Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо “Бид өөрчлөгчид” кампанит ажлыг зохион байгуулж буй. Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Элбэрэлтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал, хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар ярилцлаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг эдлүүлэх үүднээс зохистой арга хэмжээ, хуулийн зохицуулалт авна гэж заасан байдаг. Манай улс төрийн бодлогын хэмжээнд үүнийг хүртээмжтэй хэлбэрээр төлөвлөж, хэрэгжүүлж чадаж байгаа юу?
-Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей (НҮБЕА) Хөгжлийн Бэрхшээлтэй Хүмүүсийн Эрхийн Конвенц (ХБХЭК болон “Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн тухай 159 дугаар конвенц”-д нэгдэн орсон. Үндэсний хэмжээнд, Монгол Улсад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг “Хөдөлмөрийн тухай хууль”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль” гэсэн гол хуулиуд, түүнийг хэрэгжүүлэх үндэсний болон орон нутгийн “Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэний Ажлын Байрыг Дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.
Монгол улсын нийт барилгын 17.5 хувь нь ХБИ-дэд зориулсан орц, гарцтай, нийт тээврийн хэрэгслийн 2.6 хувь нь тэргэнцэртэй иргэдэд ээлтэй
Эдгээр конвенцод хөгжлийн бэрхшээлтэй иргэд (ХБИ)-ийн асуудлыг авч үзэхдээ “эрүүл мэндийн загвар”-аас “хүний эрхийн загвар” луу шилжиж буйг цохон тэмдэглэсэн байдаг. Тиймээс, ХБИ-ийг халамж хүртэгч, чадамжгүй иргэд гэдгээс илүүтэйгээр мэдээлэл дээр суурилж, өөрөө бие даан шийдвэр гаргаж, амьдрах чадавх бүхий, нийгмийн идэвхтэй гишүүн, субъект гэдгээр харахыг улс орнуудад уриалсан байдаг. Үүнтэй холбоотойгоор, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд идэвхтэй оролцуулахын тулд орчны болон хандлагын саадыг арилгах чиглэлд илүү анхаарч ажиллахыг зөвлөдөг. Аливаа бүлгийн хүмүүст чиглэсэн ээлтэй бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх нь тэдний оролцоог хангаж, хамтарч ажиллахаас эхэлдэг. Хамтарч ажилласны үндсэн дээр хэрэгцээг зөв тодорхойлж, хэрэгцээнд нь суурилж чадавхжуулах нь шаардлагатай байдаг. Эдгээр конвенцыг хэрэгжүүлж буй тайланд ирсэн саналаас харахад хууль, эрх зүйн орчинтойгоо уялдуулан бодлого, хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн санг бүрдүүлэх шаардлага байгаа нь харагдаг.
Хэдийгээр Засгийн газраас эдгээр чиглэлд сүүлийн үед “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар” гэх мэт шинэ бүтэц үүсгэх, ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг шинэчлэх ажлуудыг авч хэрэгжүүлж байгаа ч сүүлийн үед гарч буй шинэ санаачилгуудаас гадна, хэд хэдэн тулгамдаж буй асуудал ажиглагдаж байна. Нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1 болон 111.2-н хэрэгжилтийг хангаж, хянаж ажиллавал ХБИ-ийн хөдөлмөр эрхэлтийг дэмжихэд хангалттай хэмжээний төсөв бүрдэх боломж байгаа юм. Гэвч, яг энэхүү заалтын дагуу төсөв төвлөрүүлэх, зарцуулах, хэрэгжилтийг хянах тусгай бүтэц байхгүйгээс, уг санд төлбөрийг татан төвлөрүүлэх, нэн шаардлагатай ажилд уг мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах процесс, түүнийг хуулийн дагуу зарцуулсан эсэхэд хяналт тавьж, хяналтын үр дүнгийн дагуу арга хэмжээ авч, хариуцлага тооцох ажил маш дутмаг байна.
Хөгжлийн бэрхшээлийн иргэдийн 43 хувь нь төрөлхийн, 57 хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй
Хоёрдугаарт, Сангийн Яамны Хөдөлмөр Эрхлэлтийг Дамжих Сан (ХЭДС)-д хийсэн шалгалтын тайлангаар (Санхүүгийн Хяналт, 2018) Хөдөлмөрийн тухай хуулийн 111.2-н дагуу төвлөрүүлсэн төлбөрийг ХБИ-ийн хөдөлмөр эрхэлтийг дэмжих ажилд зориулан зарцуулахад орлогыг төвлөрүүлэх судалгаа, гүйцэтгэл дээр огт анхаардаггүй, орлогын төлөвлөгөөнд маш бага хэмжээгээр тусгадаг, ; Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн 3.3.1-д заасан "нэг ажлын байранд 1.0 сая төгрөг..." гэснийг зөрчиж 1 иргэнд 500.0-800.0 мянган төгрөгийн санхүүжилт олгох байдлаар хэт хавтгайруулдаг, санхүүгийн гүйцэтгэлд хяналт хийх боломжгүй, төслийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг олон зөрчил дутагдал байна гэж дүгнэсэн байдаг.
Гуравдугаарт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалт, нэн ялангуяа 23.1-т Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төрлийг заадаг. Гэвч эдгээр үйл ажиллагаанд ХБИ-н хөдөлмөр эрхэлтийг дэмжихэд шаардлагатай тусгайлсан үйл ажиллагааны төрөл дутмаг байна. Нэн ялангуяа, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гишүүн орнууддаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн тухай 159 дугаар конвенцод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олох, ажлын байраа хадгалах, ахиж дэвших адил боломж олгох, тэгш хандах, тухайн ажил нь өөрийн сонголтод нийцэж, хувь хүний боломж чадварыг харгалзахын тулд санал болгосон гол үйл ажиллагаанууд уг хуульд тусгагдаагүй байдаг.
-Манай улсад ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин ямар вэ. Тэд хөдөлмөрийн зах зээл дээр гарч ажиллахад ээлтэй, хүртээмжтэй орчин бэлэн байгаа болов уу?
-Монгол Улсад 2020 оны байдлаар 108,399 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд нийт хүн амын 3.1 хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлийн иргэдийн 43 хувь нь төрөлхийн, 57 хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Хөдөлмөр эрхлэлтийн байдлыг авч үзвэл хөдөлмөрийн насны нийт ХБИ-ийн 15 хувь нь (13634 иргэн) хөдөлмөр эрхэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чухал асуудал нь хүртээмжтэй дэд бүтэц, ажил олгогчдын эерэг хандлага, ХБИ-дэд ээлтэй ажлын байрны орчин, ХБИ-д ажиллах боломжтой ажлын байрны мэдээллийн хүртээмжтэй байдал зэргээс шууд хамааралтай байдаг.
Хөдөлмөрийн насны нийт ХБИ-ийн 15 хувь нь (13634 иргэн) хөдөлмөр эрхэлж байна
Өнөөгийн байдлаар, Монгол улсын нийт барилгын 17.5 хувь нь ХБИ-дэд зориулсан орц, гарцтай, нийт тээврийн хэрэгслийн 2.6 хувь нь тэргэнцэртэй иргэдэд ээлтэй, олон нийтийн мэдээллийн хэрэгслээс 1.6 хувь нь дохионы хэлээр мэдээлэл хүргэдэг гэх мэт нөхцөл байдал байдаг. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байрны тухай мэдээлэл авах, гэр-ажил хооронд бие даан зорчих, ажлын байранд ээлтэй орчинд ажиллах боломж маш дутмаг байгааг харуулж байгаа юм. Энэ мэт дэд бүтэцтэй холбоотой, ажлын байрны орчин нөхцөлтэй холбоотой асуудлаас үүдэн ажил эрхлэх боломжтой ХБИ-д нийгмийн харилцаанд оролцож, хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал байдал үүсдэг.
Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтмол ажлын байрнаас илүүтэйгээр харьцангуй уян хатан нөхцөлтэй гэр бүлийн орчинд, гэр бүлийн бизнес эсвэл хувиараа хөдөлмөр эрхлэх чиглэлийг илүү түлхүү сонгох хандлагыг бий болгож байна.
Эдгээрээс гадна, ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд боловсролын түвшин харьцангуй бага, бүрэн дунд болон дээд боловсролд хамрагдалт бага байдаг. ХБИ-н суурь боловсролыг дээшлүүлэх, тэднийг ажлын байранд бэлтгэх, сургах, чадавхжуулах ажил дутмаг байгаа нь ажлын байранд үр дүнтэй, урт хугацаанд тогтвортой ажиллах боломжийг нь хязгаарлаж байгаа сул тал бий.
Квотын тогтолцоог ашиглан тусгай санд хуримтлуулсан төлбөр, татаасыг ХБИ-дэд хуваарилснаар, эдгээр иргэд нийгэмд хэрэгтэй нөөцийг үйлдвэрлэх боломж бүрддэг
Мөн ажлын байрны орчинд ХБИ-ийн онцлогт тохирсон хүний нөөцийн бодлого, ажлын байрны зохицуулалт, орчны зохион байгуулалт зэрэг туршлага бага байгаагаас аж ахуй нэгжүүд ХБИ-ийг ажилд авах сонирхол, санаачилга бага байна.
-Гадны улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлдэг ямар сайн туршлага байна вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжиж буй бодлого нь бэлэн мөнгө олгох, ажилд бэлтгэх болон зуучлах үйлчилгээ, дэмжлэг, ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль, квот, тусгаарласан ажлын байр бэлтгэх зэрэг олон хувилбараар хэрэгжиж байна. Эдгээрээс ХБИ-ийн хөдөлмөр эрхэлтийг дэмжих бодлогын хэлбэр болох квотын тогтолцоо, олон талт хамтын ажиллагаа бүхий холбоо, мөн хөдөлмөрийн олон хэлбэрийг дэмжсэн шийдэл бүхий дараах гурван туршлагыг онцлон дурдмаар байна.
Нэгдүгээрт, ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хамгийн нийтлэг, үр дүнтэй квотын тогтолцоо юм. Квотын үндсэн санаа нь бүхий л ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллах боломжтой ажлын байрыг бий болгох бөгөөд эс бөгөөд тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүрэг хариуцлагын хүрээнд тусгай санд мөнгө хуримтлуулж хувь нэмрээ оруулах шийдэл юм. Эдгээр сан нь гол төлөв ‘ажил олгогчид’, ‘үйлчилгээ үзүүлэгчид’ болон ‘ажилтнуудад’ өөрсдөд нь гэсэн 3 зорилтот бүлэгт зориулагдсан нөөц юм. Ажил олгогчдод зориулсан хэлбэр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авсных нь төлөө урамшуулал болгож эсвэл тэднийг ажилд авахтай холбоотой нэмэлтээр гарч буй зардалд нь нөхөн олгох байдлаар дэмждэг. Квотын тогтолцоог ашиглан тусгай санд хуримтлуулсан төлбөр, татаасыг ХБИ-дэд хуваарилснаар, эдгээр иргэд нийгэмд хэрэгтэй нөөцийг үйлдвэрлэх боломж бүрддэг. Хэдийгээр Квотын тогтолцоо нь хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудын мэдлэгийг нэмэгдүүлэх чухал үүрэгтэй, ажлын байрыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй ч, ХБИ-тэй иргэдэд ээлтэй ажлын орчин, дэд бүтэц бүрдээгүй тохиолдолд түүний үр нөлөө нь хязгаарлагдмал болдог. Тиймээс, АНУ, Англи, Канад зэрэг улсууд болон ХБИ-н нэгдсэн байгууллагууд энэхүү тогтолцооны эсрэг байдаг бөгөөд торгууль, татварын оронд ХБИ-ийн ажиллах орчны бүрдүүлэх орчныг бүрдүүлэх, ажилд оруулсан байгууллагыг урамшуулах тогтолцоо нь илүү үр дүнтэй.
Хоёрдугаарт, олон талуудыг оролцуулсан санаачилгын хувилбарыг танилцуулъя. Франц улсад AGEFIPH хэмээх ажил олгогч, ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, хамтран ажиллагч байгууллагууд, ХБИ-ийн төлөөлөл болон холбогдох яамдын төлөөллөөс бүрдсэн холбоо байдаг. Уг холбоо нь төрийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Засгийн Газар болон ХБИ-н хөдөлмөр эрхлэлтийн бодлогын асуудалд оролцдог гол оролцогч талуудын хооронд хийсэн урт хугацааны гэрээ, зөвшилцлийн хүрээнд тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг. Уг талууд үндэсний болон орон нутгийн хэмжээнд яг адил бүрэлдэхүүн бүхий дэд зөвлөлүүдийг байгуулж, бүх түвшинд талуудын оролцоог тэгш хангадаг нь аливаа шийдвэрийг бүх талуудад харилцан ашигтай шийдэл гаргах, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх боломж олгодог байна.
Татварын хөнгөлөлт зэрэг урамшууллын болон суурь орчныг хамт бүрдүүлэх дэмжлэгийн тогтолцоо руу шилжих шаардлагатай
Гуравдугаарт, ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өөр хувилбарууд бүхий санаачилгуудын жишээг дурдъя. Францын Квотын тухай хуулийн дагуу ажил олгогчид нь квотдоо хэсэгчилсэн байдлаар буюу өөр хувилбаруудаар гүйцэтгэх боломжийг олгодог. Тухайлбал, ХБИ-ийн бизнесээс худалдаа, үйлчилгээ авах, ХБИ-дэд зориулсан тусгай ажлын байрны сургалтыг зохион байгуулах, эсвэл ажил олгогч болон ажилтнуудын холбооны захиалгаар ХБИ-г ажилд сонгон шалгаруулж авах, сургалт зохион байгуулах, ажилд нь тогтоон барих, технологио хөгжлийнх нь онцлогт нийцүүлэн өөрчлөх г.м арга хэмжээг авснаар татвараас чөлөөлөгдөж эсвэл торгуулахгүйгээр өнгөрч болдог байна.
Эдгээр сайн туршлагуудаас бид, нэгдүгээрт ХБИ-г авч ажиллуулах аж ахуй нэгжийг нэмэгдүүлэхийн тулд одоогийн идэвхтэй хэрэгжиж айгаа торгуулийн тогтолцооноос татварын хөнгөлөлт зэрэг урамшууллын болон суурь орчныг хамт бүрдүүлэх дэмжлэгийн тогтолцоо руу шилжих шаардлагатайг олж харж болно. Мөн ХБИ-н хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд бүх талууд хамтран нэгдэх шаардлагатайг харуулж байна. Үүний үр дүнд бүхий л талд ашигтай олон хувилбар бүхий шийдлүүдийг санаачлах, нэвтрүүлэх боломж гарч ирж болох юм.
-Манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг сайжруулж амьдралын чанарыг сайжруулахад төрийн бодлого талдаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Үндэсний түвшинд хэрэгжүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг сайжруулахын тулд хөдөлмөрийн харилцаанд орж буй бүхий л талуудад ээлтэй, харилцан үр ашигтай байхаар боловсруулж, сайжруулах шаардлагатай байна.
Нэгдүгээрт, Хөдөлмөрийн зах зээлд ХБИ-дэд ээлтэй, хөдөлмөрийн орчныг бүрдүүлж, бүх талын оролцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Ялангуяа, хөгжиж буй улс орнуудын хувьд ХБИ-дэд чиглэсэн үйл ажиллагааг явуулахдаа төрийн хязгаарлагдмал нөөцөөр зөвхөн зохицуулах гэж хичээх бус хувийн хэвшил, ИНБ-ын оролцоотойгоор мөн ХБИ-н хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдэж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь бүхий л оролцогч талуудад чухал эерэг нөлөөг үзүүлнэ.
Хоёрдугаарт, ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд торгуулийн тогтолцооноос урамшуулал, дэмжлэгийн тогтолцоо руу шилжих хэрэгцээ байна. Үр дүнд нь урт хугацаанд ХБИ-н хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд нэн шаардлагатай ажил эрхлэх сонирхолтой иргэдийг бүртгэх, ажлын байрны мэдээллээр хангах, сургах, тогтмол чадавхжуулах, ажил олгогчдод өөрсдийн ХБИ-дэд шаардлагатай дэд бүтцийг нь бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм.
Хэрэгцээнд нь нийцсэн хувиараа хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих, эсвэл зайнаас ажиллах боломж бүхий, технологид суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг шинэ санаачилгуудыг нэвтрүүлэх боломж
Гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангууд, тэдгээрийн сан бүрдүүлэлт, төлөвлөлт, хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Мөн сангийн мөнгөөр хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудыг нэг удаагийн мөнгөн тусламж, дэмжлэгээс илүүтэйгээр урт хугацаанд үр өгөөжөө өгөх ажлууд бөгөөд нэн ялангуяа ‘хөдөлмөр эрхлэлт, нөхөн сэргээлтийн дэд бүтцийг бий болгох’, ‘тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг татвар, бусад төлбөрөөс чөлөөлөх’, ‘хөдөлмөрийн зах зээлд нээлттэй оролцуулах’, ‘мэргэжлийн нөхөн сэргээлтэд хамруулах’ зэрэг ажлуудыг онцгойлон энэхүү сангийн санхүүжилтээр шийдэх үйл ажиллагааны төрөлд оруулах шаардлагатай байна.
Дөрөвдүгээрт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн сан бүрдүүлэх замаар онцлог хэрэгцээнд нь тулгуурласан бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. ХБИ-ийн хүн амын тархалт, нас хүйсийн бүтэц, ХБИ-ийн төрлөөс нь хамааран бүс нутаг, аймаг тус бүрд тохирсон сангийн хуваарилалт, төлөвлөлтийг хийж, онцлог хэрэгцээнд нь нийцсэн арга хэмжээг авах хэрэгтэй. Мөн зөвхөн бүтэн цагийн, тогтмол ажлын байрнаас илүүтэйгээр хэрэгцээнд нь нийцсэн хувиараа хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих, эсвэл зайнаас ажиллах боломж бүхий, технологид суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг шинэ санаачилгуудыг нэвтрүүлэх боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.