"Холын тэнгэрийн одод бүхэн
Нутгийг минь санагдуулна аа
Харийн газрын бүсгүйчүүд
онгор чамтай минь ижилгүй..." хэмээн "Хонгор чамдаа" дуу уянгална. Энэхүү дуугаараа нэрлэсэн анхны бие даасан тоглолтоо энэ сарын 10-нд Монгол бөхийн өргөөнд хийх гэж буй дуучин Д.Намсрайноровыг "Сайн өдрийн зочин" буландаа урилаа.
-Дуулж амилуулсан олон дуунаасаа "Хонгор чамдаа"-г онцолж тоглолтоо нэрлэх болсны учрыг тодруулмаар байна?
-"Хонгор чамдаа" бол миний нэрийн хуудас юм даа. 2006 онд гуравдугаар дамжааны оюутан байхдаа анх дуулж өнөөдрийг хүртэл энэ дуугаараа овоглуулж явна. Өнгөрөгч оны олон улсын эмэгтэйчүүдийн баярын өмнөхөн 15 дуунаас бүрдсэн "Хонгор чамдаа" цомгоо гаргасан. "Зул цэцэг", "Алсаас чамдаа", "Санах тусмаа дуулаарай", "Зүрхний цэцэгхэн чамдаа" гээд чамлалтгүй хэдэн дууг маань ард түмэн хүлээж авсанд баяртай байна. Тоглолтдоо эдгээр дуунаас гадна хуучны сайхан аялгуутай дуугаар ая барина. Бидний хэлж заншсанаар 1960, 1970-аад оны дуунууд миний дуу хоолойгоор хэрхэн хөглөгдөхийг сонирхуулж дуулах юм. Тоглолт маань сайхан болно гэж найдаж байгаа. Хэрэв амжвал энэ намартаа эх орноо тойрох аялан тоглолтоо эхлүүлнэ. Монгол орноо нар зөв тойрч ард түмэндээ ая дуугаа хүргэх аяллаа ирэх хавар үргэлжлүүлэх бодол байна. Мөн дараагийн цомгийн ажил 40 хувьтай явна. Тэгэхээр тоглолтынхоо дараа уран бүтээлээ таслахгүй ард түмндээ хүргэсээр байх болно.
-Яагаад энэ намар тайлан тоглолтоо хийхээр болов?
-Ямарваа хүнд зорилго байдаг. Анх СУИС-д дуучин болохоор орж ирсэн бол өнөөдөр мөрөөдлөө биелүүллээ. Мэдээж дуучин болгонд сайхан тоглолт хийх юмсан гэсэн мөрөөдөл байдаг. Анхны тоглолт гэдэг утгаараа сэтгэл хөдөлж, баярлаж байгаа боловч бас айдастай байна. Уг нь өнгөрсөн хавар тоглолтоо хийх бодолтой байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон юм. Одоо тоглолтоо зохион байгуулах гэж байгаа цаг үе буюу 2010 оны аравдугаар сарын 10 нь тооны хувьд төдийгүй намрын адаг сарын шинийн гурван гэдгээрээ эр хүний хийморь сэргээх билгэдэлтэй.
-Та сонин, сэтгүүлд ярилцлага өгдөггүй. Өссөн, төрсөн нутаг ус, гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Улаанбаатар хотод эхнэр, хүүхдийн хамт амьдарч байна. Аав, ээж маань Төв аймгийн Өндөрширээт суманд мал маллаж амьдардаг. Улсын аварга тууварчин хүмүүс. Би хөдөө төрсөн. Бага нас маань хонины бэлчээр, морин дэл дээр өнгөрсөн дөө. Уран бүтээл хийхийнхээ хажуугаар боломж л гарвал хөдөө явах дуртай хүн дээ би.
-Моринд хэр хорхойтой вэ?
-Манай аав аймгийн алдарт уяач. Сум, орон нутагтаа 70-аад айраг, түрүү авсан. Багаасаа аавдаа нэмэр болж, морь уяхад нь тусалдаг байлаа. Одоо ч сумынхаа наадмыг алгасалгүй үзэж, аавынхаа уясан морийг дагаж, хийморио сэргээж явдаг.
-Багаасаа дуучин болохыг хүсдэг байв уу?
-Дуучид "Багаасаа дуулдаг, тэмцээн уралдаанд ордог байсан" гэж ярьдаг бол миний хувьд тийм зүйл үгүй. Хонины бэлчээрт, адууны дэл дээр л битүүхэн дуулдаг хүүхэд байв. Гэхдээ авьяас задардаг юм билээ. 2002 онд манай унага тамгалах найр болсон юм. Намрын налайсан найран дээр Улаанбаатар хотоос аавын найзууд очиход би дуулж таарсан. Ингээд л дараа жил нь "дуучин болно" гэж хотод ирээд СУИС-д тэнцэж, таван жил амжилттай суралцаж төгссөн.
-Залуу хүн хайрын тухай дуулалгүй яахав. Гэхдээ уран бүтээлчийн хувьд ямар сэдвээр дуулах дуртай вэ?
-Хайр бол мөнхийн сэдэв. Аав, ээж, амраг садан бүр морио ч хайрлаж болно. Миний дуунууд дурлал хайрын хандлагатай боловч цаашид бүх сэдвээр дуулахыг хүсдэг.
-Та нийтийн дуунд шүүмжлэлтэй хандаж эхлэх үед дуулдаг болжээ. Яагаад нийтийн дууг сонирхох болсон бэ?
-2000-аад оны эхээр С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ нар дуулж эхэлсэн. Бидний замыг чиглүүлж, засч өгсөнд тэдэнд талархах учиртай. Гэхдээ тэдний үетэй харьцуулахад хүмүүс нийтийн дуунд шүүмжлэлтэй хандах болсон. Эдийн засгийн хямрал, урлагийн төрөл хоорондын өрсөлдөөн гээд олон шалтгаанаар нийтийн дууны нэр унаад байгаа. Гэхдээ стресстэй байгаа өнөөгийн нийгмийн хэцүү үеийг даван туулахад нийтийн дуу тусална гэдэгт би итгэдэг. Би аль болох гэгээн сайхан дуу дуулахыг хичээдэг. Дуу хуургүйгээр амьдралыг төсөөлж боломгүй. Тиймээс цаг төр ямар ч байсан хүмүүс нийтийн дууг сонссоор байх болно.
-Морин дэл дээр дуулж явсан хүү олны танил дуучин болоход юу нөлөөлсөн бэ?
-Хүний хувь тавилан байдаг болов уу. Би мал маллаад хөдөө байж байх ч юм билүү. Бас спортод сонирхолтой болохоор бөх ч болж магадгүй байв. Хүний зам байдаг. Бүх зүйлийг гэгээн, зөөлөн байлгаж чадвал тэр замаараа амжилтад хүрч болно. Мэдээж дуулах авьяас хайрласан аав, ээждээ баярлах учиртай. Миний аав, ээж муугүй дуулна. Мөн дуучин гэдэг цол хайрласан ард түмэндээ баярлаж явдаг. Хүн болгон өөрийн салбартаа хүрэх оргилоо харж явдаг. Харин би өөрийн харж явдаг оргилынхоо дөнгөж хормойд нь явна. Яаж амьдарч байгаад өнөөдрийн өндөрлөгт хүрснээ мартаж болохгүй. Хүн 15-17 насандаа хүүхдийн зангаар эцэг, эхээсээ сөрдөг. Эндээс "Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд" гэсэн үг бодогдож байна. Ээж, аавынхаа ачийг хариулна гэдэг бол сайн явах юм. Өөр дээрээ жишээлэхэд "Сайхан дуулж явна лээ, танай хүү" гэж олон түмэн ярьж байгаа нь л боллоо. Түүнээс ачийг нь хариулна гээд дэлхий бэлэглээд ч нэмэргүй.
-Та аав, ээжийнхээ үгнээс хэр зөрдөг байв?
-Хорь хүрээгүй байхдаа зөрдөг байсан. Хүн болгон тийм насыг дайрдаг шүү дээ. "Загнасан болгон дайсан биш, инээсэн болгон найз биш" гэдэг. Тэгэхээр зөв санаатай байхын зэрэгцээ хичээл зүтгэл гаргаж байж амжилтад хүрнэ. Аав, ээждээ зодуулаагүй хүүхэд гэж байхгүй. Малдаа явж байгаад цаашаа айл хэсээд явчихдаг байлаа. Ийм үед ааваасаа сурын амт үзнэ. Тэр сурын амтыг одоо санахад үнэхээр сайхан. Гоё явж байгаа үед сурын амт амтагдаад байх шиг санагддаг. Үрийнхээ төлөө зөв яваасай гэсэн ээж, аавын сэтгэл давтагдахгүй юм даа.
М.Хангал