Зөв хүнсийг зөв хэмжээгээр хэрэглэх нь таны хүүхдийн өсөлт хөгжилд нэн тустай. Тэгвэл бид жирэмсэн үед хэрхэн шим тэжээлтэй хооллох талаар хоол зүйч Б.Аззаяатай ярилцлаа.
Жирэмсэн үед хоол, хүнсний хэрэглээгээ заавал нэмэгдүүлэх ёстой юу?
Жирэмсэн үед хооллолт, шим тэжээл, дасгал хөдөлгөөн, амралт 4 маш чухал. Жирэмсэн ээжүүдийн өдөрт идэх ёстой жимс жимсгэнэ, нарийн ногооны хэрэглээ харьцангуй бага байгаа нь олон судалгаанаас харагддаг. Үүнээс үзэхэд жирэмсэн ээжүүд маань хоол хүнсэндээ заавал цаг гаргаж шим тэжээлийн талаарх мэдлэг мэдээллээ дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй.
Жирэмсэн ээж болон урагт шууд нөлөөлөх шим тэжээлтэй хүнсүүдийг нэрлэхгүй юу?
Сүү цагаан идээ: Тараг нь исгэх явцад бий болдог олон төрлийн бичил биетэнүүд нь хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд мөн урагт нэн чухал нөлөөтэй бөгөөд бие хүний эрүүл мэнд түүний бичил биетэнүүдтэй шууд холбоотой болох нь тодорхой болсон учир пробиотик ашигтай бактери агуулсан хүнс хэрэглэх нь нэн чухал. Мөн олон төрлийн бичил шим тэжээлээр баяжуулсан бүтээгдэхүүн зах зээл дээр элбэг болоод байна.
Нарийн ногоо: Гүн ногоон өнгийн ногоонууд нь төмөр, кальци, витамин К-ийн агууламж өндөртэй байдаг. Үүнд олон төрлийн ногоон салатны навчнууд, бууцай, юуцай, байцаа, броколли орно. Өдөрт багадаа таван порцын нарийн ногоо идэхийг зөвлөмөөр байна. 1 порцыг 1 том атга гэж үзэж болно.
Жимс, жимсгэнэ: Монголын маань зэрлэг нэрс, аньс, чацаргана, үхрийн нүд зэрэг олон төрлийн жимснээс гадна алим, банана гээд жимсний сонголт чухал яагаад гэвэл тэдгээрийн антиоксидант буюу үл исэлдүүлэгчийн агууламж нь ургийн шинээр бүрэлдэж буй эд эсийг хамгаалж бэхжүүлдэг.
Сайн чанарын өндөг: Өндөгний шар нь (choline) колайны агууламж өндөртэй, иодийн агууламж, уурагны агууламж өндөртэй. Хүүхдийн хөгжилд иод маш чухал байдаг.
Омега-3 агууламжтай хоол хүнс: Хүүхдийн тархи мэдрэлийн хөгжил, эхийн дааврын тэнцвэр, эд эсийн хөгжилд чухал нөлөөтэй. Омега-3-ын агууламжтай хоол хүнсэнд сайн чанарын самар, үр, сайн чанарын уламжлалт аргаар бэлдсэн сүү сүүн бүтээгдэхүүн, салмон(salmon) яргай загас, сардин/sardines, макрель/mackarel зэрэг загаснууд мөн хушга, самар, шош, вандуй, далайн гаралтай байцаа зэрэг ордог. Маалингийн үр, чиа үр зэргийг хэрэглэж болно.
Эдгээр хоол хүнсүүдийг ямар давтамжтай хэрхэн хэрэглэх нь зохистой вэ? Ялангуяа сүү, цагаан идээний хувьд?
Сүү сүүн бүтээгдэхүүний хувьд жирэмсэн эхчүүдэд өдөрийн хэрэглээ 2,5 порц гэх зөвлөмж бий. Био-баланс тараган ундаа нь жирэмсэн эхэд нэн чухал фолийн хүчил буюу B9 мөн B6, C витаминуудыг агуулдаг ба хүний өдрийн амин дэмийн 27%-ийг хангаад зогсохгүй жирэмсний эхэн үеийн хордлогын үед илэрдэг дотор муухай оргих, бөөлжих зовиурыг багасгахад тустай. Тиймээс энэхүү таргийг бүх насны хүмүүс, тэр дундаа жирэмсэн болон хөхүүл ээжүүддээ зөвлөж байна.
Жирэмсний эхний саруудад юуг анхаарах ёстой вэ?
Жирэмсэн ээжийн эрүүл мэнд, амьдралын хэвшил, хүрээлэн буй орчин, хэрэглэж байгаа хоол хүнс шим тэжээл, эрдэс, витаминууд нь хүүхдийн тархи, уушиг, эд эрхтэн, гэдэс, элэг, зүрх гээд бүх л зүйлийг бүрэлдүүлж байдаг. Тэр тусмаа витамин B9 буюу фолийн хүчил болон кальцийн агууламж, витамин Д эд эрхтний өсөлт хөгжилд шууд нөлөөлдөг гэж үздэг.
Жирэмсний сүүлийн гурван сард хүүхдийн тархи мэдрэлийн эсүүд хөгждөг. Энэ үед ээжүүд ямар хүнс түлхүү хэрэглэх хэрэгтэй вэ?
Жирэмслэлтийн сүүлийн 3 сард тархины хөгжил маш хурдацтай явагддаг. Үүнд уураг, амин хүчлүүдээс гадна Омега-3 тосон хүчил мөн олон төрлийн витамин агуулсан сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээ чухалчлах нь. Мэдээж сүүн бүтээгдэхүүнээс харшилгүй бол шүү дээ. Эх болон ураг илүүдэл жинтэй бол төрөхийн хүндрэл үүсэхээс гадна хүүхдийн эрүүл мэнд хоолны дуршилд нөлөөлдөг.
Ээжүүд маань дээрх зөвлөсөн зүйлсийг өөрийн болон урагийн биеийн онцлог нөхцөл байдалдаа зохицуулан хэрэглэх нь чухал мөн хяналтын эмчийхээ заавар зөвлөмжийг мөрдөөрэй. Хамгийн гол нь өдөрт аль болон олон төрлийн хүнсийг хэрэглэсэнээр олон төрлийн шим тэжээлийг авна гэдгийг л ойлгож хэрэгжүүлээрэй.