Тэмээнүүдээ ачаалаад сөрхлөхдөө бурантгийг урдах тэмээний ачаанд уядаггүй, сугарахад амархан хавчуулдаг. Энэ нь тэмээ хэвтэн тусах ч юм уу, газрын хэвгийд чангаахдаа хамраа урах, эсвэл буйл нь хугарах зэрэг гэмтлээс хамгаалдаг.
Ачаагаа сөрхлөөд хөдлөхдөө жинчид “Хөөг хөг” гэж чангаар уянгалуулан дуудаж чимээ өгдөг. Энэ нь тэмээнүүддээ “Хөдөллөө, явлаа шүү” гэсэн анхааруулга бөгөөд урдах тэмээ нь огцом хөдөлснөөс бурантагтаа дугтрагдан тэмээ хамраа гэмтээх, буйл нь хугарах зэргээс сэргийлсэн дохио. Замаа сайн мэдэх хүн нь ачаагаа хөтөлдөг.
Тэр хүн газрын эвийг харж явах бөгөөд жалга судаг мэт эвгүй газрыг гатлахдаа мөн “Хөөг хөг” хэмээн чимээ өгдөг. Эхний хоногуудад тэмээгээ аянд дасгаж өдөрт хол явдаггүй. Өглөө нар хөөргөж зэхий хөдлөөд орой нар жаргах юм уу шар гэгээ тасрах үед бууж хоноглоно. Тэмээ ачаандаа дасч ирэнгүүт өдөрт (4-5 хоногоос) явах хугацааг аажмаар нэмнэ. Жингийн хоёр янзын явалт байдаг ажээ.
1. ХАЛХ ЯВАЛТ: Үүрээр ачаалан хөдөлж үдэд буудаллаж тэмээгээ амрааж идүүлж услан, жинчид хоол цайгаа идэж уугаад нар жаргах үед ачаалан хөдөлж шөнөжин яваад маргааш үдэд бууж, дараагийн өдөр нь дахин үүрээр хөдөлдөг. Зарим жинчид тогтмол үүрээр хөдлөөд үдшийн бүрийгээр буудаллахыг мөн халх явалт гэдэг.
2. ХАРЧИН ЯВАЛТ: Өглөө зэхийхэн ачаалж хөдлөөд шөнө марал мичид гудайлган (Шөнө дундаас хойш) буудаг.
Жинчид хоногт ойролцоогоор өртөө газар (30-40 км) дээд тал нь хоёр өртөө газар явдаг ажээ. Цаашаа явж байхдаа ихэвчлэн арагшаа гударган газар бууж, явж буй зүгрүү бэлчээж хононо. Тэгэхгүй бол шөнө тэмээ нутагруугаа цувчхаад болдоггүй.
Харин буцаад нутгийн захруу орж ирэнгүүт тэмээний алхаа хүртэл түргэсэж, түрж давшлаад байдаг. Нэг майхны жинчдийг ”гал” гэж нэрлэдэг. Нэг галд 3-4 хүн, 42 тэмээ байдаг. Ханиндаа яваа хоёр галыг “баз” гэнэ.
Хамгийн хашир, туршлагатай хүнийг жингийн даамлаар томилдог. Замаа мэддэг нь ачаагаа хөтөлнө. Сүүлчийн тэмээнүүд сугарч үлдэхээс сэргийлж 1-2 хүн хөсөгнийхөө араас байнга дагаж явна. Зарим жинчид сүүлчийн тэмээний хүзүүнд дуу чангатай хаан хонх зүүдэг.
Хэрэв хөсөгнөөс тасарч үлдвэл хонх сонстохоо болино. Нэг галын жинчдийн өдөр тутмын ажил ямар ч дүрэм горимгүй атлаа сайн зохион байгуулагдсан байдаг. Шөнө буугаад майхнаа барихад хүртэл “ Чи тэг, би ингэе” гээд байхгүй, хүн бүр өөрийн хийдэг тогтсон ажилтай, хэц сүүл барьдаг нь түүнийгээ барьж, гадас шаадаг нь түүнийгээ л шаана.
Тогоо барьдаг хүн майхан барилцахгүй, майхны нэг талын хоёр гадас шаагаад нөгөө талаас нь татаж босгонгуут тулга тогоогоо барьж ороод галлана. Гал асаах түлшээ өдөр түүгээд тогоон дотроо хийчихдэг. Тогоотой түлшээ тулгаруугаа хөмөрч асгаад л галаа асаана. Цайгаа чанаж данханд юүлээд тогоогоо арчиж ус хийхэд жинчид өөрсдийнхөө жунхааны уутнаас мах гаргаж тогоо руу хийнэ. Хоол болоход өөрийнхөө хийсэн махыг хутгаараа хатгаж аваад иднэ.
Хооллосны дараа тэмээгээ хөлөөс нь урт дарж тавиад, ачаагаа жишээд тохмоороо майхныхаа хаяаг дараад унтацгаана. Хаяа дарахад ч “Чи тэр талыг, би үүнийг” гэх юм байхгүй, тогтмол дардаг газартай. Жинчин бүр ямаан дахтай үстэй дээлний гадуур өмсдөг болохоор дах хэлхгэр том. Түүний өрөөсөн ханцуйн үзүүрийг боочихоор уут сав шиг болдог.
Унтахдаа дахныхаа нэг хормойг гудсан дээрээ дэвсэж, мөнөөх үзүүр нь боолттой ханцуй руу хөлөө дээлээрээ өрөөлдөг тунтарч жийгээд нөгөө хормойгоор нь дээрээсээ хучиж энгэрийнх нь бүчнүүдийг холбоод уячихаар уутан хөнжил мэт болдог. Цастай газар хонохдоо ширдгэн дороо ямааны тарзны хөрсийг нь доош харуулан дэвсэнэ. Тэгэхгүй бол ширдэг нь газартай наалдаж хөлдчихөөд өглөө хуулж авах гэж бөөн ажил болдог.
Тогоо баригч жинчин тулгандаа амархан асах түлш зэрэглэж, тогоондоо цас хийж тавиад унтана. Өглөө сэрэнгүүт өндийж байгаад галаа асаачхад жижиг майхан төдхөн дулаацна. Тэгэхээр нь босоцгооно. Цай ч тэр дороо буцална.
Өглөө базууд уралдаж ачаална. Түрүүлж ачаалж дууссан нь ачаагаа сөрхлөн “Хөөг хөөг” гээд хөдлөхөд хожимдсоных нь тэмээд босон харайгаад ачаа ачуулдаггүй учир базууд нэгнээсээ хоцрохгүйг ихэд хичээцгээдэг.
Ачаанд сураагүй тэмээ босохдоо урагшаа шургачиж унан хүзүүгээ гэмтээх юм уу салтаагаа тэлдэг гэмтэй тул шатны араас нь дарж байж босгодог. Тэмээг ачихад буруу талын тэнг илүү өндөр өргөдөг учраас жинчдийн бяртай нь тэр талд гардаг.
Тэмээний ачааг сольдоггүй. Өдөрт үдлэхгүй, өдөржин явна. Тэмээ явуут шээж чаддаггүй болохоор хэсэг яваад цуваагаа зогсоож “шээр шээр” гэхэд бүх тэмээ шээдэг. Үдэлдэггүй болохоор жинчид өдөр цайлдаггүй.
Унааныхаа бурантгийг ачаатай тэмээний ачаанд хавчуулчхаад, урдуураа тохож, өвдгөө хучсан дахны мөнөөх үзүүр нь боодолтой ханцуйнаас, эсвэл тэмээнийхээ бөхөнд дүүжилсэн жунхааны уутнаас чанасан мах гаргаж явуут иднэ. Адууны мах хөлдөхгүй, тэгтлээ царцахгүй, өвлийн хүйтэнд ингэж тэмээн дээрээ явуут хооллоход нэн зохицсон хоол байдаг.
Нийтлэлийг: Малзүйч, доктор, профессор Н.Банди
Эх сурвалж: Joinme.mn