Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй
тусламжаар Японы олон улсын хамтын ажиллагааны "ЖАЙКА" байгууллага "Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөр"-ийн судалгааг боловсруулахаар Монгол
Улсын Барилга, Хот байгуулалтын яам,
Зам, Тээвэр, аялал жуулчлалын яам, Нийслэлийн
Засаг даргын Тамгын газрын хамтарсан гэрээг 2006 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр байгуулсан юм.
Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий
төлөвлөгөөг Нийслэлийн Хот төлөвлөлт, эрдэм
шинжилгээ, зураг төслийн хүрээлэнд 2002 онд боловсруулан Монгол Улсын Засгийн
газраар батлуулсан бөгөөд Улаанбаатар хотын
нийгэм, эдийн засагт гарч буй хурдацтай
өөрчлөлтөөс үүдэн уг ерөнхий төлөвлөгөөнд
дахин тодотгол хийх шаардлагатай болсон. Тус
судалгаа нь Улаанбаатар хотыг 2030 он
хүртэлх зорилтот хугацаанд хөгжүүлэх
хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагааны
төлөвлөгөө боловсруулах, хот байгуулалтын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох,
хот төлөвлөгчдийн ур чадварыг дээшлүүлэх үндсэн зорилготой юм. "Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө болон хот байгуулалтын хөтөлбөр" судалгааны
хүрээнд 4500 өрхийг нийгмийн болон замын хөдөлгөөний
судалгаанд хамруулаад байна. Энэхүү судалгааны
зорилго нь иргэдийн амьдралын түвшин, амьдарч буй орчин, өдөр тутмын нийтийн тээврийн үйлчилгээний талаар иргэдийн
сэтгэгдэл, хотын бодит ирээдүйн талаарх санаа бодлыг судалж ерөнхий төлөвлөгөөний
тодотголд тусгахад оршино.
"Улаанбаатар
хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөр"-ийн судалгааны ажлын хүрээнд
Барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг
даргын 2007 оны тавдугаар сарын 22-ны
өдрийн хамтарсан тушаал, захирамжаар
"төслийн судалгааны ажлыг боловсруулж,
холбогдох мэдээллээр ханган ажиллах" үүрэг
бүхий төрийн болон хувийн аж ахуйн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл
оролцсон нийт 100 гаруй гишүүдээс бүрдсэн Техникийн ажлын хэсгүүдийг байгуулсан
бөгөөд өрсөлдөх чадвар, Амьдрах нөхцөл, боломж, Хүрээлэн буй орчны тогтвортой байдал, Санхүүгийн чадавхи, Засаглал
гэсэн таван чиглэлээр ажиллах
юм. "өрсөлдөх чадвар" ажлын
хэсэгт эдийн засаг, аж үйлдвэр, худалдаа, аялал жуулчлал, тээвэр, дагуул хотуудын
асуудлууд; "Амьдрах нөхцөл, боломж" ажлын хэсэгт орон сууц, амьдрах орчин ба нөхцөл, нийтийн тээвэр, үйлчилгээ,
дэд бүтэц, "Хүрээлэн
буй орчны тогтвортой байдал" ажлын хэсэгт
байгаль орчин, гамшгийн менежмент, нийтийн
аж ахуйн асуудлууд; "Санхүүгийн чадавхи"
ажлын хэсэгт хотын төсөв, санхүү, төрийн
болон хувийн хэвшлийн түншлэл; "Засаглал" ажлын хэсэгт хууль эрх зүйн орчин,
хот төлөвлөлтийн институци, газрын харилцааны
асуудлуудыг тус тус хэлэлцэж, санал солилцох болно.
Техникийн ажлын хэсгүүдийн "Тулгарч байгаа бэрхшээлүүд
ба цаашид төлөвлөлтөнд тусгах асуудлуудыг тодорхойлох нь" сэдэвт эхний хуралдааныг 2007 оны тав дугаар сарын 28-31-ний өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа.
Улаанбаатар хотын Ерөнхий Төлөвлөгөөний төлөвлөлтийн явцыг иргэд олон нийтэд илүү ил тод, нээлттэй, ойлгомжтой
болгох зорилгоор дээрхи техникийн ажлын хэсгийн гишүүдийг энэхүү төлөвлөлтийн ажилд
татан оролцуулж байгаа нь олон улсын хэмжээнд
өргөн дэлгэрсэн "Олон нийтийн оролцоотойгоор
төлөвлөх" үйл явцыг төлөвлөлтөнд нэвтрүүлэх ач холбогдолтой шинэлэг хэлбэр юм.
Д.Учрал