Project Management Institute (PMI) олон улсын байгууллагын Монгол дахь салбар "PMI Mongolia Chapter"-аас “М-Си-Эс Интернэйшнл” компанийн хэрэгжүүлсэн “Оюу толгой төв дулааны станцын өргөтгөлийн төсөл”-ийг Монгол Улсын хэмжээнд амжилттай хэрэгжсэн, шилдэг төслийн удирдлага бүхий "Шилдэг төсөл"-өөр шалгаруулсан.
Уг төслийг удирдан явуулсан “М-Си-Эс Интернэйшнл” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Ганзоригтой ярилцлаа.
Тэрээр “Оюутолгой төв дулааны станцын өргөтгөлийн төсөл”-ийг хариуцан ажиллаж байх үедээ компанийн Төслийн удирдлагын газар (PMO)-ын даргын үүргийг гүйцэтгэж байв.
ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ 1500-2000 АЙЛЫГ ДУЛААНААР ХАНГАХ ЧАДВАРТАЙ
-Юун түрүүнд шилдэг төслөөр шалгарсанд баяр хүргэе. "М-Си-Эс Интернэйшнл" компанийнхаа талаар товч танилцуулна уу. Танай компани М-Си-Эс Групптэйгээ хэрхэн холбогддог вэ?
-Баярлалаа. "М-Си-Эс Интернэйшнл" ХХК бол 28 жилийн өмнө "М-Си-Эс Групп"-ийн ууган компани болон байгуулагдсан. Эрчим хүч, дэд бүтцийн салбарт төсөл хэрэгжүүлж, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг инженерчлэлийн компани.
Манай компани энэ 28 жилийн хугацаанд улс орны хөгжилд хувь нэмэр оруулахуйц 200 гаруй төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээс гадна цахилгаан станц болон үйлдвэрийн байгууламжийн ашиглалтын үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэж байна.
М-Си-Эс Группийн эрхэм зорилго нь “Дэлхийн хөгжлийг Монголд” гэж байдаг бол манай компанийн хувьд “Дэлхийн инженерчлэлийн хөгжлийг Монголд” гэж тодорхойлсон.
Бид дэлхийн хөгжлийг Монголд авчрах бүхий л төсөлд оролцоход бэлэн. Оюутолгойн дулааны станцын төсөл нь энэ төрлийн төсөл байж чадсанд бид баяртай байна.
Төслийн хүрээнд Оюутолгой дулааны станцын хүчин чадлыг 29 МВт-ын хоёр зуухаар буюу нийт 58МВт-ын хүчин чадлаар өргөтгөсөн. Энэ нь 1500-2000 айлыг дулаанаар хангах боломжтой дулааны эх үүсгүүр юм.
-Төслийн хүрээнд ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?
-Оюутолгойн дулааны цахилгаан станц нь цахилгаан үйлдвэрлэдэггүй, зөвхөн өвлийн улиралд дулаан үйлдвэрлэх зориулалттай бөгөөд Оюутолгойн гүний уурхайн барилга угсралтын төслийн нэг хэсэг болж хэрэгжсэн.
Дараа дараагийн гүний уурхайн өргөтгөлийн том бүтээн байгуулалтыг үе шаттай хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн чухал төсөл болсон.

Гүний уурхайд ажиллах хүмүүсийн нөхцөлийг хангаж, шаардлагатай дулаан орчин бүрдүүлэхийн тулд 1300 метрийн гүн рүү орж байгаа агаарыг халаадаг.
Оюутолгой компанийг төлөөлж EPCM (Инженер, худалдан авалт, барилга угсрах ажиллагааны удирдлагыг хариуцсан компани)-ээр олон улсын төсөл хэрэгжүүлэх туршлагатай “Уорли Инженеринг” (Хуучнаар Жейкобс Инженеринг ХХК) компани сонгогдсон.
Тус компанийн менежментийн доор хамтран 2017-2019 онд барилгыг угсарч, 2020-2021 онуудад туршилт тохируулгыг амжилттай гүйцэтгэснээр хүлээлгэн өгөөд байна.
ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ОРГИЛ ҮЕД ТАЛБАЙД 900 ГАРУЙ ХҮН ЗЭРЭГ АЖИЛЛАСАН
-Төсөлд хэчнээн хүн ажиллаж, хэдэн хүнийг ажлын байраар хангах нөхцөл бүрдсэн бэ?
-Төсөл хэрэгжих хугацаанд нийт 2000 гаруй хүн оролцсон бөгөөд зарим нарийн мэргэжлийн ажлуудад зургаан үндэстний мэргэжилтнүүд хамтарч ажилласан.
Дулааны станц нь нарийн технологийн байгууламж учир олон төрлийн мэргэжлийн хүмүүс хамтарч ажиллах шаардлагатай болдог.
Төслийн барилга угсралтын ажлын оргил үед талбайд 900 гаруй хүн зэрэг ажилласан. Олон улсын стандартын дагуу гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагатай хамтран энэ ажлыг хийхэд Монгол талаас оролцсон эдгээр хүмүүс маш их зүйлийг сурсан.
Дараагийн бүтээн байгуулалттай уялдаатай, цаг хугацаа болоод хариуцлага өндөр төсөл байсан учраас маш олон бэрхшээлтэй тулгарч, бидэнд том сорилт болсон.

-Ямар сорилтуудтай тулгарч, юуг сурсан бэ?
-Манай компани төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж олон төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Гэвч энэ төсөл төсөл удирдах арга барилд хэрхэн өөрчлөлт гарч байгааг мэдрүүлсэн.
Төслийн барилгыг хоёр жилийн хугацаанд тасралтгүй 24 цагаар угсарч байгаль цаг уурын онцгой нөхцөлтэй нүүр тулж байсан.
Оюутолгой төслийн байршил нь зуны улиралд халуун хуурай, хаврын өдрүүдэд хүчтэй салхитай, өвөлдөө хүйтэн байдаг бөгөөд өвлийн бетон цутгалтын ажлууд болон технологийн усан туршилтын ажил гүйцэтгэх нь ямар бэрхшээлтэй болохыг манай барилгын салбарынхан маань сайн ойлгоно гэж бодож байна.
Төслийн барилга угсрах талбай давчуу, хязгаарлагдмал байсан бөгөөд 5 метр.квадрат тутамд нэг ажилтан ажиллаж байсан үе бий.
Иймд төслийн талбайд нэг дор зэрэгцэн ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь хамгаас чухал.
Үйлдвэрийн олон барилгын янз бүрийн түвшний онцлог байдлыг харгалзан үйлдвэр дотор нэмэлт түр хана, торон хаалтуудыг хийж тодорхой хэсгүүдэд хуваах байдлаар зохион байгуулсан. Цаг хугацаа их зарцуулж байсан хэдий ч ажилтнуудын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн оновчтой арга байв.
ТӨСЛӨӨС СУРАЛЦСАН ТУРШЛАГАА ЦААШИД АШИГЛАН, ТҮГЭЭНЭ
-Оюутолгойтой хамтран хэдэн төсөл дээр ажилласан бэ?
-Монголчууд бие даан гүйцэтгэхэд төвөгтэй төслүүдэд бид гар бие оролцох сонирхолтой. Энэ төрлийн төслүүд нь Оюу толгой багц төслүүдэд олон бий. Үүний хүрээнд 2016 оноос гүний уурхайн 3-4 төсөлд хамтарч ажилласан.
-Төслийг яагаад шилдгээр шалгаруулсан гэж бодож байна?
-Мэдээж шилдэг төслөөр шалгарахад олон хүчин зүйлс нөлөөлсөн байх.
Нэгдүгээрт, Олон улсын арга барилыг хэрэгжүүлсэн байдал нь хамгийн дөхөм байсан тул PMI Mongolia-аас манай төслийг шалгаруулсан байх. Тус байгууллага Монголд төсөл сонгон шалгуулахдаа олон улсын PMI байгууллагын төсөл шалгаруулдаг шалгууруудыг ашигладаг.
Хоёрдугаарт, чанартай тоног төхөөрөмжтэй, хүнд ээлтэй инженерийн шийдэлтэй байхаар тооцож олон улсын стандарт шаардлагын дагуу зураг төслийг боловсруулах байдлаар төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
Гуравдугаарт, Оюутолгой нь дэлхийн хэмжээний төсөл бөгөөд хэрэгжилтэд Монголын олон хүн оролцож их ч зүйлийг суралцаж байна. Монгол компани болон Монголчууд гардан оролцож төслийг гүйцэтгэхдээ олон улсын төслийн удирдлагын арга барилыг оновчтой ашигласан нь шилдэг төслийн сонгон шалгаруулалтын асуулгуудыг хангасан болов уу.
-Төсөлд ажилласан хүмүүсийн хэдэн хувь нь монголчууд байсан бэ?
-Төсөлд оролцсон 2000 хүний 90 орчим хувь нь Монголчууд байсан. Зайлшгүй технологийн шаардлагын дагуу тухайн тоног төхөөрөмжийг үйлдвэрийн мэргэжилтнүүд оролцож угсрах, эсвэл тухайн орны туршлагатай ажилтан оролцох шаардлагатай тохиолдлуудад гадаад мэргэжилтнүүд оролцож байлаа. Эдгээр 2000 залуусын нэг бүрийн тэсвэр хатуужил, хичээл зүтгэлийн ачаар төсөл амжилттай хэрэгжсэн юм шүү.
-Төсөл дууссаны дараах таны сэтгэл ханамж ямар байна вэ?
-Амжилттай дуусгасанд сэтгэл маш хангалуун байна. Сэтгэл ханамжтай зүйлс их байгаа ч бас ихийг ойлгуулсан сургамжтай, сайхан төсөл болсон.
Эдгээр 2000 залуусын нэг бүрийн тэсвэр хатуужил, хичээл зүтгэлийн ачаар төсөл амжилттай хэрэгжсэн юм шүү.
Нарийн төвөгтэй, технологийн зүйлс ихтэй төсөл боловч хийж дуусгах чин хүсэл эрмэлзлээр дүүрэн залуус үүнийг амжилттай даван туулж чадсан. Бид үргэлж тэднээр бахархдаг.
Төсөлд гар бие оролцож ажилласан залууст туршлага болж, өгөөжөө өгсөн. Мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй ч бидний хувьд маш том хөрөнгө оруулалт болсон бөгөөд эдгээр төслүүдээс суралцсан зүйлсийг цаашид зөвхөн Оюутолгой гэлтгүй улс орны хэмжээнд хэрэгжиж буй төслүүдэд ашиглан түгээнэ.
Мөн ийм том төсөлд хамтран ажиллах боломжийг олгосон “Оюутолгой ХХК” болон “Уорли Инженеринг” компаниудад талархаж байна.
-Компани дараагийн ямар төсөл дээр ажиллаж байна вэ?
-Оюутолгойн гүний уурхайн төслүүдэд оролцож ажиллахаас гадна Монгол улсын эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд идэвхтэй оролцож байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.