BizNetwork гэж юу вэ?
BizNetwork нь Монголын чадварлаг мэргэжилтнүүдийн
онлайн сүлжээ сайт юм. Бид мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчдийг хооронд нь ажил
хэргийн зорилгоор холбох платформыг бий болгож байгаа юм.
BizNetwork -ыг хийсэн компаний талаар товчхон?
Синглтон ХХК, 2006 онд байгуулагдсан, 100% монголын хөрөнгө оруулалттай, интернэт бизнес, интернэт маркетинг, програм хангамжийн аутсорсинг-ийн чиглэлээр ажилладаг. Одоогоор social networking буюу онлайн сүлжээ
чиглэлээр илүү
түлхүү анхааран ажиллаж байгаа. Бидний ирээдүйн зорилго бол Монголд
үйлдвэрлэсэн програм хангамжий г олон улсын зах зээлд гаргаж борлуулах юм.
BizNetwork -д бүртгүүлснээр?
Манай систем
хэрэглэгчиддээ өөрсдийн мэргэжлийн профайлыг буюу бидний хэлж заншсанаар CV-gee үүсгэх боломжийг олгож байна. Эндээс тухайн хувь хүний
боловсрол болон ажлын туршлагын талаар мэдэж болохоос гадна ажилладаг
байгууллагынх нь талаар мэдээлэл авч болох юм. Хүн болгон өөрсдийнхөө бизнесийн
хэрэгцээг тодорхойлох боломжтой. Жишээ нь, зарим хүнд шинэ ажлын байр хэрэгтэй
байхад, зарим нь шинэ үйлчлүүлэгч хайж байх жишээтэй. Эсвэл өөрсдийнхөө үйлчилгээг бусдад хүргэх хэсэг байхад, өөрсдийн үзэл
бодлыг хуваалцах, мэдлэг мэдээлэл солилцох хүсэлтэй хүмүүс ч бас бий. Гишүүд маань бүртгэлийн мэдээллээ зөв бөглөснөөр зөв хүмүүстэйгээ уулзаж танилцан,
хайсан зүйлээ олж авахад илүү дөхөм болно.
BizNetwork -ын зорилтот хэрэглэгчид?
Бизнесийн
зорилгоор ашиглах сонирхолтой хүн бүхэнд нээлттэй. Бизнесийн салбарт ажиллагсад, бизнес
эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, хувиараа
бизнэс эрхлэгчид, ажил хайгчид, төгсөх
оюутан, төрийн албан хаагчид байх юм.
BizNetwork -ыг хийх болсон шалтгаан?
Жишээ нь би 28 настай,
ажил хийдэг, гэр бүлтэй. Миний хувьд Монгол сайтуудад мэдээ уншихаас өөр хийх
зүйл үнэндээ олддогүй байсан. Гадаадын хэрэгтэй гэсэн хэдэн сайтуудад
ихэнх цагаа өнгөрөөдөг байлаа. Ингээд бодоход 25-аас дээш насны ажилладаг эсвэл
бизнес эрхэлдэг хүмүүст зориулсан бизнесийн чиглэлийн агуулга консепттой онлайн
үйлчилгээ хэрэгтэй байгаа нь илт байгаа юм. Энэ орон зайг бид хараад дээрх профайлд нийцэх хэрэглэгчдэд зориулан BizNetwork -ыг ажиллуулахаар шийдсэн юм.
BizNetwork нь бизнесийн хэрэгцээнээс үүссэн гэж хэлж болох уу?
Яг тийм. BizNetwork -ыг эхлүүлээд туршилтын эхний 5 хоногт л гишүүдийн тоо аль хэдийн 1600-г хол давсан байсан нь маш их эрэлттэй
байсныг харуулж байгаа юм.
Бусад төстэй
сайтуудаас
танайх юугаараа ялгаатай вэ?
