ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛААД 26 ЖИЛ БОЛЖ БУЙ Ч 2 УДАА НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” хэмээн хуульчилсан.
Дээрх зохицуулалтад үндэслэн 1995 онд Хувь хүний нууцын тухай хуулийг баталж, мөн оныхоо 7 дугаар сарын 1-ний өдрөөс даган мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус хууль нь хувь хүний нууцыг хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулж буй суурь эрх зүйн зохицуулалт юм.
Техник технологийн хөгжил, интернэтийн өргөн хэрэглээг дагаад хувийн мэдээлэл, хувь хүний нууцыг хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулах эрх зүйн зохицуулалт өдрөөс өдөрт шинэчлэгдэн өөрчлөгдөж байна
Уг хууль нь 9 зүйлээс бүрдэх бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойш 2012 болон 2015 онд хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан байна.
Техник технологийн хөгжил, интернэтийн өргөн хэрэглээг дагаад хувийн мэдээлэл, хувь хүний нууцыг хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулах эрх зүйн зохицуулалт өдрөөс өдөрт шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа боловч манай улс хууль баталснаас хойш 26 жилийн хугацаанд хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулсан нь цаг үетэйгээ хөл нийлүүлж алхахгүй байна гэсэн үг.
Ихэнх улс орон уг харилцааг зохицуулахдаа өөрийн орны онцлогт тохирсон өгөгдөл хамгаалах хууль, мэдээлэл хамгаалах тухай хууль зэрэг багц хуулиудыг баталж, мөрдүүлдэг. Харин Монгол Улсын хувьд хувь хүний нууц болон хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, хамгаалах тухай эрх зүйн зохицуулалт хангалттай шинэчлэгдэж, зохих хүрээг хамарч чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй байгааг “Нээлттэй нийгэм Форум” ТББ-ын судалгаанд дурджээ.
ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЗӨВШӨӨРӨЛ АВАЛГҮЙ ЦУГЛУУЛЖ, АВСАН ЗОРИЛГООС ӨӨРӨӨР АШИГЛАЖ БАЙНА
Тэгвэл Хууль зүй дотоод хэргийн яамнаас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж буй. Хуулийн төсөл найман бүлэгтэй бөгөөд батлагдсанаар хүний хувийн мэдээллийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг төсөл санаачлагч, боловсруулагчид хэлж буй.

Хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ шаардлагын талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Монгол Улсад өнөөдөр хүний хувийн нууц мэдээллийг хамгаалах эрх зүйн орчин хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл байгууллага, аж ахуйн нэгж хүний хувийн мэдээллийг урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авахгүй цуглуулдаг, хүний хувийн мэдээллийг анх цуглуулсан зорилгоос өөр зорилгоор ашигладаг тохиолдлууд олон байна. Мөн хүний хувийн мэдээлэл хариуцаж, боловсруулж байгаа этгээдийн мэдээллийн эзний өмнө хүлээх үүрэг, хориглох зүйлийг нарийвчлан тогтоогоогүйгээс зөрчил үүссэн тохиолдолд хариуцлага тооцох боломжгүй. Хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах харилцаанд тавих байгууллагын хяналтын талаар тодорхой зохицуулалт байхгүй зэрэг олон тулгамдсан асуудлыг энэхүү хуулиар зохицуулахыг зорьж байна” гэсэн юм.
Иргэний зөвшөөрлөөр хурууны хээг авах ёстой, гэвч төр ч хувийн хэвшил ч тулган шаардах маягаар авч байгаагаас биеийн давхцалгүй өгөгдөлтэй холбоотой төрийн болон хувийн зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй маш олон дата бааз үүсэж байна
Тухайлбал, иргэний зөвшөөрлөөр хурууны хээг авах ёстой, гэвч төр ч хувийн хэвшил ч тулган шаардах маягаар авч байгаагаас биеийн давхцалгүй өгөгдөлтэй холбоотой төрийн болон хувийн зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй маш олон дата бааз үүсэж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд үйлчилгээний газруудад хэрэглэгчийн худалдан авалтын үнийн дүнд суурилсан оноо цуглуулах, хувь хүнийг таньж баталгаажуулах зорилгоор иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/ болон хувь хүний бусад мэдээлэл цуглуулах нь түгээмэл байна.
Ингэхдээ хүний хувийн мэдээллийг
- тухайн хувь хүнд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр цуглуулах,
- анх цуглуулсан зорилгоос өөр зорилгоор ашиглах,
- зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах,
- хүний хувийн мэдээлэл алдагдах эрсдэл үүссэн тохиолдолд эргэн мэдэгдэх,
- мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг асуудал үүсэхэд Хувь хүний нууцын тухай хуулийг хэрэглэхэд зохицуулалтын агуулга нь хэт ерөнхий, тунхаглалын шинжтэй, тодорхой төрлийн асуудлыг шийдвэрлэж чадахгүйд хүргээд байгаа аж.
Тэгвэл хуулийн төсөлд төрд байгаа мэдээллийн аль нь нээлттэй байх юм, ямар хяналт тавих хийгээд төр иргэний мэдээллийг хамгаалахад үүрэг хүлээж, бусдад хуулийн хүрээнд ашиглуулах, иргэд эргээд хэн миний мэдээллийг ашиглаж байгааг иргэн хянах боломжийг хуулийн төсөлд тусгажээ. Нэг үгээр хэлбэл, хувь хүний мэдээлэлд төр илүү үүрэг хүлээж, иргэн илүү эрх эдлэхээр тусгасан гэдгийг Б.Баасандорж хэллээ.
