Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бүгд Найрамдах Австри Улсын Бээжин дэх Элчин сайдын яамны худалдааны аташе ноён Майкл Таншицтэй уулзлаа.
Австри улсаас авах 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээл УИХ-аар батлагдаж, 2017 оноос хэрэгжүүлж эхлэхээр зорьж байгаа юм.
Майкл Таншиц энэ зээлээр ямар ямар төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцохоор Засаг даргатай уулзсан байна.
Хотын дарга уг зээлээр санхүүжүүлэх төслүүдийн саналыг хэллээ. Тэрбээр “Бид Австри улсын хөнгөлөлттэй зээлээр
- олон улсын стандартад нийцсэн шарил хадгалах газрыг Улаанбаатар хотод байгуулах,
- бага оврын 4.5 МВТ-ын хүчин чадалтай, сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах,
- Бохир ус, бохир усны төвлөрсөн бус жижиг системийг гэр хороолол, дагуул хотуудын хэрэгцээнд зориулж боловсруулах, санхүүжүүлэх, нийлүүлэх,
- Хаягдал хуванцар дахин боловсруулах үйлдвэрийг Улаанбаатар хотод байгуулах зэрэг төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаа. Төсөл тус бүрийн зардал нь 6-7 сая орчим евро байхаар тооцож байна” гэжээ.
2011 оны гэрээгээр Австрийн Засгийн газар 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг манай улсад олгосон.
Уг зээлээр Улаанбаатар хотын дөрвөн эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлж, онцгой байдлын газар 15 давхраас дээш өндөр байшинд гарсан гал унтраах машин авсан ба УСУГ-т 7 сая еврогийн “Улаанбаатар хотын цэвэр усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төслийн ажлыг эхлүүлсэн гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.