Манайд хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөхөд зориулсан олон сайтууд байдаг. Харин мэргэжлийн
буюу бизнесийн талаас нь өөрийгөө интернэтийн орчинд илэрхийлэх
орон зай байдаггүй. Дээр дурьдсанчлан манай хэрэглэгчид
25-аас дээш
насны чөлөөт цаг гэхээсээ илүү ажил хэргийг чухалчилсан хүмүүс. Tэдний
хэрэгцээ нь өөрсдийн карьерыг өсгөх, бизнесээ өргөжүүлэх, мэдлэг үзэл бодлоо
солилцох, мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзах юм. Бид энэ боломжуудыг тэдэнд олгож байгаагаараа
бусдаас ялгаатай.
Танай систем
хүмүүсийг хооронд нь хэрхэн холбож байна?
Ta BizNetwork -д элсэж өөрийн мэдээллийг оруулснаар
системд таны таних магадлалтай хэрэглэгчийн жагсаалтыг гаргаж ирнэ. Энэ нь
тухайн хэрэглэгчийн ажилладаг салбар, сурсан сургууль, ур чадвар, ажилладаг байгууллага, мэргэжил албан тушаалаас нь гаргаж авсан
мэдээлэл дээр тулгуурласан юм. Энэ нь таныг хуучин танилуудтай чинь
холбоно.
Харин шинэ хүмүүстэй танилцахын тулд та манай хайлтын системийг ашиглаж болно. Гишүүдийг салбар, ажилладаг байгууллага, мэргэжил, овог нэр, ур чадвар, сонирхол, гадаад хэлний мэдлэгээр нь хайх боломжтой юм.
Хувийн нууцыг та бүхэн хэрхэн хангаж байна?
Системийн
хөгжүүлэлтийн явцад бид өөрсдийн чадварын хүрээнд бүхий л арга техникүүдийг
ашигласан. Мөн бид хувийн чанартай мэдээллүүдийг
цуглуулахгүй гэсэн бодолтой байгаа. Тухайн хүний эзэмшсэн мэргэжил, сурсан
сургууль, ур чадвар нь тийм ч нуугаад байх мэдээллүүд биш байдаг. Харин ч эсрэгээрээ энэ бүхнийг нээлттэй байлгаснаар тухайн хүн өөрийнхөө ирээдүйн карьер
боломжийг нээж өгч байгаа юм. Нууцлалын тохиргоогоо хэрэглэгч өөрөө хийж, хэнд
мэдээллүүддээ харуулах үгүйгээ шийдэх боломжтой.
Харин холбоо
барих мэдээллүүдийг зөвхөн уг хэрэглэгчийн зөвшөөрсөн танилуудад нь харуулах
сонголтыг манай систем олгож байгаа.
Дарга цэргийн
ялгааг яаж арилгах вэ?
Үнэндээ бид
бүгд л Монголын баялаг бүтээгчид. Дарга нь ч, цэрэг нь ч. Бизнесийн салбарт
өөрсдийн чаддаг зүйлээрээ Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө
ажиллаж байгаа хүмүүс. BizNetwork Монгол улсынхаа хөгжилийн төлөө ажиллаж
буй бүх түвшний хүмүүст нээлттэй. Гишүүд өөрсдийн нууцлалын зэрэглэлийг
нарийвчлан тохируулах боломжтой. Мөн хэнтэй танилцах, хэнд өөрийн ямар
мэдээллийг харуулахаа тухайн хүн өөрөө шийднэ. Өөрийн түвшний хүмүүстэй бүлэг
үүсгэж бусад танилуудаа зөвхөн урилгаар урих боломжтой. Тиймээс BizNetwork -д хувь хүний сонголт, мэдээллээ өөрөө удирдах боломжийг бид
өөрсдийн чадварын хүрээнд хангаж өгсөн байгаа. Ирээдүйд ч гэсэн хэрэглэгчийнхээ
хүсэлт, саналын дагуу системийн хөгжүүлэлтийг зогсоохгүй байнга
шинэчлэлтүүдийг хийж ажиллана.
