gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.04
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.04
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.04
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ойрхи дорнодын хямрал

Дэлхийд
2010-06-24
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2010-06-24
Ойрхи дорнодын хямрал
Ойрхи Дорнод дэлхийн хамгийн халуун цэгийн нэгд тооцогддог. Үүнийг олон улсын нэр томьёонд Израиль-Палаестины мөргөлдөөн хэмээн нэрлэх нь олонтаа. Энэ нь өргөн утгаараа еврей болон Палестинд амьдарч байгаа арабуудын хоорондох зуун дамжсан үл эвлэрлийн үргэлжлэл юм.

Одоогийн Израиль Палестины газар нутаг нэгэн цагт нэгдмэл цул байсан үе бий. Тэр үед энэ газар нутаг Их Британийн мэдэлд байв. Цаг хугацааны хувьд энэ үе бол 1940-өөд оны сүүлч. Түүхийн улбаа хөөвөл энд Османчууд эрх дархаа тогтоож байсан үе ч бий. Энэхүү урт удаан хугацаагаар сунжирч байгаа үл ойлголцол, хэрүүл тэмцэл олон зүйлийн учир шалтгаантай.

Тухайлбал бие биеийн хилийг хүлээн зөвшөөрдөггүй, усны нөөцийг эзэмших эрх, аюулгүй байдал, Иерусалимд хяналтаа тогтоох өрсөлдөөн, тэрчлэн израилийн суурингууд, палестинчуудыг чөлөөтэй зорчуулах асуудлыг дурдаж болно. Ийм үл ойлголцол нь анх энэ хоёр улсыг НҮБ-ын шийдвэрээр үүсгэн байгуулсан тэр цаг үеэс л өнөөг хүртэл улбаалагдан ирсэн.

1947 оны 11 сарын 29-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестин дахь Их Британий мандатыг хүчингүй болгожээ. Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш Палестиний газар нутаг Их Британий мэдэлд байсныг дээр дурдсан. Ерөнхий Ассамблейн 181 дүгээр тогтоолоор Палестины газар нутаг дээр арабын Палестин, еврейн Израиль гэдэг хоёр улсыг үүсгэн байгуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Харин Иерусалим хотыг засаг захиргааны онцгой бүс гэж зарласан байна. НҮБ-ын тогтоолын дагуу араб, еврейн улс болон олон улсын онцгой статус бүхий Иерусалим хотыг Палестины газар нутаг дээр 1948 оны 10 дугаар сарын 1-ээс өмнө бий болгох ёстой байв. НҮБ-ын энэ шийдвэр тухайн үедээ дэлхий нийтэд нэлээд шуугиан дэгдээж байсан юм.

Палестин дахь еврейчүүд Ерөнхий Ассамблейн энэ шийдвэрийг талархан хүлээн авсан нь тодорхой. Учир нь өөрийн гэсэн төрт улсгүй еврейчүүд энэ үед дэлхийн хоёрдугаар дайнд олноороо гадуурхагдан хүйс тэмтрэгдэж, ертөнцийн улс оронд тархан бутраад байсан үе билээ. Тэдний хувьд НҮБ-ын ивээлээр өөрийн гэсэн төрт улстай болж байгаа нь чухамдаа сэргэн мандлын эрин эхэлж байгаа хэрэг байлаа.

Харин Арабын ертөнц энэ шийдвэрийг сэтгэл дундуур хүлээж авсан юм. Тэд Палестины газар нутгийг хоёр хувааж байгаад эгдүүцэж Ерөнхий Ассамблейн 181 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Хачирхалтай нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг заавал даган мөрдөх албагүй, зөвхөн зөвлөмж хэлбэртэй байдаг гэнэ.

1948 оны 5 сарын 14-нд еврейчүүд Израиль улс байгуулснаа зарлав. Үүнд эгдүүцсэн арабууд тэр шөнөдөө еврейн суурин руу халджээ. Ингэж эхэлсэн Араб Израилийн дайн жил шахам үргэлжилсэн юм. Энэ дайн хожим хойно олон жил үргэлжлэх сөргөлдөөний эхлэл болжээ. Израильд энэ дайныг тусгаар тогтнолын төлөө дайн гэж нэрлэдэг. Тэр үед Израилийн эсрэг Египт, Ирак, Саудын Араб, Сири, Ливан, Трансиордан, Йемен гээд Арабын лигийн гишүүн 7 орон зогсож байв. Израильд халдан довтолсон Арабын арми 55 мянган цэрэгтэй байсан бол Израилийн батлан хамгаалах хүчин "Цахаль" 45 мянган хүнтэй байлаа. Хожим нь Арабын лигийн дээрх долоон орон Израильтай эвийн гэрээ байгуулж, дайнаас гарсан байна.

Гэвч ингэлээ гээд энэ бүсийн нутагт намжал байдал тогтсонгүй. Ойрхи Дорнодын хямралыг одоо хүртэл бүрэн шийдвэрлээгүй хэвээр байна.

А.Цэлмэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан