Гэр хороололд амьдарч буй айл өрхүүдийн 97.3 хувь нь шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлон ашиглаж байна. Энэ нь эргээд агаарын бохирдолтой адил хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөр болоод байгаа юм.
2015 оны байдлаар Улаанбаатар хотод 1.4 сая хүн амьдарч байгаагийн 48.8 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламж ашиглаж байгаа бөгөөд үлдсэн хувь нь мөн л энгийн нүхэн жорлонгоо ашигласаар байна.
Хөдөө орон нутаг, нийтийн бие засах газар, сургууль, цэцэрлэг, гэр хорооллын өрхийн маш цөөн хувь нь эрүүл ахуйн шаардлага хангасан сайжруулсан ариун цэврийн байгууламжийг ашиглаж байгаа нь Монгол Улс бие засах газрынхаа асуудлыг хүртээмжтэй, аюулгүй байхаар төгс шийдэж чадаагүй байгааг харуулж байгаа юм.
Тиймээс ч энэ асуудлыг зүй зохистой шийдэх гарц, боломжийг эрэлхийлэн “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалтыг өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш зохион байгуулж байна.
Зөвлөлдөх уулзалтаар цаг уурын хувьд төстэй улс орнуудын туршлагаас хуваалцаж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах, арга замуудыг судлах ба өөрийн оронд хэрэгжүүлж болох дэвшилттэй технологийг нутагшуулах шийдлийг тодорхойлох юм.
Зөвлөлдөх уулзалтын үеэр
- ус хангамж, ариун цэврийн байгууламжийн чиглэлээр,
- хүүхдийн өмнө хүлээх хариуцлага, тулгамдсан асуудал,
- хүйтэн уур амьсгалтай орнуудын олон нийтийн байгууллагуудын түвшин дэх ариун цэврийн байгууламжийн шийдэл,
- хүйтэн уур амьсгалтай орнуудын өрх, айлын түвшин дэх ариун цэврийн байгууламжийн шийдэл,
- хөрсний бохирдол, бууруулах арга зам гэсэн 4 чиглэлээр нийт 16 илтгэл тавигдаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдлийг нийт оролцогчдын хүрээнд хэлэлцүүлнэ.
Уулзалтад төрийн болон төрийн бус байгууллага, олон улсаас ирсэн 150 гаруй төлөөлөгч оролцож байна.