-0,5 граммаар савлагдсан нийт 74 ширхэг шингэн бодисыг суудлын хоёр галт тэрэгний есөн суудлаас олсон байна-
Тусгаар улсын хил халдашгүй дархан байх ёстой. Юугаар ч солихгүй эх нутаг, элгэн садан минь тусгаар Монгол Улс билээ. Гэтэл энэ бүхэн сүүлийн үед ярихаас цааш гарахаа байсан бололтой. Ингэж хэлэх болсон нь төрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдад илүүтэй хамаатай юм. Нэг үхрийн эвэр дэлсэхээр мянган үхрийн эвэр доргидог гэцгээдэг монголчууд. Тэгвэл сүүлийн үед үүсээд байгаа асуудлуудаас харахад мянга бүү хэл үхрийн эвэр доргиод байх шиг санагдах болов.
Улсын аюулгүй байдал. Хүнсний аюулгүй байдал ямар ч улсын нэн түрүүнд анхаарах зүйл мөн. Тийм ч учраас тухайн улсад хил хязгаар байдаг. Хилийн шалган нэвтрүүлэх алба, гааль, мэргэжлийн хяналт, цагдаа гээд л бүхий л төрийн байгууллагууд хил дээр үйл ажиллагаагаа эрхэлж байдаг. Тэд бохирыг бүү гарга, бузрыг бүү оруул гэсэн уриатайгаар үйл ажиллагаа эрхэлж, харин иргэд тэдэнд итгэж улсынхаа үүдийг харуулдаг. Гэтэл сүүлийн үед энэ бүхэн нэг л биш болж. Сүүлийн таван жилд Монгол Улсын маань хилээр орж ирэхгүй бараа, хүн ч үгүй болж, хатуухан хэлэхэд.
Хүнсний бүтээгдэхүүн нь хортой, өргөн хэрэглээний бараанууд нь хуурамч. Мэдээж энд хугацаа дууссан, элдэв төрлийн нянтай гэдгийг нь дурдаад ч нэмэргүй. Учир нь урд хилээс манай руу нэвтэрсэн элдэв төрлийн бараа замбараагаа алдсан болохоор тэр шүү дээ. 2007-2008 онд Монгол Улсын урд хилээр хууль бус бараа хяналтгүй шахам цуварсан жил байсан гэхэд хэтрүүлсэн болохгүй байх. Таван тоннын даацтай ачааны машин дүүрэн нэр нь үл мэдэгдэх шингэн бодис ачиж хилээр нэвтрүүлээд хилийн ажилтнуудад баригдсан этгээд хэнэг ч үгүй хивсний цавуу хэмээн худлаа яриад зогсч байсан. Нэг төрлийн бараа хэмээн гаалийн мэдүүлэг бөглөсөн атлаа нэлээд хэдэн төрлийн бараа ачуулсаны дунд цианит натри “цохиж” явсан тохиолдол цөөнгүй гарч байсан. Тэгвэл энэ бүхэн шинэ он гарсаар бас л намжаагүй байна гэхэд болох нь.
Энэ сарын 1-ний Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгнээс их хэмжээний үл мэдэгдэх шингэн бодис олдсон байна. 0.5 граммаар савлагдсан нийт 74 ширхэг шингэн бодисыг суудлын хоёр галт тэрэгний есөн суудалд нуусан байжээ. Уг хэргийг одоогоор Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд шингэн бодисоос дээж авч шинжилгээнд өгөөд байгаа юм байна. Эх сурвалжийн өгүүлснээр уг шингэн бодис нь бага зэргийн хурц үнэртэйгээс өөр ноцтой шинж чанаргүй гэнэ. Мөн уг бодисны төрлийн ямар ч шингэн өмнө нь манай улсын хилээр нэвтэрч байгаагүй болохоор гаднаас нь хараад шууд оношилж болохгүй байна гэж байсан.
Дашрамд дурдахад өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх албаныхан нэлээд завгүй өнжсөн байна. Учир нь хилчдийг амарч байгаа хэмээн итгэсэн этгээдүүд хилээр хууль бус бараа гаргахыг удаа дараа завдсан байна.
Тухайлбал, иргэн О гэгч шалаанз машины тэвшинд давхар шал хийж, 83 кг бугын ясан эвэр нууж хил давуулахыг завдсан байна. Уг хэрэг өнгөрсөн бямба гараг буюу өнгөрөгч сарын 31-нд гарсныг гаалийн байцаагчид илрүүлжээ.
Мөн энэ сарын 1-нд хятадаас монгол руу их хэмжээний тахианы мах нууж оруулахыг завдсан хэргийг гаалийнхан илрүүлсэн байна. Тэрбээр цүнхнээс өөр тээшгүй байсан бөгөөд цүнхэндээ 55 кг мах нуусан байсан гэнэ. Ер нь тахиа, гахайны мах хилээр нууж нэвтрүүлэхийг завдах. Эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, ямар ч зөвшөөрөлгүйгээр хууль бусаар оруулж ирэх зөрчил сүүлийн үед ихэссэн тухай ойрын эх сурвалж өгүүлж байсан.
Х.Ганаа