Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд ММНБИ-ийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Р.Батжаргал, ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан, Сангийн яамны НББХГ-ын дарга Ж.Үхэртар нар оролцлоо. Үйл ажиллагааны эхэнд ММНБИ-ийн аудитын хороо болон ёс зүйн хорооны дарга Л.Батцэнгэл Сангийн сайдын тушаалыг уншиж танилцуулсны дараа мэргэшсэн нягтлан бодогчид тангараг өргөж, төрийн дууллаа дуулж, төрийн далбаанаасаа адис авч, институтын удирдлагуудаас гэрчилгээ, энгэрийн тэмдэгээ гардан авлаа.
Саяхан болж өнгөрсөн мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд тэнцсэн УБ хотын 55, хөдөө орон нутгийн 10 -тай нийлээд Монгол улс нийт 1981 мэргэшсэн нягтлан бодогчтой болсон байна.
Нягтлангууд мэргэшсэн болсноор ММНБИ-ийн гишүүн болж, ёс зүйн дүрмээ чанд сахиж, мэргэжлээ дээшлүүлэн эрх сунгах болон тасралтгүй боловсролын сургалтанд байнга хамрагдах боломжтой. Мөн төсөвт байгууллагад ерөнхий нягтлан бодогч хийх эрхтэй болж байгаа юм. Мэргэшсэн нягтлан бодогчид МУ-ын Засгийн газрын “Нэмэгдэл олгох тухай” 2002 оны 174-р тогтоол, санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 258-р тушаалаар батлагдсан “Мэргэшсэн нягтлан бодогчид мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох журам”-ын дагуу ажил олгогч ажлын үр дүнгээс нь хамааруулан сар бүр албан тушаалын цалингийн 15 хувиар нэмэгдэл олгогдох ёстой.
ММНБИ-ийн Хэвлэл Мэдээллийн Алба