ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 55 жилийн ойн хүрээнд "Соёлын өв - Бидний бахархал” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлээс бүрдсэн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ.
Уралдааныг нийт ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарласан бөгөөд нийт ирүүлсэн бүтээлээс шалгарсан шилдэг 50 бүтээлийг үзэсгэлэнд дэлгэх юм.
Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 11.00 цагаас Улаанбаатар арт галерейд болох бөгөөд шилдэг бүтээлүүдийг шагналыг ч мөн гардуулна.
Энэ үзэсгэлэн нь соёл, урлаг, оюун сэтгэлгээний нандин өв уламжлалаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний өв соёлоо хүүхдийн бүтээлээр дэлхий дахинд таниулах зорилготой юм.
Өнөөдрийн байдлаар Монголын соёлын биет бус 13 өв ЮНЕСКО-д бүртгүүлээд байна.
Тодруулбал, ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад долоон биет бус өв:
- морин хуур,
- уртын дуу,
- монгол наадам,
- хөөмэй,
- шувуулахуй,
- монгол гэр,
- шагайн харваа,
Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад зургаан биет бус өв:
- тууль,
- цуур,
- бий биелгээ,
- лимбэ,
- уран бичлэг,
- ботго авахуулах зан үйл багтаж байна.