Өнгөрсөн жил гаргасан НҮБ-ын тооцооллоор Энэтхэг хүн амын тоогоороо БНХАУ-ыг гүйцэж, хамгийн их хүнтэй улс болсон.
Ойролцоогоор 1.45 тэрбум хүнтэй тус улсад илүү олон хүүхэд төрүүлэх талаарх яриа багасах болов уу гэж олон хүн бодож магадгүй ч Энэтхэгийн эрх баригчдын хувьд тийм биш бололтой.
Тухайлбал Энэтхэгийн өмнөд хэсэгт орших хоёр мужид төрөлтийг улам нэмэгдүүлэхээр урамшууллын арга хэмжээ авч эхлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн сонгуульд “хоёр хүүхдийн бодлого” гэж уриалж байсныг цуцалж, хүүхдийн тоог хязгаарлахгүй гэжээ.
Энэтхэгийн төрөлтийн түвшин сүүлийн жилүүдэд илт буурсан. 1950 оны статистикаар нэг эмэгтэй дунджаар таван удаа төрж байсан бол одоо энэ үзүүлэлт хоёр болж буурсан.
Хүүхдийн тоо багасах нь ирээдүйд ахмад настны тоог улам нэмэгдүүлнэ.
Улмаар хөгшдийг асарч, халамжлах үйлчилгээг нэмэх шаардлагатай болох бөгөөд эрх баригчид Энэтхэгийн эрүүл мэндийн байгууламж, асрах төвүүд энэ өөрчлөлтөд бэлэн биш байгааг анхааруулжээ.
Эх сурвалж: ВВС