Мөн “Нээлттэй нийгэм Форум” ТББ-аас хийсэн судалгаагаар хувь хүний мэдээллийг хадгалах, хамгаалах асуудал хангалтгүй байгааг гаргаж ирсэн бөгөөд мэдээллийг дамжуулахдаа ихэнх тохиолдолд зөвшөөрөл олгохгүй байгааг дурджээ. Гэвч эргээд хэт өндөр шаардлага тавих нь цахим шилжилт хийх гэж буй энэ үед сөрөг бөгөөд хуулийн төсөлд эдгээрийг нарийвчлан тусгах ёстой гэдгийг онцолж байлаа.
ЯЛ ЭДЭЛСЭН ЭСЭХ, БЭЛГИЙН ЧИГ ХАНДЛАГА, БЭЛГИЙН АМЬДРАЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХҮНИЙ ЭМЗЭГ МЭДЭЭЛЭЛД ХАМРУУЛНА
Хуулийн төсөлд тусгасан нэр томъёонуудыг танилцуулбал,
- “хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хувь хүний эцэг, эхийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг;
- “хүний эмзэг мэдээлэл” гэж Хувь хүний нууцын тухай хуулийн 4.1- д заасан болон хувь хүний үндэс, угсаа, арьсны өнгө, шашин шүтлэг, итгэл үнэмшил, санхүү, генетик, биометрик, цахим гарын үсэг, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн чиг хандлага, бэлгийн амьдралын талаарх мэдээллийг;
- “генетикийн мэдээлэл” гэж биологийн сорьцын шинжилгээгээр тогтоосон хувь хүний бие махбодь, эрүүл мэнд, өвлөн авсан удамшлын шинж чанарыг илэрхийлсэн дахин давтагдашгүй мэдээллийг;
- “биометрик мэдээлэл” гэж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хувь хүнийг тодорхойлох боломжтой гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолой зэрэг хувь хүний бие махбодитой холбоотой биеийн давхцахгүй өгөгдлийг хэлнэ гэж тус тус заасан.
Дээр дурдсан мэдээллүүдийг мэдээллийн эзний зөвшөөрөлтэй авах бөгөөд авсан зорилгоос өөрөөр ашигласан бол Эрүү болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.
КАРАОКЕ, ЗОЧИД БУУДАЛ ЗЭРЭГ ХАЛДАШГҮЙ, ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХЭД ИЛТЭД ХАЛДАХААР БАЙРШИЛД ДУУ, ДҮРС БИЧЛЭГИЙН ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛАХЫГ ХОРИГЛОНО

Хуулийн төсөлд орсон онцлох заалтуудыг хүргэж байна. Үүнд:
- Хувь хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулах, хамгаалах, мэдээллийн нууцлалыг хадгалах зорилгоор өөрийн биометрик мэдээллийг ашиглахтай холбоотой харилцаанд уг хууль үйлчлэхгүй.
- Гүйцэтгэх ажлын явцад хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалахтай холбоотой харилцааг Гүйцэтгэх ажлын тухай хуулиар, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн талбайд бичлэгийн төхөөрөмж байршуулахтай холбоотой харилцааг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулна.
- Хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авдаг байх, эсвэл хуульд заасан үндэслэлээр хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг тогтоож өгсөн.
- Зөвшөөрөл авахдаа мэдээллийн эзэнд мэдээлэл цуглуулах үндэслэл, зорилго, мэдээлэл хариуцагчийн нэр, хуулийн этгээд бол оноосон нэр, холбоо барих мэдээлэл, боловсруулах мэдээллийн жагсаалт, мэдээлэл боловсруулах, хадгалах хугацаа, мэдээллийг ил болгох эсэх, мэдээллийг бусдад дамжуулах эсэх, зөвшөөрлөө цуцлах нөхцөлийг танилцуулж, зөвшөөрөл авна. Зөвшөөрлийг мэдээлэл хариуцагчид бичгээр өгөх бөгөөд мэдээллийн эзэн өгсөн зөвшөөрлөө хэдийд ч цуцалж болно.
- Төрийн байгууллага Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, хувь хүнтэй гэрээ байгуулах, байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах, мэдээллийн эзний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тохиолдолд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, мэдээллийн эзний зөвшөөрлөөр мэдээлэл цуглуулж, боловсруулна.
- Цуглуулсан мэдээллээ Үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, мэдээллийн эзний амь нас, бие махбодь, эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, хувь хүнийг тодорхойлох боломжгүй болгож статистик мэдээлэл бэлтгэх болон судалгаа шинжилгээ хийх зэргээр ашиглаж болно.
- Хувийн хэвшил хувь хүнтэй гэрээ байгуулах, байгуулсан гэрээний дагуу эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх, мэдээллийн эзэн өөрөө, эсхүл хуульд заасны дагуу нийтэд ил болгосон, хувь хүнийг тодорхойлох боломжгүй болгож статистик мэдээлэл бэлтгэх болон судалгаа шинжилгээ хийх зэргээр мэдээллийг цуглуулж болно.
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор хүний хувийн мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж болно.
- Мэдээлэл алдагдсан үед авах арга хэмжээ, мэдээллийн эзэн болон холбогдох төрийн байгууллагад мэдээлэл хүргэх төлөвлөгөөг хуульд нийцүүлэн баталсан байх ёстой.
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагатай байна. Ингэхдээ Хүний эрхийн комиссыг үүрэгжүүлэхээс гадна Цахим орчинд хүний хувийн мэдээлэл хамгаалах талаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хорооны хүлээх чиг үүргийг тус тус тусгаж өгчээ.
- Дуу-дүрсний бичлэгийн системд тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуудүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хоригложээ. Мөн нийтийн зориулалттай орон сууцны дууны, дүрсний, дуудүрсний бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дүрст болон дуут хэлбэрээр түгээх хуулиар хориотой байхаар тусгасан байна.
Олон нийтийн хэлэлцүүлгийн шатанд явж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзэх боломжтой.