Морин хуурын чуулгынхан яах аргагүй монголчууд бидний бахархал. Тэдний амьдрал үзэгчдийн нижигнэсэн алга ташилт, цэцгийн баглаан дунд хөлбөрч байдаг шигээ хангалуун, гэр бүлийнхэн нь ч сэтгэл тайван байдаг гэж боддог.
Гадаадад улс орноо сурталчилна, эх орондоо хэн хаана дуудсан газар нь хөгжимдөнө. Даруухан, сайн залуус. Морин хуурын чуулгынхан тун удахгүй төрсөн өдрөө нижгэр тэмдэглэнэ. Тэдний хоёр чавхдаст хөгжмөөр дамжуулан “Жанцанноров” сэтгэлийн үгээ хэлэх бололтой.
Тэр юу ярихаар зэхэж буйг тандаж төрийн хошой шагналт, ардын жүжигчин Нацагийн Жанцанноровтой ярилцлаа. Тэр тоглолтынхоо сонин хачныг дэлгэснээс гадна, хуурч хүүхдүүдээ өмгөөлөн хатуухан үг чулуудав. Гунигтай ч юм шиг, өрөвдмөөр ч гэмээр юм уу сэтгэл тавгүйтүүлсэн үгсээ тэр чухам хэнд хаяглаа юм бол, хамтдаа сонирхъё.
-Таны охин Уугантуяа Монголын
мэргэжлийн анхны эмэгтэй хуурч. Түүний ирээдүйг нэлээд эртнээс харжээ.
-Баяр
жаргалтай явна гэсэн төсөөлөл үнэндээ байгаагүй. Би морин хуурт дурлачихсан,
Батчулуунтай найз. Мэргэжлийн эмэгтэй хуурч байж болдоггүй юм болов уу гэж
санаа оноо гарч байсан үе. Ингээд л эрсдэл хийгээд охиноо тавдугаар ангид нь
орос сургуулиас нь гаргаад Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурын ангид
оруулсан юм. Охиноороо туршилтын туулай хийхгүй юү. Охинд чинь тоглох бүтээл
хэрэгтэй байна гэнэ, Япон явлаа тэнд тоглох бүтээл өг, тоглолт хийх гэж байна
гэнэ. Ингээд ноот урсаад байсан. Батчулуун намайг үндсэндээ захиргаадсаар өдий
хүрчээ.
-Одоо бодоход Та зөв шийдэл гаргаж
уу?
-Шийдчихсэн
юм чинь. Охин минь хувь хүнийхээ хувьд өөр салбарт ч амжилт гаргах боломжтой.
Өөрийгөө дайчлах чадвар руу тэмүүлсэн хүн л дээ, чадвар сайтай. Миний ээж шиг,
ээж минь 50 гаруй ширдэг ширсэн юм.
Сургууль тарна, жаахан охиноо хөдөө хөөгөөд явуулчихна. Ээж дээр очоод
хонь малын араас гүйнэ, үнээ саана, аргал түүнэ, цагаан идээ хийнэ. Чавганцад
загнуулаад гүйгээд байна. Ингээд охин минь ээжийн зан авир, хөдөлмөрч чанар,
хүнтэй харьцаж буй байдал бүгдийг дуурайсан. Тэр СУИС-ийн соёлын менежментийн
анги төгссөн. Чуулгынхаа менежерийн ажлыг давхар хийнэ. Ер завгүй л хүн явах
юм. Батчулуун хэлдэг юм аа “Эцэг, охин хоёрыг зарах хувьтай төржээ” гэж.
-15 жилийн ойгоор таны 90 хувийн хэд
нь дуугарах вэ? Морин хуурын чуулга дөрвөн тоглолттой гэсэн?
-”Энэ
дөрвөн тоглолтыг найруул. Өөрийнхөө бүтээлээр нэг концерт хийгээд мөнгө олбол
өөрөө ав. Филармони мөнгө өгч чадахгүй” гэж надад хэлсэн.
-Таны тоглолт л “UB palace”-т юм
байна лээ?
-Тийм ээ.
Бусад гурав нь Соёлын төв өргөөнд.
-Мөнгө олох боломж бүхий тоглолт
учир ядаж хоёр удаа хийхгүй яасан юм бэ? “Гэгээн талд…” тоглолт чинь хоёр өдөр
битүү л үзэгчтэй байсан ш дээ?
-Ганцхан
өдөр өө.
-Нэг үеэ бодвол хүмүүс дан хөгжим
сонсох сонирхолтой, чуулгын тоглолтыг хүлээдэг болсон байна?
-Үнэхээр
тийм. Тасалбар шахаж барих зүйл үнэндээ алга. Саяхан бид Тайваньд тоглолоо.
Чуулгынхан үнэхээр сайн тоглож байна аа. Мөнгө өгөхгүй гэж тулгасан тул тэднээс
холдож тоглолтоо хийж байгаа юм. Тав, гурван төгрөг олдох биз.
-”Цагаан суварга” гэсний учир вэ?
-Ой болж
байна, бэлгэ дэмбэрэлтэй юм. Морин хуурын чуулга энэ 15 жилд бүтээлээрээ
суварга босголоо. Хоёрдугаарт, хүмүүс “Цагаан суварга”-д минь хайртай, сонсох
дуртай юм. Гар утасны хонхонд ч дуугарч байх юм. Хэдэн жилийн дараа мартчих ч
юм бил үү, одоо тоглолтоо нэрлэчихье гэж бодсон. Ийм бухимдалтай үед, үнэ ханш,
улс төр, алт, зэснээс арай өөр, хүмүүст тайвшрал, эвлэрэл, өөрийгөө танихад нь
туслах гэсэн санаа юм. Гурван хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрх нь дан шинэ
бүтээлүүд. 40 минут явна. “Талын аялгуу”, “Морьд” гэж хөгжим бичсэн. “Нэг л
мэдэхэд” гэж аялгууг дөнгөж сая дуусч
байна. Дунд хуурт зориулсан бүтээл. Хэн ч ганцааранг нь сонсдоггүй, дунд
хуурын үүргийг тодруулах бүтээл. Энэчлэн чуулгад зориулсан шинэ бүтээл.
Дараагийнх нь бас дан шинэ дуучид. Нэг ч ардын, гавьяат цолтой дуучин оролцохгүй. Мэргэжлийн шинэ дуучдаар өөрийнхөө романс болоод мэргэжлийн дуучдад зориулсан томхон бүтээлүүдийг дуулуулахаар бэлтгэж байна. Дуулаачийн зөвлөх, уран сайхны удирдаачаар ардын жүжигчин Уртнасан ажиллаж байгаа. Бид хоёрын бодол бол Жавзандулам, Долгорыг мэргэжлийн тайзнаа хэн залгамжилж дуулах юм бэ гэдэг дээр таамаг дэвшүүлж байгаа юм. Хоёр үеийг холбож өгөх хэрэгтэй. Мэргэжлийн дуу гэж ямар юм байдаг, мэргэжлийн залуу дуучид гэж хэн бэ гэдгийг таниулна. Жавхлан, Баясгалангаас бүрмөсөн холдсон концерт. Мөн 40 минут үргэлжилнэ.
-Залуучууд тэгээд хэр байна?
-Одоохондоо
чичрээд л байна. Тэдний дуулахыг уржигдар надад сонсгосон. Сайн дуулна аа.
Гурав дахь 40 минутад хүмүүсийн сонсох гэдэг өнөө “Цагаан суварга”, “Нутаг минь
хөлөг минь”, “Монгол аялгуу” дуугарна. Тэгэхээр эхний хоёр бүлэг дээр хүмүүс
жаахан ядарна. Шинэ бүтээл чихэнд шууд очихгүй шүү дээ. Юу үзээд, юу сонсоод
байна даа гээд ирэхээр нь хуучин хэдээ сонсгож, сэтгэлийг нь амраагаад гаргана
даа.
-Шууд мөнгө олох тоглолт биш байна
даа?
-Тэгж
өөрийгөө ч, хүнийг ч хуурч болохгүй. Өнөө л хэдэн дуугаа дуулуулах гэж үү. Гэрт
зурагтаар, гадаа цагаан хоолойгоор, театрт орохоор микрофоноор үргэлж дуугараад
байгаа юмаар би бас мөнгө олох гээд яах вэ.
-Тоглолтын чинь зар телевизээр ер
явахгүй юм?
-Одоо л
хийж байна. 30-хан секундийнх. Би “Таны сэтгэлийг би сонсохыг хичээсэн. Та ирж
миний сэтгэлийг сонсоорой” гэсэн хоёр өгүүлбэр л хэлнэ. Тоглолт хоёр цаг
үргэлжилнэ. Цагтаа дуусна. Тоглолт үзсэн хүмүүс гэртээ хонохоо байлаа шүү дээ.
-Зав ер нь бага байна уу?
-Ерөөсөө
байхгүй. Өнөө шинэ хүүхдүүдийн дуулах дууг Морин хуурын чуулгатай найруулж,
сургуулилна. Чуулгынхан шөнө, өдөргүй шинэ нооттой үзээд байна шүү дээ, өөр
ямар ч арга алга. Хэцүү байна аа.
-Ядахад ийм олон шинэ бүтээл.
“Учиртай гурван толгой” дуурийн хөгжмийг морин хуурт зориулан найруулж, тоглох
гэж байгаа. Та бас дан шинэ бүтээлээр шахаад байх. Тэдний ой нь болж байна. Чуулгынхны хувьд том
баяр. Гэтэл тэд костюм, даашинзаа бэлтгэх завгүй хөгжмөө л нүдээд байдаг.
Үзэгчид л алга ташилтаараа урам өгөх юм биз дээ?
-Энэ
хүүхдүүд ойгоо асар их хүлээлээ, бүр тэсэн ядан хүлээлээ. Энэ бол чуулгынхны
хувьд улс орон нь анхаарахгүй, зөв бодлого барихгүй бол тэсэн ядан хүлээнэ
гэдэг чинь тарахын цондон юм биш үү.
-Арай ч дээ, үгүй байлгүй… Юү гэсэн
үг вэ?
-Гурван
ятгачин, морин хуурч удаан хугацаагаар ажиллуулъя гэж Японоос уриад байна.
Гадаадад гарсан хөгжимчин найз нар нь унаа машинтай болчихсон, амьдрал нь
тогтчихсон, энд ирж бидэн шиг ажилла гээд байна. Гэтэл энэ хүүхдүүд халаасны
өрөөнд, хадмындаа амьдарч байдаг. Чуулгынхан мундаг гээд магтаад байдаг, гэтэл
эд нар чинь гараад л бууз идэх үү, хуушуурдах уу гэж яриад явж байна. Тиймээс
тэд ойгоо тэсэн ядан хүлээж байна. 15 жилийн ойгоо л өнгөрөөчихвөл… Ийм байдал
бий болоод байна. Эд нар хуураа тэврээд дэлхийг тойрчихсон. Хэн, хаана, яаж
амьдарч байна бүгдийг мэднэ.
-Тийм ээ, үнэхээр дэлхийг тойрсон.
-Францчууд,
америкчууд, япончууд, швейцарьчууд яаж амьдарч байна. Дэлгүүрийнх нь лангуун
дээр юу байна. Яг өөрсөд шиг нь хөгжимчин ямар амьдралтай байна бүгдийг мэдэж
байна. Бүгдийг мэднэ гэдэг их аюултай.
-Ярилцлага маань нэг тийм айдастай ч
юм шиг эвгүй сэдэв рүү орчихлоо?
-Ерөөсөө
ийм болчихоод байна. Тухайлбал, Батчулууныг хэн орлох вэ. Тэр залуу биш шүү
дээ. Батчулуун хүүхдүүдээ 15 жил загнаж торгоосон байж болно. Гэтэл тэд чинь
одоо 30 гарсан залуучууд. “Багш аа, тэгдэггүй юм” гэж бас “Багш аа, та ингэж
амьдар гээд байх юм, өөрөөр амьдардаг газар байдаг юм шүү” гэж хэлж чадаж
байна. Батчулууны дараа хэнийг бэлтгэсэн бэ.
Улс юу бодож байгаа юм. Морин хуурын чуулга ингээд л Улсын филармонийн халаасанд яваад байх уу,
олсон орлогыг нь филармони авчихаад л… Энэ залуучууд ингэж явсаар тэтгэвэртээ
гарах уу.
-Ийм асуултууд ар араасаа хөврөх нь.
Дэлхийд танигдсан, 15 жил улсаа сурталчилсан залуусыг эх орон нь яаж харж үзэх ёстой вэ?
-Нүд нь
тайлагдсан энэ залуучууд үргэлж ийм номхон сайхан байгаад байна гэж үү.
Жанцанноров нэг муухай харчихаар, Батчулуун нэг зандарчихаар айгаад 50 хүртлээ
ингэж суух юм уу. Одоо төгсөж буй морин хуурчид шууд л гадаад явчихдаг. Хуураа
цахилгаанд залгаад л жуулчидтай явж байна шүү дээ. Ингээд зориглосон нь манай
эднийг бодвол мөнгөтэй, сайхан амьдраад байдаг. Гэтэл чуулгынхан 9.00 цагт ирж
бүртгүүлнэ, шөнө орой болтол тоглоно. Ерөнхийлөгч дуудсан ч тоглоно, сайд
дуудсан ч хөгжимдөнө, найр хуриманд ч очоод л…
-Баярлах гэж 15 жилийн ойгоо тэсэн
ядан хүлээгээгүй байна шүү дээ?
-Айдас мөн
биз. Гол хөгжимчид нь Япон яваад өгнө. Ууганаа менежментийнхээ чиглэлээр соёл
урлагийн өөр чиглэл рүү яваад өгнө. 30 хүрсэн эмэгтэй “Хуураа насаараа тоглоно
оо. Аав аа, та мөнгө олоорой” гээд суугаад байж болохгүй биз дээ. Өөрийнх нь
амьдрал байгаа шүү дээ.
-Тэд 15 жил тоглоод ханасан ч байх.
-Ханачихсан
л даа. Морин хуурын чуулга Монгол Улсын оюуны чухал брэнд гэдгийг таван жилийн
өмнө мэдрэх ёстой байсан. Ардын урлагийн ордны шав тавиад, цалин хөлсийг нь
жаахан өөрчлөөд, биеийг нь даалгаад мундаг менежер бэлтгэж өгсөн бол. Хүүхдүүд
ордондоо тоглоод мөнгө олно, хурал хийлгэчихнэ. Байраараа л мөнгөө олчихно.
Дэргэд нь ганц ганц өрөөтэй жижигхэн орон сууц барьчихсан бол хадмынхаасаа
нүүгээд очно биз дээ. Одоо яаж байна гэхээр Морин хуурын чуулга сургууль
хийхээр баахан жижигхэн хүүхэд энэ тэрүүгээр гүйгээд байна. Хайхрах хүн ч
байхгүй. Ууганаагийн хүүхэд гүйнэ, Урнаагийнх гүйнэ, Амараагийнх гүйнэ.
Хүүхдүүд л гүйгээд байна. Бүгд 4-5 настай, тэрсхэн хөөрхөн юмнууд л гүйлдээд
байх нь тэр. Ёстой өрөвдмөөр. Хэний хүүхэд вэ, хүүхдээ аваач гээд байдаг хариу
байхгүй.
-Нэн түрүүнд л таны хэлсэн ардын
урлагийн ордон барих хэрэгтэй юм уу, яах ёстой вэ?
-Нэг
зүйлийг бодож сурмаар байгаа юм. Мөнгө бий болгодог зүйлд хөрөнгө зармаар юм.
Алтнаас мөнгө олно л доо. Тэр чинь дахин бий болохгүй. Ухлаа, авлаа, дууслаа.
Ирээдүйд гуйлгачин болох гэж одоо баяжаад яах юм. Морин хуурын чуулгад хөрөнгө
зарчихвал 10, 20 жилийн дараа зүгээр л мөнгө олоод байна шүү дээ.
-Ингэхэд та нар өөрсдөө ордон барих
хүсэлт, газрын өргөдлөө өгч дарга нарт хандсан уу?
-Таван
жилийн өмнөөс л хандсан. Японоос авсаархан хөөрхөн ордны зураг бэлгэнд авсан.
Хөрөнгө оруулъя гэсэн гаднын хүн зөндөө. Газар байхгүй. Батбаярт хэлсэн, түүний
түрүүчийн Энхболд даргад хэлсэн. Бид нарт ямар хахууль, авлига өгөх мөнгө байх
биш. Том том зочид буудлууд л босоод байдаг. Баабар ордон барихад хандив болгож
сая төгрөг өгчихсөн байгаа. Энхсайхан, Амаржаргал гээд хувь хүмүүсийн 20-иод
сая төгрөг байна. Тусалж дэмжинэ гэсэн бизнесмэнүүд байгаа. Америк тусална
гэсэн, япончууд ч ялгаагүй. Тайвань мөнгө цуглуулъя гэсэн. Батбаяр даргатай
уулзахаар бодоод байгаа, бодоод байгаа л гэдэг юм.
Зайсангийн бурхны яг цаана, эсвэл хуучин Пионерийн ордны ард газар байна аа. Хэдэн айлыг нүүлгэнэ л дээ. Тэр их гоё талбай. Төв цэнгэлдэхийн соёмботой багана, Гадаад явдлын яамны соёмбо, Төрийн ордон дээрх соёмботой далбаа, хуучин Пионерийн ордны орой яг тэгшхэмтэй. Бодож хийсэн зураас байгаа биз. Эдгээртэй зэрэгцээд үндэсний хөгжмийн гэдэг ч юм уу, үндэсний урлагийн ордон байвал гэсэн юм. Энэ хэд маань ажлын өрөөтэй болчихвол морин хуураа ард иргэдэд заамаар байна. Чуулгынхнаар багшлуулах гэсэн хүний тоо асар олон бий. Тэд хувьдаа хэдэн төгрөг олох ч улсад л хэрэгтэй биз дээ.
Үл хөдлөх хөрөнгөтэй байгууллага л сөнөхгүй байна. Байргүй Хөгжмийн зохиолчдын холбоо үхсэн, Зохиолчдын холбоо, Урчуудын эвлэлийн хороо зүв зүгээр. Байраа түрээслүүлнэ, хурал хийлгэнэ. Ингэж хөрөнгөн дээр суулгахгүй бол бүгдэд нь соёлын тэргүүний ажилтан, гавьяат өгөөд нэмэргүй.
-Тэдний ойгоороо хүлээж буй хамгийн
том бэлэг юу бол?
-Чуулга
үндэсний брэнд болж чадсаныг хэн хэлэх нь вэ гэдгийг л хүлээж байгаа. Тэгээд
яаж харах нь вэ гэдгийг. Сүмогийн аварга найр хийсэн ч очдог, дэлхийн экспо-д
дагуулаад явдаг. Ерөнхийлөгч айлчлалдаа аваад явдаг. Америкийн Ерөнхийлөгч,
Японы Ерөнхий сайд, Ханхүү ирнэ эд нар минь л тоглоно. Ингэж өмнөө барьдгаа
мэдсээр байж чуулга ийм болчлоо гэдгийг хэн нь ч тоодоггүй. Уг нь энэ чуулга
чухал, манай нэрийн хуудас гэдгийг бүгд мэдээд байгаа биз.
-Та бүхэн хонх цохих нь ээ?
-Бид
цохихгүй, бид өдөх гэж байгаа юм биш. Хонх өөрөө цохигдож байгаа юм. Ийм
маягаар цааш явна гэдэг утгагүй. 10 жилийн өмнө гадаадад дагуулаад явахад
хөвгүүд хоол идчихээд л барилдана, охид нь хов яриад суучихдаг байсан. Одоо юун
барилдах, тэд том улс болжээ.
-Арван жилийн ойгоор нь чуулгынханд
“Баярс констракшн” хоёр өрөө байр өгсөн. Шинэ байрныхаа түлхүүрийг хэндээ
өгөхөө мэдэхгүй удаан хуралдаж байсныг нь мэдэх юм. Зарим нь уйлаад л, ядахад
чуулгынхан дотор дөнгөж гэр бүл болж буй олон хос байсан.
-Тийм ээ.
Хоёр хос хувааж аваад, Жамбаа Амараа хоёр тэндээ үлдсэн.Одоо эд нарт минь
байртай, гэр оронтой болох ямар ч арга байхгүй. Ямар арга байна, чи хэл дээ.
100 мянган төгрөгийн цалинтай, өөр юу ч байхгүй. Худалдаа хийж болохгүй, зав ч
байхгүй, чадах ч үгүй. Байр байтугай нь байхгүй байна шүү дээ. Асуудал
хүндэрчээ.
-Гадаадад тоглолтоор олон явдаг шүү
дээ. Тэгэхдээ хэдэн ногоон олдог байлгүй, тийм ээ.
-Жанцанноров
чуулгыг дагуулаад гадаад явлаа л гэнэ. Бид нар яадаг гээч. Тэдний гадаадад
тоглосон нэг ч концертын тасалбарыг монгол хүн зараагүй. “5000 ам.долларын
гэрээ хийсэн. Морин хуурын чуулгыг Тайваньд 10 хоног тоглуулна” гээд
Филармонийн дарга гэрээ хийж доллараа авна. Хүүхдүүд ямар мөнгө олдог вэ гэхээр
“Танайд амьдралын өртөг өндөр байна. Тиймээс хоолныхоо мөнгийг гар дээрээ авна”
гэнэ. Өдрийн 30 доллар, 10 хоноход 300 доллар биз. Монголоосоо хиам, бэлэн
гоймонгоо зэхнэ. Урьсан хүмүүс баярласнаа илэрхийлж зарим орой хүлээн авалт
хийнэ. Тэрийг нь харин сайн гөвж өгнө.
Зочид буудалдаа ирэхээр гоймондоо ус хийгээд иднэ. Япон зэрэг орны 100-гийн барааны дэлгүүрээр орж хүүхдэдээ бэлэг авна. Ингээд 200 доллартай ирээд утасны мөнгөө өгөх жишээний. Ерөөсөө эдний минь олж буй мөнгө л тэр. Би сая Тайвань явсан. Надад хоолны мөнгө гэж өдрийн 40 доллар өгсөн. Долоо хоносон, 280 ам.доллар. Би хүүхдүүдтэйгээ мөн гоймондоод л… Дунд хуурын Болороо миний тогооч. Ууганаа тэр хоёр шууз, хиамаа янзалж цайгаа чанана. Тэгээд л “Аав аа, хоолоо идээрэй, өглөөний цайгаа уугаарай” гээд утасдаад байна даа…
Ц.Энхмаа