Жошуа, Мишка, Бэки гурав энгийн сайхан нөхөрлөдөг залуус. Тэд гурван өөр зан ааштай. Харин нэг зорилготой.
Нэгнийхээ өрийг дарахын тулд тэд мөнгө олох хялбар бөгөөд баттай арга олжээ. Энэ нь “Цавчуур цэг ком” нэртэй эротик сайт нээх явдал байв.
Жошуа бол хөнгөмсөг залуу. Гэвч Бүжин гэдэг охинтой танилцаж, улмаар хайр сэтгэлийн холбоотой болсноор тэрбээр амьдралаа 360 градус эргүүлэх шаардлагатай болно. Тэр чадах болов уу?
“Бүжин бол өнөөгийн нийгэмд ховордсон зан араншинтай охин” гэж киноны уран бүтээлчид тодорхойлсон. Тэр чухам ямар зан чанараараа хөнгөмсөг залуугийн сэтгэлийг татсан юм бол?
Жошуагийн дотнын найзууд болох Бэки, Мишка хоёрын хэн нь нөхөрлөлдөө үнэнч үлдэж, хэн нь зорилгынхоо төлөө бүхнийг золиослох бол? Мөнгөний төлөө охидын хувь заяаг золиослохоор шийдсэн гурван залуугийн шийдвэр ямар үр дагавар авчирах бол? Эдгээр асуултын хариултыг та маргааш авах боломжтой. Учир нь эдгээр нууцыг хадгалсан “Цавчуур цэг ком” уран сайхны киноны нээлт 2009 оны 5 сарын 19-нд болно. “САС пикчерс”-ийнхэн киногоо “Өргөө”, “Соёмбо”, “Тэнгис” кинотеатрт зэрэг нээхээр шийджээ.
Киноны гол дүрд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Д.Баяртогтох, Хөгжим бүжгийн коллежийн оюутан Ц.Тунгалагтамир, “Шихихутуг” дээд сургуулийн оюутан Ц.Сод-Од, Санхүү, эдийн засгийн сургуулийн оюутан О.Баясах нар тоглосон байна. “Цавчуур цэг ком”-оос болгоомжлогтун гэсэн уриатай уг киноны сурталчилгааг үзэж, агуулгыг сонссон зарим хүн эротик кино хэмээн ойлгосон байж мэдэх. Энэ талаар уран бүтээлчдээс сонирхоход “Бидний зорилго эротик дүрслэл биш. Бид интернэтээс хүссэн бүх мэдээллээ хормын зуур авч чаддаг. Гэвч үүнд сайн, муу хоёр тал байна. Зарим хүн интернэтийн багтаамж, хамрах хүрээг ашиглан нэгнийхээ нэр хүндэд халдаж байна. Нөгөө хэсэг нь буруу замын бизнестээ ашиглаж байна. Үүнээс болгоомжлоорой гэсэн санаа илэрхийлэхийг зорьсон. Санаагаа илэрхийлж гаргах, зорилгоо биелүүлэхийн тулд эротик дүрслэл ашиглах шаардлага зайлшгүй гарч ирсэн” гэлээ. Мөн үзэгчдэд насны хязгаар тавьсан эсэх талаар лавлахад тэд “16-гаас доош насныханд арай хүнддэх болов уу” гэж хариулав.
Киноны онцлог нэрнээсээ эхэлж буй. Хөндсөн сэдэв нь ч шинэлэг. Энэ бол манай нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудын нэг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Интернэт сайтаар бүх насныхан чөлөөтэй зочилж байна. Гэтэл тэнд нүцгэн охид, секс бичлэг, хэн нэгнийг гутаан доромжилсон үг хэллэгүүд дүүрэн байдаг. Иймэрхүү сайтын сэтгэгдэл бичих хэсэгт хүртэл хараалын үг, хэн нэгний утасны дугаар, доромжилсон үгс ярайна. Энэ чиглэлийн мэдээлэл агуулдаг ихэнх сайтын байршил, эрхлэн гаргагч нь тодорхойгүй. Интернэт сайтын энэ давуу талыг хүмүүс муу үйлстээ ашиглах нь сүүлийн үед ихэссэн. “Цавчуур цэг ком” киноны уран бүтээлчид “Тэдгээрээс болгоомжлоорой” гэсэн мессежийг нийгэмдээ хүргэхийг зорьсон аж. Мөн хакерууд, компьютерийн ертөнцийн талаар түлхүү харуулсанд киноны бас нэгэн онцлог оршиж буй. Товчхон хэлэхэд кино сонирхолтой содон дүрслэлээр дүүрэн. Бүгдийг нь энд биччихвэл сонин биш болчих тул киноноос нь үзвэл танд илүү “амттай” байх болов уу.
Дашрамд дуулгахад, “САС пикчерс”-ийнхэн киногоо энэ сардаа багтааж, хөдөө орон нутгаар аялуулахаар төлөвлөсөн гэсэн. Тэгэхээр орон нутгийн үзэгчид нийслэлийнхнээс хоцрох вий гэж айх хэрэггүй боллоо.
Ц.Баттуяа