“Гацуурт”-ын ордтой холбоотой Захиргааны хэргийн маргаан жил тойрон үргэлжилж байна. Энэ сарын 9-нд Давж заалдах шатны шүүх хурал хуралдаж, “Сентерра гоулд Монголия” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгон, Анхан шатны шүүх рүү буцаасан билээ.
Тус шүүх хурлын шийдвэртэй холбоотой зарим мэдээллийн хэрэгслүүд, тэр дундаа Иргэний хөдөлгөөнүүдийн цахим хуудсуудаар "Сентерра Гоулд компанийн эзэмшиж буй дөрвөн лицензийг цуцлуулах хүсэлтийг Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн” мэтээр бодит байдлыг гуйвуулсан, ташаа мэдээллийг зориуд тарааж байгаа юм. Үүнтэй холбоотой “Сентерра гоулд Монголия” ХХК-ийн Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаттай ярилцлаа.
-Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг тодорхой тайлбарлаж өгөөч?
-Зарим нэг нотлох баримт цуглуулах анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотой “Сентерра гоулд Монголия” компанийн гомдлын дагуу явагдсан хурал юм. Стратегийн ордын хил хязгаар болон Ноён уул орчмын тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагийг тогтоосон баримт, шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргуулж өгөөч гэж манай тал гомдол гаргасан. Энэ гомдлыг Давж заалдах шатны шүүх харамсалтай нь хэрэгсэхгүй болгож, Анхан шат руу нь буцаалаа. Уг нь Давж заалдах шатны шүүх 2016 оны 6 сарын 6-ны өдөр болсон шүүх хуралдаанаар дээрх хоёр нотлох баримтыг энэхүү хэрэгт чухал ач холбогдолтой, цуглуулах шаардлагатай гэж шийдвэр гаргаж байсан юм. Гэтэл сая өмнөхөө үгүйсгэсэн шийдвэр гаргачихлаа.
-Зарим хэвлэлээр тусгай хамгаалалттай газрын хил заагийг нь тогтоох хүртэл “Гацуурт”-ыг ашиглахгүй байх шийдвэр шүүхээс гарсан гэж бичиж байна?
-Гацууртыг ордыг ашиглахыг ямар нэгэн байдлаар хориглосон шийдвэр шүүхээс огт гараагүй байгаа. Иргэний нийгмийн байгууллагууд нийгэмд ийм ойлголт өгөхийг оролдож байгаа нь харамсалтай. “Ноён уулаа аварья” ТББ-аас анхлан тавьсан гомдол буюу үндсэн асуудал руугаа оролгүй жил тойрч байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд нотлох баримттай холбоотой маргаан л яваад байгаа юм. Саяны давж заалдах шатны шүүх хурал ч үүний үргэлжлэл. Үндсэн асуудал руугаа хэзээ орохыг хэлж мэдэхгүй байна.
-“Ноён уулаа аварья” ТББ-ынхан шүүх хуралдаан бүрт олуулаа очин шүүхийн хараат бус байдалд нөлөөлж байгаа учир Давж заалдах шатны шүүх өмнөхөө үгүйсгэсэн шийдвэр гаргалаа гэсэн яриа байна?
-Зориуд нөлөөлөх зорилгоор хуралдаан бүрт олуулаа ирдэг гэж бид үздэг.
-Тодруулга өгсөнд баярлалаа.