Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 172 дугаар тогтоолын дагуу хилийн Цагааннуур боомтыг сар бүрийн 2, 4 дэх долоо хоногуудад нээж ажиллуулан хилийн тусгай журмаар хорио цээрийн дэглэм сахиулж зөвхөн нефтийн бүтээгдэхүүнийг импортоор оруулж байна.
Тэгвэл 2021 он гарснаас хойш давхардсан тоогоор 85 аж ахуйн нэгжийн 200 тээврийн хэрэгслээр 5003,1 тонн нефтийн бүтээгдэхүүн импортлогдсон байна. Үүнээс дизель түлш 3829.5 тонн, Ай 92-814.8 тонн, Ай80-395.8 тонн байна.
Улсын хил дээр үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид өдөр бүр өглөө ажил эхлэхээс өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаас аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч, биеийн халуунаа хэмжүүлэхээс гадна боомт хаах Бямба гараг бүрт коронавируст халдварын шинжилгээнд тогтмол хамрагдаж байгаа аж.