"Хөвсгөл нуур-аялал
жуулчлалын бүс" төсөл хэрэгжүүлэхээр Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай
газар нутгийн удирдлагийн газрын дарга А.Намхай, Хөвсгөлийн Улсын тусгай
хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны дарга Б.Дагвадорж,
"Хөвсгөл давалгаа" компанийн гүйцэтгэх захирал Н.Батмагнай нар гурвалсан
гэрээнд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарын үсэг зуржээ.
Энэхүү гэрээг
"Хөвсгөл далай миний нутаг" хөдөлгөөн эсэргүүцэж байгаа юм байна.
Хоёр талын байр суурийг хүргэе.
"Хөвсгөл далай
миний нутаг" хөдөлгөөний тэргүүн Ш.Дүүжий: Иргэдээ хөөгөөд мөнгө авдаг
Засаг дарга байж болох уу
-"Хөвсгөл давалгаа" компани хууль бус гэрээ
хийсэн гэж үзэж байгаа. Энэ талаар тайлбарлана уу?
-Энэ компани 13888 га газарт аялал
жуулчлалын цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлэхээр таван жил тутам сунгах 40
жилийн хугацаатай гэрээ хийсэн. Мөн ямар ч үйл ажиллагаа явуулахыг хориглосон
байгалийн тусгай хамгаалалттай онцгой бүсэд нэвтрэн барилга барихаар төлөвлөсөн
нь харамсалтай.
Тодруулбал, Хайчийн онцгой бүсийг нэвтлээд Ардавхарт гурван давхар байшин, дээрх бүсийн зүүн талд гурван цогцолбор барихаар төлөвлөн зурсан байгаа. Төсөл хэрэгжих газар нь Алагцарын голын адгаас эхэлж Хөндийн даваа, Ар, Өвөр доншиг, Хээнцар, Хилэнт, Загастай, Моддын шанаагаар тулж очоод Загастайн голоор хязгаарлагдаж байгаа юм. Энэ хэсэг газар нь шулуунаар хэмжвэл 50, нуураа дагаад явахад 65 км юм.
-Гэрээний агуулга нь юу гэж байв?
-Урт хугацааны аялал жуулчлал
хөгжүүлнэ гэсэн байсан. Гэтэл хуульд урт хугацааны аялал жуулчлал хөгжүүлнэ
гэсэн заалт байдаггүй. Харин Тусгай хамгаалалтын газар нутгийн хуульд Байгаль
хамгаалах нөхөн сэргээх чиглэлээр шаардлагатай гэж үзвэл урт хугацааны гэрээ
хийж болно гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, 40 жилийн хугацаатай гэрээ байгуулж,
хуульд зохицуулахын тулд тав таван жилээр сунгана гэсэн өгүүлбэр оруулсан.
-13888 га газарт хэдэн айлын эзэмшил (өвөлжөө, хаваржаа
гэх мэт) хөрөнгө байгаа вэ?
-Өвөлжөө 45, хаваржаа 29, зуслан 46,
намаржаа 33 бий. Тэгэхээр 150 гаруй айлын өмч хөрөнгө байна гэсэн үг.
-Нэг өвөлжөөг 10 сая төгрөгөөр тооцож иргэдэд нөхөн
олговор өгнө гэсэн яриа байна. Энэ үнэн үү?
-Энэ зөвхөн яриа байх. Одоогоор
албан ёсоор гэрээ байгуулаагүй.
-Чандмань-Өндөр сумын Засаг дарга Х.Энхтүвшин иргэдэд
буруу ухуулга хийсэн гэсэн. Юу гэж ойлгуулсан юм бэ?
-Аймгийн телевизээр "Энэ нь ард
түмний амьдралыг сайжруулах онцгой ач холбогдолтой төсөл юм. Төсөл хэрэгжсэнээр
аймгийн 500 иргэн ажилтай болно, технологийн өндөр түвшинд барих тул аюулгүй.
Хөдөлгөөнийхөн буруу ярьж байна" гэж ухуулсан. Гэтэл дээрх газарт хүн
нэвтрэх эрхгүй бөгөөд аймгийн 500 иргэн ч орохгүй юм.
-Яагаад вэ?
-Төсөлд дээрх нутаг дэвсгэрт хүн
нэвтрүүлэхгүй хэмээн заасныг гэрээн дээр баталгаажуулсан. Гэрээнд нутгийн
иргэдийг оруулахгүй, газар олгохгүй, ашиглуулахгүй байх нөхцөлийг
Чандмань-Өндөр сумын Засаг дарга, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газар
нутгийн Хамгаалалтын захиргаа бүрдүүлнэ. Харин ингэсний төлөө га газарт 2000
төгрөгөөр тооцож, төлбөр төлнө гэж заасан. Үүгээр бол Чандмань-Өндөр суманд 25
сая төгрөг өгнө. Нутгийн иргэдийг олон жил амьдарсан газраас нь хөөчихөөд оронд
мөнгө аваад сууж байдаг Засаг дарга байж болох уу. Тиймээс хахууль авсан гэж
үзэж байна.
-Барилгууд нуурын эрэгт баригдах юм уу. Яагаад
эсэргүүцээд байгаа юм бэ?
-100 барилгын 41 нь нуурын эрэг дээр
баригдахаар зурагдсан байна лээ. Усны тухай хуульд эргээс 200 метр газрыг эрүүл
ахуйн бүсэд тооцож, барилга барихыг хориглосон байдаг. Гэтэл 100 метрт барихаар
зураг төсөлд заасан. Тиймээс хуульд бус зүйл бүү хийгээч гэж хэлмээр байна. Бид
төсөл хэрэгжүүлэхийг эсэргүүцээгүй ээ. Харин Хөвсгөл нуураас хол, хууль зөрчихгүйгээр
хэрэгжүүлээч гэсэн шаардлага тавьж байгаа. Хэрэв эрүүл ахуйн бүсэд барилга
барьчихвал нуурын "амь нас"-нд аюултай шүү дээ. Үүнээс гадна дээрх
нутаг нь хандгай, хүдэр, зэрлэг гахай, буга, гөрөөсний үржлийн газар.
Гэтэл “Хөвсгөлийн давалгаа" компанийн гүйцэтгэх захирал Н.Батмагнай Экологийн нарийвчилсан үнэлгээг байгаль орчинд халгүй гээд хийлгээд авчихсан байна лээ. Харин энэ амьтдыг хамгаалах ямар ажил хийх вэ гэхэд "Мэдэхгүй ээ, үнэлгээ хийлгээд уншиж үзээгүй" гэж хариулсан. Тиймээс энэ гэрээг цуцлах саналаа Байгаль орчны яаманд хүргүүлсэн. Хуулийн хугацаа тавдугаар сарын 3-нд дууссан. Хариу ирүүлнэ гэдэгт найдаж байгаа.
-Хөвсгөл нуурын зүүн эрэгт гадаадын хөрөнгө оруулалттай
аялал жуулчлалын цогцолбор байгуулах нь зөв гэж бодож байна уу?
-Нуурын баруун эргээр 30 гаруй
жуулчны бааз бий. Тэд байгальд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна цэвэр, бохир
усныхаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Тиймээс Хөвсгөлийн зүүн эрэг ийм
байдалтай болохоос болгоомжилж байгаа. Нуур тойроод жуулчны баазууд байгуулагдах
нь ойлгомжтой. Гэхдээ зүүн эрэгт дэлхийн стандартад нийцсэн, цэвэр, бохир усаа
шийдсэн, дөрвөн улиралд ажилладаг дээд зэрэглэлийн томоохон жуулчны бааз
байгуулахыг орон нутаг, аймаг, төрийн бодлого ч дэмжиж байгаа. Энэ бодлогын
хүрээнд их хэмжээний хөрөнгө оруулалттай, дэлхийн стандартад нийцсэн, Монголд
цорын ганц аялал жуулчлалын бааз байгуулах төсөл урьд нь яригдаж байгаад
өнгөрсөн оны дөрөвдүгээр сард шийдэгдсэн. Тусгай хамгаалалттай газар нутаг дээр
аялал жуулчлалын зориулалтын газрын зөвшөөрлийг Байгаль орчны яам өгсөн. Тиймээс
газар ашиглалтыг зохицуулах гурвалсан гэрээг Байгаль орчны яам, Хөвсгөлийн
Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Xамгаалалтын захиргаа, тэнд үйл ажиллагаа
явуулах хуулийн этгээд байгуулсан. Харин гэрээ байгуулаад төсөл эхлүүлэхэд
Хатгал тосгоны иргэд хөдөлгөөн байгуулж, цуглаан хийж эсэргүүцэж байгаа. Эсрэг
байр суурьтай байж болно. Гэхдээ мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл өгснөөр
ийм байдалд хүргэсэн.
-Ямар ташаа мэдээлэл гаргасан юм бэ?
-Хөвсгөл нуурын зүүн эргийг
гадаадынханд худалджээ гэж. Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудлыг
худалдана, өмчлүүлнэ, эзэмшүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Хуулийн дагуу зөвхөн
аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулна гэсэн байдаг. "Хөвсгөл давалгаа"
ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар гэрээ хийгдсэн. Үүнийг
болиулахын тулд хязгаарлалтын бүсэд нутагладаг малчин өрхүүд та нарыг хөөх юм
байна гэсэн захидал тарааж, айлган хөдөлгөөний эрх ашигт нийцүүлэн гарын үсэг
зуруулж авсан байгаа юм.
-Таныг 25 сая төгрөг авсан гэж иргэд ярьж байна?
-Энэ мөнгө орон нутгийн төсөвт орох
ёстой. Харин үйл ажиллагаагаа эхлүүлсний дараа 70 сая төгрөг орон нутгийн
төсөвт оруулах юм. Энэ нь бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулна. Мөн 550
гаруй ажлын байр бий болгоно. Харин төсөвт орох ёстой 25 сая төгрөгөөр намайг
газар худалдсан гэж сенсаци тараасан.
-Энэ худлаа хэрэг үү?
-Засаг дарга нарыг хахуульдаад
газрыг нь авчихаж гэж ярьж байгаа. Ийм асуудал байхгүй. Өнгөрсөн оны эцэст
гэрээг дүгнэхэд (дөрөвдүгээр сард гэрээ хийсэн тул найман сараар тооцох юм)17
сая 800 мянган төгрөг орон нутгийн төсөвт орсон.
-Хөдөлгөөнийхөн яагаад эсэргүүцээд байгаа юм бол оо?
-Хөвсгөлийн баруун нуурын эрэгт
аялал жуулчлалын зориулалтаар өгөх газаргүй болсон. Харин зүүн эрэгт аялал
жуулчлалын зориулалтаар ашиглах хэсэг газар бий. Гурван жилийн өмнө Хөвсгөл
нуурын зүүн эргээр газар олгогдож эхэлсэн. Одоогоор хоёр газарт Байгаль орчны
яамнаас зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаа. Газар хүссэн өргөдөл 20
гаруй бий. Харин Хатгал тосгоны зарим иргэний яриагаар хөдөлгөөнийхнийг турхирч
байгаа хүмүүс төслийг болиулаад өөрсдөө баруун эрэг шиг орон нутгийн шинжтэй
жуулчны бааз байгуулах сонирхол байгаа юм.
-Энэ газарт 100 жуулчны бааз байгуулах юм уу?
-Үгүй. Ганцхан жуулчны бааз байна.
Үүн дээр 70 орчим обьект барих юм. Өвөлдөө цана, тэшүүрийн бааз, таван одтой
зочид буудалтай байна.
-Энэ аялал жуулчлалын бааз нь гадаадын жуулчдад
зориулагдсан гэсэн?
-Тийм ээ. Ази, Европын чинээлэг
жуулчдад зориулагдсан. Хэдхэн цагийн дотор нисч ирээд байгалийн онгон байгальд
ирж амрах боломжийг бүрдүүлэх юм. Харин модон байшингуудаа Финляндийн 100
жилийн баталгаатай модыг авчирч угсарч барина. Тиймээс мод огтлохгүй.
-Төсөл хэрэгжвэл хэзээ ашиглалтад орох вэ?
- Бүх төлөвлөгөөгөө гаргасан.
2008-2012 оны хооронд бүрэн хэмжээгээр баригдаж дуусах ёстой. Төсөл гурван үе
шаттай хэрэгжинэ. Харин одоогоор хөдөлгөөний эсэргүүцлээс болж хүлээсэн
байдалтай байгаа.
-Ямар өртгөөр хэрэгжих вэ?
-100 сая ам.доллар.
Б.Санж