Бадрал шаркаас хөрөнгө оруулалт авсан Дийг Ай Ти ХХК-г үүсгэн байгуулагч М.Отгонбаяраас Дижит платформын талаар тодрууллаа.
-Сайн байна уу, та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу,
-Сайн байна уу, Миний нэрийг Моломын Отгонбаяр гэдэг. Сөүлийн Үндэсний Их сургуулийг мэдээллийн технологийн бодлого тодорхойлогч мэргэжлээр төгссөн. Одоо Дийг Ай Ти ХКК-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
-Яагаад Дийг Ай Ти ХХК-г үүсгэн байгуулах болов?
-Дийг гэдэг нь олборлох, Ай Ти гэдэг нь Мэдээллийн технологи гэсэн утгыг илэрхийлдэг. Манай компани нь Монгол Улсынхаа дижитал шийдлийг дэлхийд танилцуулах том зорилготой. Магадгүй хүмүүс гайхаж байгаа байх, яагаад нэг компани, ийм том амбицтай байгаа вэ гээд. Учир нь манай компанийн хөгжүүлж байгаа Дижит платформ юм.
Дижит платформ нь дараах давуу талуудтай.
- Систем, Програм, Платформ, Мобайл, Дижитал үйлчилгээний мэдээллийг хэрэглэгчдэд цаг алдалгүй хүргэх, нэг дороос сонгох
- Бизнесийн байгууллага, МТ-ийн компаниудын хооронд гүүр болж ажиллах
- Гадаад, дотоодын чадварлаг инженерүүдийн мэдлэгийг бусад түгээх
- Хэрэглэгчээс сайжруулах саналыг авч чанартай бүтээгдэхүүн гаргахад туслах
- Хэрэглэгчийн дижитал ур чадварыг нэмэгдүүлэх мэдлэг, судалгаа, зөвлөгөөг хүргэх
- Гарааны компаниудад дижитал шийдлээ сурталчлахад туслах.
- Хөрөнгө оруулагч, ОУ-ын байгууллагыг МТ-ийн салбарын судалгаагаар хангах
Дижит платформ нь одоогоор 500 гаруй дижитал компанийн, 400 гаруй систем, 300 апп, 200 платформ, 100 дижитал үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхээр бүртгээд байна.
-Дижит платформд ямар асуудлыг шийдэж байгаа вэ?
-Ресторан, шүдний эмнэлэг, эмийн сан байгуулах, дэлгүүр посын ямар систем авбал зүгээр вэ? Эрүүл мэндийн, барилга, худалдаа үйлчилгээний салбарт дижитал шилжилт хийх ямар шийдлүүд байна вэ?, Гэр бүлийнхээ санхүүг хөтлөх ямар апп байгаа вэ? гэх мэт асуулт хүмүүст байдаг. Харин энэ бүх асуултад Дижит плафторм хариулна.
-Дижит платформ ямар үнэ цэн авчрах вэ, төлбөртэй юу?
-Энгийн хэрэглэгч нарт үнэ төлбөргүй, харин бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байрлуулж байгаа байгууллагууд төлбөр төлнө.
- Бизнесийн байгууллагуудад дижитал шилжилт хийх систем, програмын мэдээллийг нэг доороос авах, бизнестээ хамгийн оновчтой, хямд шийдлийг сонгох боломжийг бүрдүүлнэ.
- Харин МТ-ийн хөгжүүлэгч компаниуд хэрэглэгчээс бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах саналыг хүлээн авч, гадаадын болон дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ танилцуулах боломжийг олгоно.
- Мөн бид дэлхийн өнцөг буланд байгаа 1000 орчим МТ-ийн инженер, экспертүүдийн мэдлэгийг Монголын компаниудтай холбоно.
-Дижитал үйлчилгээ гэж юуг ойлгох вэ?
-Дижитал шийдэл гэдэг нь систем, платформ, аппаа хэлж байгаа бол харин дижитал үйлчилгээ гэдэг нь веб хийлгэх, домайн нэр олгох, вирусны эсрэг програм суулгах, UX дизайн зуруулах, тоон гарын үсэг авах, системийн эмзэг байдал шалгуулах, сошиал маркетинг хийх гэх мэт 30 гаруй төрлийн үйлчилгээнүүдийг хэлнэ. Энэ үйлчилгээг үзүүлэгч компаниудын мэдээллийг ДИЖИТ платформоос авах боломжтой.
-Дижит платформд яаж бүртгүүлэх вэ?
-Бид 2022 оны 1 дүгээр сарын 20-нд нээлтээ хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Мөн манай платформ англи, монгол хэл дээр орчуулагдан хүргэгдэх бөгөөд гаднын харилцагч нарыг мэдээлэл авах боломжоор хангана.
-Монголын дижитал шийдлийг дэлхийн зах зээлд танилцуулах ажилд нь амжилт хүсье!
-Хэрвээ та өөрийн дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг Дижит платформд байршуулах бол манай Фэйсбүүк хуудсаар холбогдоорой.
Баярлалаа.
FB: https://www.facebook.com/www.digit.mn
Веб сайт: www.digit.mn