BizNetwork -ийн орлогын эх үүсвэр юу вэ?
Монголд
интернет бизнесийн салбарт голлон ажилладаг цөөхөн компани байдаг бөгөөд тэдгээрийн
гол орлогын эх үүсвэр нь реклам сурталчилгаа юм. Гэвч энэ нь тухайн байгууллагыг авч
явах хэмжээний орлогын эх үүсвэр болж чаддаггүй. Интернэтэд суурилсан системүүдэд орлого олох маш олон бизнес загварууд
байдаг. Реклам сурталчилгаа, төлбөртэй
гишүүнчлэлийн ангилал, гишүүдэд зориулсан үйлчилгээний
саналууд, бизнес уулзалт зохион байгуулах, төлбөртэй агуулга нийтлэх гэх
мэтчлэн. Харин бид одоогоор ямар бизнес
загварыг ашиглахаа эцэслэн шийдээгүй байна. Учир нь BizNetwork нь монголын бизнес хэрэглэгчдийн хувьд
шинэлэг зүйл учир хэрэглэгчдийн маань үзүүлэх хандлагаас шалтгаалан бизнес загвараа сонгохоор төлөвлөж байгаа. Ямар ч
байсан бид системээ аль болох олон хүнд нээлттэй байлгах зарчмыг эрхэмлэн
ажиллах болно гэдгээ итгэлтэй хэлж чадна.
BizNetwork -д намайг гайхшруулах зүйл байгаа юу?
Өнөөдрийг
хүртэл элссэн гишүүдийн маань ихэнх нь эерэг саналуудыг бидэнд илгээж байгаа. Бид
энгийн системүүдээс ялгарах олон зүйлсийг хийхийг хичээсэн. Жишээ нь дэлхий
дээр ямар нэгэн 2 хүн хэн нэгнийгээ хамгийн ихдээ 6 хүнээр дамжуулан таньдаг
гэсэн судалгааны дүнг та мэдэх үү?
BizNetwork -д ч гэсэн ямар нэгэн 2 гишүүн хоорондоо хэдэн хүнээр дамжуулан танилцаж болохыг
харуулж байгаа юм. Мөн энэ хоёр гишүүний хоорондоо
танилцах боломжит комбинацуудыг ч гэсэн харуулж байгаа. Энэ нь манай системийн
шинэлэг зүйлүүдийн нэг болов уу гэж бодож байна.
BizNetwork -д хязгаарлалт бий юу?
Мэдээж. Юм бүхэнд хязгаарлалт байх ёстой.
BizNetwork нь заяаны ханиа хайдаг систем биш. Тиймээс энэ төрлийн агуулга
болон профайлуудыг манай гишүүд “Зохисгүй агуулга” гэсэн функцийн тусламжтайгаар системд бүртгэнэ. Тодорхой тооны анхааруулга авсан мэдээлэл системээс устгагдах бөгөөд энэ нь
бусад гишүүдийн эрх ашгийг хамгаалах
зорилготой хийгдсэн ажлуудын нэг юм.
Ta бүхний зорилго?
Одоо
хэрэглэгчид сонин сэтгүүл, телевиз радиогоос илүүтэйгээр интернэтэд ихэнх цагаа
өнгөрөөдөг болсон. Интернэт нь бизнес хийхэд хямд
өртөгтэй, өгөөж өндөртэй платформ учраас Монголын бизнесийн хөгжлийг интернэт
рүү чиглүүлэхэд BizNetwork өөрийн гэсэн хувь нэмрийг оруулахын
төлөө бид хичээн ажиллах болно. Синглтон ХХК-ийн бусад зорилтуудын хувьд одоогоор хийж буй програм хангамжийн аутсорсинг-ийн үйл ажиллагааг өргөтгөж олон улсын зал зээлд өөрсдийн брэндийн
бүтээгдэхүүнийг гаргах явдал юм.