замаар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн чадамжийг бүрдүүлж байгаа ажээ.

Энэ үеэр Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.Гантөмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Шинэ жилийн үеэр хууль бус архины сурталчилгаа багагүй цацагдсан. Энд ямар арга хэмжээ авсан бэ?
-Шинэ жилийн үеэр архи согтууруулах ундааны хууль бус сурталчилгаа нэлээн их цацагдсан. Энэ хууль бус ажиллагааг ихэвчлэн “АПУ” трэйдинг, “UFC”, Зүүн Хараа Трейд, MCS, Жем интернэйшнл, СББ, М Ти Эс зэрэг томоохон компаниуд үйлдэж байна. Бид “UFC” компанид гэхэд л 20 сая төгрөгийн, Жем интернэйшнл компанид 15 сая төгрөгийн торгуулийг тус тус тавьж, торгуулийн мөнгийг төрийн санд шилжүүлээд байна.

Манай байгууллага цагдаагийн байгууллагатай хамтраад хууль бус зар сурталчилгааг зөвхөн захиалагчид биш бүтээж, түгээж байгаа сонин, сэтгүүл, телевизүүдэд захиргааны хариуцлага ногдуулж, торгууль төлүүлсэн байгаа. Хэрвээ энэ торгуулийг төлөхгүй бол бид шүүхийн шийдвэрээр албадан гаргуулна.

-Хууль бус сурталчилгаанд тоглож байгаа урлагийн одуудад ямар арга хэмжээ авах вэ. Жишээ нь Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэн, МУГЖ Г.Равдан нар хууль бус зар сурталчилгаанд тоглож, Монгол улсын хуулийг зөрчсөн?
-Тийм ээ, тэд ч мөн адил хууль зөрчиж байна гэсэн үг. Бид тэр хүмүүсийг дуудуулаад байгаа. Харин цаад компаниудад нь дээрх торгуулийг ногдуулсан.

-Тэгэхээр байгууллагуудын хувьд 10 сая төгрөгөө төлчихөөд хууль бус зар сурталчилгаа явуулаад байж болох уу?
-Байнга ингэж төлөөд гэрээтэй юм шиг явуулаад байна гэж байхгүй л дээ. Одоогоор компаниудад энэ мөнгө тийм ч бага санагдахгүй байгаа болохоор нэлээн хэл үг гаргаж байгаа. Тэгэхээр энэ нь үр дүнтэй шийтгэл болж байна гэж үзэж байна. Гэвч бид удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдийн архи согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг цуцлуулах арга хэмжээ авна. Гэтэл энэ хууль зөрчиж байгаа компаниуд нь манай улсын томоохон үйлдвэрлэгчид учраас шууд зөвшөөрлийг нь хүчингүй болгочихож бас болохгүй байна. Бид байгууллага дээрээ хуралдаж байгаад шийдвэрээ гаргана. Мөн Хүнс хөдөө аж ахуйн яам ямар шийдвэр гаргахыг харна.  

-“UFC” компани байнга хууль бус зар сурталчилгаа явуулж, үүндээ ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн ахмадуудыг ашиглаж, тэдэнд ганц удаагийн тавгийн идээг нь өгч хуурчихаад архиныхаа далд сурталчилгаанд тоглуулан хуурч байна. Энэ үйлдэл удаа дараа давтагдсаар байна шүү дээ. Гэтэл энэ компанид 20 сая төгрөгийн л торгууль ногдуулсан гэж үү?

-Бид дуудсан ирээгүй байгаа. Ирнэ л дээ. Дараагийн арга хэмжээг бид авах болно.

-Тэгээд та нар дуудаад байдаг, нөгөөдүүл нь ирэхгүй байдаг. Хэдий болтол ингэж “чоно, туулай” шиг явах юм бол. Хуулиндаа тэдэн удаа дуудахад ирээгүй бол тэгж шийтгэл хүлээлгэнэ гэсэн нарийвчилсан заалт байхгүй юу?

-Байгаа. Хэрвээ удаа дараалан дуудаад шаардлага биелүүлээгүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тэд дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний торгууль ногдуулна гээд заачихсан байгаа. Болохгүй бол бид цагдаагийн байгууллагатайгаа хамтран ажиллаж албадан авчирна. UFC компанийн хувьд сүүлийн зөрчил гаргаснаас нь хойш хоёр хоногийн өмнө дуудсан. Өөрөөр хэлбэл дуудаад хоёр хонож байна гэсэн үг. Түүнээс өмнөх сурталчилгаанд арга хэмжээ авчихсан байгаа.

-Бүхэл бүтэн автомашиныг гадуур нь архины сурталчилгаагаар наачихаад гадуур яваад байна. Энэ сурталчилгааг хэзээ зогсоох вэ?

-Энэ сурталчилгааг гуравдугаар сарын 1-ний дотор зогсоохоор албан шаардлага өгчихсөн байгаа. Энд нийслэлийн цагдаагийн газрын дүүрэг, хороод хариуцсан ажилтнууд хүч хавсарч ажиллаж байгаа. Энэ ажиллагааг амжилттай болно гэж бодож байна.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг давхар торгох ёстой байдаг. Гэтэл энэ хэсэгт өгч байгаа торгууль шийтгэл нь бага байгаа учраас хууль бус сурталчилгаа цацагдаад байгаа юм биш үү?
-Тийм зүйл ажиглагдаж байгаа. Тиймээс энэ жилдээ багтаад энэ шийтгэлийг нэмэгдүүлнэ. Одоогоор Зар сурталчилгааны тухай хуулинд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг 250 мянгаар торгоно гэж байгаа. Тиймээс энэ хуулинд шинэчлэлт оруулахаар ярьж байна. Харин Өрсөлдөөний тухай хуулиндаа захиалагч үйлдвэрлэгчдийг 10 хүртэл сая төгрөгөөр торгож байгаа.

-Хотоос зайдуу байгаа архины рекламыг харуулсан том самбаруудыг буулгаж байна уу. Жишээ нь Улиастай явах замд байгаа жүжигчин СТА Б.Эрдэнэцэцэгийн зураг бүхий архи сурталчилсан том самбар байна. Тэр самбарыг хэзээ буулгах вэ?

-Цагаан сарын дараа гэхэд бүгдийг нь буулгана.

Энэ үеэр Цагдаагийн Хэв журамтай тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч цагдаагийн дэд хурандаа Х.Насанжаргалаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Архинаас болж иргэд ихээр амиа алдаж байна. Өчигдөр гэхэд л нэг өдрийн дотор 10 хүн архинаас болж амиа алджээ. Энэ юунаас болоод байна вэ. Архи хортой байгаад байна уу, хэрэглээ нь хортой байгаад байна уу?

-Үүн дээр удирдлагаас бидэнд үүрэг чиглэл өгөн ажиллаж байгаа. 2010 онд бид шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс албан ёсны тоо баримт авсан. Яагаад гэвэл “архи ууж ирээд унтаад” гэх мэтээр архинаас болж үхээд байгаа мэт яриа гараад байгаа.

Тэгэхээр бид шүүх шинжилгээний хүрээлэнгээс задлан шинжилгээ хийсэн албан ёсны дүнг харахад 2010 онд 419 хүн этилийн спиртэнд хордсон байна. Одоогоор бид хуурамч архи ууснаас хордож байна уу гэсэн хяналт шалгалт хийж байгаа. Гэхдээ гол нь иргэд олон хоногоор архи ууснаас зүрх судасны дутагдалд орж амиа алдаж байна.

-Тэгвэл нэг шил архинд байх ёстой этилийн спиртийн хувь хэмжээ их болсон байж болох уу?

-Олон хоног ууснаас л архинд хордсон гэсэн үг. Шинжилгээ хийгдэж байгаа учраас “яг тийм архи уугаад” гэж хэлэх боломж одоогоор алга байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан