gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     8.06
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 25
Зурхай
 8.06
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 8.06
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сургалтын төлбөр зээлсэн оюутнуудын ЗЭЭЛИЙГ ӨР ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Б.Нямдарь
Боловсрол
2020-12-09
455
Twitter logo

Боловсролын зээлийн сангаас олгодог оюутны хөгжлийн зээл нь тухайн оюутан сургуулиа төгссөнөөс хойш 6 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хүүгүй олгогддог, сурах чин хүсэлтэй, идэвхтэй оюутнуудын хувьд маш том боломж байдаг.

Гэвч оюутны хөгжлийн зээлийг өнгөрсөн хавар болон 2020-2021 оны хичээлийн жилд оюутнуудад өгөх боломжгүй болж зөвхөн тэргүүлэх чиглэлийн 37 мэргэжлээр суралцдаг оюутнуудад өгөх Засгийн газрын шийдвэр гарсан. (“Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-тай дэлгэрэнгүй танилцах бол ЭНД дарна уу)

Үүнээс үүдэн сургалтын зээл аваад байсан 11 мянга гаруй оюутны зээл нь өр хэлбэрт шилжжээ. Энэ сарын дундуур оюутнуудын шалтгалт эхлэх ба зарим сургуулийн захиргаанаас сургалтын төлбөрөө барагдуулсны дараа шалгалтаа өгөх шаардлагыг тавьж байгаа аж. Бид энэ талаар оюутны хөгжлийн зээл авсан, ШУТИС-ийн БУХС-ийн IV курсийн оюутан А.Ундраатай ярилцлаа.

- Оюутны хөгжлийн зээл өр болсонд оюутнууд их бухимдаж байна. Чиний хувьд хэдэн төгрөгний өртэй болоод байна вэ?
- Өнгөрсөн хичээлийн жилийн хоёрдугаар улирал болон энэ оны нэгдүгээр улирлын сургалтын зээлийн төлбөртэй нийлээд надад 3,1 сая төгрөгийн өр үүсээд байна.

Зээлийн нөхцөлд эргэн төлөх хугацааг сургууль төгссөнөөс хойш 6 жилийн дотор зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу хүүгүй төлж барагдуулах заалттай байдаг ч 2020-2021 оны намрын хичээлийн жил эхлэхээс ердөө 10 хүрэхгүй хоногийн өмнө оюутны веб дэх төлбөрийн мэдээлэл хэсэгт "ТӨЛБӨРИЙН ӨР" гэсэн тодотголтой өмнөх хичээлийн жилд авсан зээлийн мөнгөн дүн бичигдсэн байсан.

Цар тахлын улмаас бусад зээлдээ хөнгөлөлт үзүүлж байгаа хэр нь ямар ч ажил, орлогогүй оюутнуудын зээлийг ийнхүү танаж, хааж байгаад маш их гомдолтой байна.

Бидний зүгээс квотын тоог нэмэгдүүлэх эсвэл төлбөрийн уян хатан нөхцөлийг бий болгох хүсэлтэй байгаа юм. Нийт их дээд сургуулийн оюутны зөвлөл, Монгол Оюутны холбоотой хамтран албан бичиг хүргүүлсэн л гэсэн.

- Танай сургуулийн захиргаанаас үүнд ямар хариуг өгч байна вэ?
- Бидэнд 2020 оны есдүгээр сард хичээл эхлэхэд өмнөх хаврынхаа зээлийг бүтэн төлөөд, бас энэ намрын төлбөрийн 50 хувийг төл гэсэн шаардлага тавьж байсан. Үүнээс үүдэн олон ч хүүхэд сургуулиасаа чөлөө авсан. Миний хувьд өөр бусад оюутнуудын хамтаар өргөдөл гомдол өгч, хичээл сонголтоо оройтож хийн нэлээн хоцорч орж ирсэн.

Биднийг эхлээд сургалтын төлбөрөө заавал төлж байж шалгалтад орох эрхтэй болно гэж байсан ч саяхан сургуулийн захирал оюутнуудыг өртэй байсан ч шалгалт өгөх боломжтой байх чиглэл өгсөн байсан. Гэхдээ энэ нь тушаал болж албажаагүй учир эргэлзээтэй л байна.

Улс эх орны залгамж халаа, боловсон хүчин болохоор бэлтгэгдэж буй оюутан залуус бид "Андлалын Өргөө", "Усан оргилуур"-аас хавь илүү эх орны хөгжилд хэрэгтэй баймаар юм.

- Шалгалт чинь хэзээ эхлэх вэ?
- Манай шалгалт 12-р сарын 14-нд эхэлнэ, шалгалт хүртэл бидэнд долоо хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн. Бусад сургуулиудын хувьд ч төлбөрөө 70 хувь бүр 100 хувь төлж байж шалгалтаа өг гэсэн шаардлагыг тавьж байгаа юм байна лээ.

Одоо бид ямар ч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй.  Цар тахлын улмаас бусад зээлдээ хөнгөлөлт үзүүлж байгаа хэр нь ямар ч ажил, орлогогүй оюутнуудын зээлийг ийнхүү танаж, хааж байгаад маш их гомдолтой байна. Тэргүүлэх чиглэлийн 37 мэргэжил Монгол улсад эрэлттэйд тооцогдож бусад нь хөсөр хаягдаж байна. Улс эх орны залгамж халаа, боловсон хүчин болохоор бэлтгэгдэж буй оюутан залуус бид "Андлалын Өргөө", "Усан оргилуур"-аас хавь илүү эх орны хөгжилд хэрэгтэй баймаар юм. Монгол улсын Үндсэн хуульд заасан “сурч боловсрох” үндсэн эрхийг зөрчих төдийгүй Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж дүрэм журмыг зөрчиж байна гэж бодож байна.

- Уг нь оюутнуудын эрх зөрчигдөж байгаа үед Монголын Оюутны Холбоо хамгийн их дуугарах ёстой байгууллага шүү дээ. Тэд уг асуудалд хэрхэн хандаж байна вэ? 
- Одоо яг энэ цаг үед хамгийн ихээр анхаарал хандуулах ёстой байгууллага нь Монголын Оюутны Холбоо. Гэтэл тус байгууллагыг би энэхүү асуудалтай холбоотой дорвитой алхам хийхгүй байна хэмээн бодож байна. Энэхүү байгууллагатай огт холбогдож чадахгүй байсаар саяхнаас холбогдсон. Оюутны хөгжлийн зээлийн олголтыг шүүмжилсэн ганц оюутан охины пост маш олон хүнд хүрч чадлаа. Гэтэл бүхэл бүтэн том байгууллагын нөлөө үүнээс хэд дахин илүү, асуудалд анхаарал хандуулахгүй, хуруугаа ч хөдөлгөхгүй байгааг нь хэлтэл "Бид холбогдох байгууллагуудад албан бичиг явуулсан" гэсэн хариуг өгсөн. Гэхдээ албан бичиг явуулсан эсэх нь бас эргэлзээтэй. 

"ЗӨВХӨН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРДАГ 5066 ОЮУТАНД ₮7,6 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ОЛГОНО"

Бид энэ талаар Монголын Оюутны холбооноос лавлахад "Бид уг асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Холбогдох байгууллагуудад нь албан бичиг хүргүүлсэн" гэхээс өөр дорвитой хариу өгсөнгүй.

Харин Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдоос тодруулахад “2021 онд улсын төсвөөс 31 тэрбум төгрөгийг Оюутны хөгжлийн зээлд төсөвлөсөн. Улмаар цар тахалтай холбоотойгоор төсвийн тодотгол хийхэд энэ мөнгөн дүн гурав дахин буурч 10 тэрбум төгрөг болсон. Үүнээс 2020-2021 оны хичээлийн жилд 7.6 тэрбум төгрөгийг 5066 оюутанд олгохоор болсон. Ингэхдээ тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр сурч байгаа оюутанд л олгоно” гэлээ.

Мөн БШУЯ-ны Дээд боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батнэмэхээс тодруулахад дараах хариултыг өглөө. 

- Боловсролын зээлийн сангаас олгож буй Оюутны хөгжлийн зээлийг оюутан сургуулиа төгссөнөөс хойш 6 жилийн хугацаанд төлнө хэмээн гэрээнд заасан байдаг ч одоо өр хэмээн тодорхойлогдон заавал төлөх, төлөхгүй бол оюутныг шалгалтад оруулахгүй гэж байгаа нь гэрээг зөрчиж байна гэсэн үг үү? Энэ асуудалд БШУЯ-наас хэрхэн хандаж байна вэ?
- Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Журам шинэчлэн батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай" 48 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ын 1.4-д “Оюутны хөгжлийн зээл”-ийн хяналтын тоог Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд хамтран тогтоохоор заасны дагуу “Хяналтын тоо тогтоох тухай” хамтарсан тушаалаар баталдаг. 

Дэлхийн хэмжээнд 2030 он хүртэл хамгийн их эрэлттэй байх, ирээдүйд хэрэгцээтэй гэж төсөөлөгдөж буй мэргэжлүүдийн судалгаанд тулгуурлан Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтыг гаргасан.   

Боловсролын зээлийн сангаас 2020 онд “Оюутны хөгжлийн зээл” олгох хяналтын тооны тушаалыг боловсруулахдаа Засгийн газрын 2018 оны “Журам шинэчлэн батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай" 46 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутны хөгжлийн зээл”-ийн журмын 1.5-д “...тэргүүлэх ач холбогдолтой, нэн хэрэгцээтэй мэргэжлийн чиглэл болон төгсөгчдийн сүүлийн 4 жилийн хөдөлмөр эрхлэлтийн хувийг харгалзана” гэсэн заалтыг баримталдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Журам шинэчлэн батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоолоор батлагдсан “дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ын “2.7.Зээлдэгч сургууль төгсч диплом авсан өдрөөс эхлэн 6 хүртэлх жилийн дотор зээлийг төлж дууссан байхаар эргэн төлөлтийн хуваарийг гаргаж, зээлийн гэрээнд тодорхой тусгана.” гэж заасан. Энэ журмын дагуу оюутан сургуулиа төгсөөд зээлээ төлнө.

Мөн тус журмын “2.8.Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчийн зээлийг эргэн төлөх хугацааг 2 жил хүртэлх хугацаагаар сунгаж болно.” гэж заасны дагуу сунгаж болно.

- Тэргүүлэх чиглэлийн 37 мэргэжлийг ямар судалгаан дээр үндэслэн, хэрхэн гаргасан бэ?
- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолоор Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтыг баталсан.

Уг жагсаалтыг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын Хараа 2050”, “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030”-г зэрэг бодлогын баримт бичиг, Дэлхийн Банкнаас гаргасан Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан болон “Суралцахуй” (Learning) тайлан, Edelman Intelligence судалгааны группээс  гаргасан Дэлхийн инновацын барометр тайлан зэрэг олон улсын судалгааны тайлан болон бүх яамдаас санал авч салбарын бүрийн зорилго, зорилтод нийцүүлэн, дэлхийн хэмжээнд 2030 он хүртэл хамгийн их эрэлттэй байх, ирээдүйд хэрэгцээтэй гэж төсөөлөгдөж буй мэргэжлүүдийн судалгаанд тулгуурлан гаргасан. 

Сонирхуулахад, Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн дараах 37 мэргэжил байдаг. 

№

Төрөлжсөн чиглэл

№

Мэргэжлийн нэр

Боловсролын түвшин

Бакалавр

Магистр

Доктор

1.

Боловсрол

1.

Багш, сургуулийн өмнөх насны боловсрол

BSc

2.

Багш, бага ангийн боловсрол

BSc

3.

Багш, тусгай хэрэгцээт боловсрол

BSc

2.

Соёл, урлаг

4.

Уран сайхны гэрэлтүүлэг

BSc

MSc

5.

Дуу, чимээний технологи

BSc

MSc

6.

Хөгжмийн театрын найруулга

BSc

MSc

7.

Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга (021506)

BSc

MSc

8.

Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт

BSc

3.

Биологи ба холбогдох шинжлэх ухаан

9.

Биологи

BSc

MSc

PhD

4.

Хүрээлэн буй орчин

10.

Хүрээлэн буй орчин судлал

BSc

MSc

PhD

5.

Мэдээлэл, харилцаа холбооны технологи

11.

Утасгүй холбоо

BEng

MEng

12.

Өгөгдлийн ухаан

BEng

MEng

13.

Системийн аюулгүй байдал

BEng

MEng

14.

Хиймэл оюун ухаан

BEng

MEng

6.

Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл

15.

Химийн инженерчлэл ба боловсруулалт

BEng

MEng

16.

Сэргээгдэх эрчим хүч

BEng

MEng

PhD

17.

Байгаль орчныг хамгаалах технологи

BEng

MEng

18.

Электроник

BEng

MEng

PhD

19.

Механик инженер

BEng

MEng

7.

Үйлдвэрлэл, боловсруулалт

20.

Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи

BEng

MEng

PhD

21.

Хүнсний инженерчлэл

BEng

MEng

PhD

22.

Шим тэжээл судлал

BEng

MEng

PhD

23.

Газрын тосны инженер

BEng

MEng

24.

Уул уурхайн ашиглалтын технологи

BEng

MEng

8.

Архитектур ба барилга, угсралт

25.

Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи

BEng

MEng

PhD

26.

Хаягдал боловсруулах технологи

BEng

MEng

PhD

9.

Инженерчлэл салбар хооронд

27.

Биотехнологи

BEng

MSc

PhD

28.

Био-инженерчлэл

MSc

PhD

29.

Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл

MSc

PhD

10.

Хөдөө аж ахуй

30.

Мал аж ахуй (зоотехник, мал зүйч)

BSc

31.

Газар тариалангийн аж ахуй (агрономи)

BSc

32.

Хөрс судлал, агрохими

BSc

11.

Ойн аж ахуй

33.

Ойн инженер

BSc

12.

Мал эмнэл зүй

34.

Мал эмнэл зүй

BSc

13.

Эрүүл мэнд

35.

Сувилахуй

BSc

36.

Био-анагаах ухаан

BSc

37.

Нийгмийн эрүүл мэнд

BSc

Нийт

35

25

12

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан