УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг улс эх орны хөгжлийн бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж улс төрөөс хараат бус, бие даан ажиллах, ингэхдээ оновчтой, зүй зохистой хяналтын дор үйл ажиллагаа эрхлэх, хариуцлагатай, ил тод байх зарчмыг удирдлага болгон таван үндсэн чиглэлийн хүрээнд боловсруулсан гэдгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэллээ.
Тухайлбал, санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх, хуульд заасан болон Хөгжлийн банкны журмаар тогтоосон шалгууруудыг хангасан тохиолдолд Хөгжлийн банк санхүүжилт олгох шийдвэрийг бие даан гаргах зохицуулалтыг оруулжээ. Мөн хараат бус, бие даасан байдал, ашигтай ажиллах зарчмыг хэрэгжүүлэх механизмыг бий болгосноос гадна Хөгжлийн банкны үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэх зорилгоор хамтын санхүүжилт, Засгийн газрын хөрөнгийг итгэмжлэн удирдах үйл ажиллагаанаас гадна хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн болон төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэсэн төрлүүдийг нэмж тусгасан байна. Түүнчлэн компанийн засаглалын тогтолцоог сайжруулсан зохицуулалтуудыг нэмж, хөндлөнгийн хяналтын тогтолцооны эрх зүйн орчныг бий болгосон гэв.
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр гэх мэт тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарууд, ялангуяа экспортыг дэмжих төслүүдийг шуурхай хэрэгжүүлэхэд түлхэц болох бөгөөд энэ нь цаашид эдийн засгийн өсөлтийг хангаж, ядуурлыг бууруулах, иргэдийг ажлын байраар хангаж, тогтмол орлогын эх үүсвэртэй болгоход чухал дэмжлэг болно гэж хууль санаачлагчид үзжээ. Түүнчлэн банк тогтвортой, үр ашигтай ажиллах, үйл ажиллагааны эрсдэл буурах, зээл олгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдах, банкны үйл ажиллагааны хүрээ өргөжих, компанийн засаглал бэхжих бөгөөд банкны үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болсноор олон нийтийн банкинд итгэх итгэл өсөж, цаашид банкны нэр хүнд, зээлжих зэрэглэл өсөх боломж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Засгийн газар хяналт тавихаар болсон нь эргээд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хэт оролцсон, дээрээс чиглэл өгсөн хандлага гаргах вий гэдгийг УИХ-ын гишүүд тодрууллаа.
Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр, УИХ-аас Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дунд хугацааны хөтөлбөрүүдийг баталсан. Энэ дагуу бид эдийн засгийн үр ашгийг тооцож, 60 гаруй хувь нь экспортыг дэмжихэд, 40 гаруй хувийг нь импортыг орлоход чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, зээл олгоно. Өмнө нь Засгийн газар тогтоол гарган батлаад төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, зээл олгох асуудлыг чиглүүлдэг байсан. Харин шинэчилсэн найруулгад Засгийн газрын хөрөнгийг итгэмжлэн удирдахаас бусад тохиолдолд Засгийн газар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгайлан шийдвэрлэхгүй байхаар тусгасан гэж хариулав.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол зангилаа нь банкны бие даасан байдлыг хангахад чиглэсэн. Тиймээс Засгийн газарт зээл олголт дээр хяналт тавихгүй. Хөгжлийн банк улс орны эдийн засгийг дэмжих бодлогод тулгуурлаж төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжилнэ гэв.
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ.