Долдугаар сарын нэгэнд болсон үймээн
самууны улмаас 700, 800-аад хүн гэнэтийн баривчилгаанд өртөж, тэдний зуу гаруй
нь саатуулагдаад байгаа. Эдгээр хүмүүсийг суллахыг шаардаж дуугүй суулт хийж,
суллалтал нь сууна хэмээн жагсагчдыг уриалсан Рагчаа хэмээх 80 настай эмээгийн
зураг бүхий “7 сарын 1 эвсэл” гэсэн тэмдэг тараагдаж байна. Энэ нь хүний
зовлонгоор тоглогсдын мөнгө идэх гэсэн арга хэмээн МЧАХ-ны тэргүүн Г.Баасан
үзэж байна. Хоморголон баривчлагдагсдын эрх ашгийг хамгаалах “7 сарын 1″хэмээх
эвсэл байгуулагдсан гэсэн. Та эдэнтэй яагаад хамтран ажиллахгүй байгаа юм…
“7сарын 1 эвсэл” гэж байгуулагдлаа. Долоон сарын нэгний үйл явдлын үеэр
хоморголон баривчлагдсан хүмүүсийг сулла гэсэн суултанд сууж байсан 80-тай
хөгшний зургийг тавьж байгаад тэмдэг хийж тарааж байна. Энэ эвсэл гээд байгаа
нь долоон сарын нэгний үйл явдлаас хойш дөч гаруй хоногийн дараа байгуулагдаж
байгаа юм л даа. Энэ үйл явдлын уршгаар маш олон хүн шархдаж, олон хүн амь
насаа алдсан, 700-800-аад хүн гэнэтийн баривчилгаанд өртсөн. Тэр улсуудыг ямар
ч
өмгөөлөгчгүй, гэр орных нь харуул хамгаалалтгүйгээр зодож занчиж байгаад хэрэг
хүлээлгэчихлээ. Тэгж байхад л энэ хүний эрхийн байгууллагууд олон хүний эрх
зөрчигдөж эхэллээ гэж босч ирэх ёстой байсан. Гэтэл тэгээгүй. Би гурав дөрвөн
удаа хэвлэлийн бага хурал хийж, хамтран ажиллахыг уриалсан. Нэг ч хүн ирээгүй.
Тэгсэн мөртлөө нам гүм байснаа гэв гэнэт дөчөөд хоногийн дараа хохирогчид гурван
удаа хэвлэлийн хурал хийсний дараа гэнэт “7 сарын 1″ эвсэл байгууллаа гэсэн.
Яагаад бид хамтран ажиллаж болдоггүй юм. Намайг үнэн зөвийн төлөө дуугардаг болохоор тэд төртэй гарын үсэг зуралцаж төрийн эсрэг дуугарахгүй гэж төсөл идсэндээ гөлөлзөөд байгаа юмуу. Тэгвэл энэ ТББ-уудыг татан буулгаххэрэгтэй. Ямар хүмүүс энэ “7 сарын 1″ эвслийг байгуулсан юм бэ? “Аляса” төвийн Зана, Хүний эрх төвийнхөн ч гэнэ үү хэсэг хүмүүс нийлж байгуулж байгаа гэсэн. Тэр эвсэл байгуулаад байгаа хүмүүсийг би суулт хийж байгаа хүмүүстэй ирж уулзаад, хамт суулцаад байсныг мэдэхгүй юм байна. Үнэхээр л хүний эрхийн төлөө байгаа бол нэг хүнийг ч гэсэн хууль бусаар ял эдлүүлчих вий гэж тэд эхнээс нь ажиллах ёстой ш дээ. Монголд 7000 гаран ТББ байна. Миний ойлгож байгаагаар ТББ төрийн болохгүй байгаа юмыг төрд хүргэж, төрийн дийлэхгүй байгаа ачаанаас үүрэлцэж, төрөөс гарч байгаа хууль тогтоомж, дүрэм журмыг иргэдэд үнэн зөвөөр сурталчлах, тэднийг эрхээ хэрхэн эдэлж, үүргээ хэрхэн биелүүлж байх ёстойг хэлж ярьж сурталчилдаг хажуугийн эмчийн үүргээр ажилладаг тэр байгууллагыг ТББ гэж би ойлгодог. Тэрнээс биш төртэй нийлээд төрийн буруу, зөв хоёрт үг хэлэхгүй нүдгүй сохор мэт болоод төрийн хяналтан дор гар хөлийн үсэг зурж таван цаас авч төсөл идээд байхыг ТББ-ын хийх ёстой ажил биш гэж би үзэж байгаа. Тиймээс нэгдүгээрт “7 сарын 1″эвсэл байгуулагдаж байгаа нь дэндүү оройтсон. Хоёрдугаарт энэ эвсэл байгуулагдаж, 80-тай хөгшний зургийг наасан тэмдэг иргэд зүүж яваад тэр эрх нь зөрчигдсөн улсуудыг суллах уу. Энэ тэмдгийг хэдэн төгрөгөөр, хаана хийлгэсэн юм.
Хичнээн ширхэг тараагдаж байгаа юм, зардал мөнгө нь хаанаас гарсан юм гээд л олон юм гарч ирнэ дээ. Энэ эвсэл байгуулагдлаа гээд ганц худагт хичнээн хүн хоригдоод байгаа юм, тэдгээр хүмүүсийн хэрэг бүртгэлт, хавтаст хэрэгтэй нь танилцаж, тэр улсуудыг ямар орчинд байлгаж байгаа гэдгийг хянаж байгаа юм алга. Ямар ч өмгөөлөгчгүйгээр эрүү үүсгэсэн учраас Монгол улсад эрүүдэн шүүгдэх ажиллагаа явагдаж байна гэдгийг эсэргүүцэж, дуу хоолойгоо нэг ч гаргаагүй. Дуугүй л байцгааж байгаа ш дээ. Харин Хүчирхийллийг эсэргүүцэх төвийн Энхжаргал 111-т очиж олон хүнийг зодсон байсныг баримтжуулж авлаа. Зодсон улсуудаа шалгалт очихоор скаладанд хийгээд цоожилсон байсан талаар үндэсний телевизээр ярьж байсан. Мөн Хүний эрх хөгжил төвийн Цэнд-Аюуш гэдэг эмэгтэй миний мэдэхээр дөрвөөс таван хүнийг өмгөөлөөд явж байгаа юм билээ. Энэ хүмүүст би талархаж байгаа. Ажил хийх гэсэн хүмүүсийн хажуугаар ашиг олох гэсэн хүмүүс саад болохоо болимоор байна. Энэ явдлыгтаслан зогсоох цаг нь болсон. Тэр бүү хэл их хэмжээгээр төсөл авч хэрэгжүүлдэг ТББ-уудыг шалгаж, хариуцлага тооцох цаг нь болсон гэж би хэлмээр байна. Та өөрөө ТББ-тай. Төсөл хэрэгжүүлж байсан уу? Би гурван ТББ-тай. Би нэг удаа төсөл хэрэгжүүлж байсан. “Konrud Adenauer Stiftung” сангаас Монгол улсын ардчиллын түүхийг үнэнээр нь бичье гэж төслийн ажил хийсэн. Би Монгол улсын бүх аймгаар явж Ардчилсан хувьсгалд бүх хүмүүсийг анхдагч гэдгээр нь батламжилж тэр улсуудын дунд судалгаа явуулж байсан. Монголд дахиад 90 оных шиг хувьсгал шинээр хийхгүй бол энэ 90 оны хувьсгал гажуудаад, урваж шарваад жинхэнэ ардчилсан хувьсгал биш болсон гэж миний хийсэн судалгааны 80 хувь дээр гарч ирж байсан.