Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулахад гэр хороололд амьдарч буй иргэдийн хувийн сууцны дулаан алдагдлыг багасгах нь нэн чухал. Тэгвэл “Дулаан шийдэл төсөл” 2018-2022 онд хэрэгжиж, нийт 1546 айл өрх эрчим хүчний хэмнэлттэй дулаалгын шийдлүүдийг хэрэгжүүлж, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 3556 тонноор бууруулсан. Тус төслийн хоёрдугаар үе шат болох “Дулаан Шийдэл 2” төсөл нь 2022 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийж байв.
“Дулаан Шийдэл-2” төсөл нь дөрвөн жилийн хугацаанд нийт 5900 айл өрхийг дулаалах, 160 БЖДБ эрхлэгчдийг чадавхжуулах, нүүрсхүчлийн хийн ялгарлыг 17.700 тонноор бууруулах зорилготой. Энэ удаа бид “Дулаан шийдэл-2” төслийн эрчим хүчний дулаалгын зөвлөх Ж.Өнөрбаяртай ярилцлаа.
-Ярилцлагын эхэнд манай сайтын уншигчдад та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би барилга угсралтын компанид 15 дахь жилдээ ажиллаж байна. 2021 оноос хойш үндсэн ажлынхаа хажуугаар давхар уг төсөлд эрчим хүчний дулаалгын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн.
- Монголчууд байшингийн аль хэсгээр дулаан алдаад байна вэ. Ер нь дулаан алдаад байгаа нь чанаргүй буруу материал сонгосонтой холбоотой юу эсвэл технологийн дагуу хийхгүй байна уу. Үүний шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Манайхан байшин барина гэж дээвэр, цонх, хаалга хийгээд битүүлж аваад л амьдарчихдаг. Дулаалгын талаарх ойлголт ер нь муу. Байшингийн хийцлэл буюу блок, тоосго, мод зэргээс хамаарч дулаан алдагдал нь харилцан адилгүй. Жишээлбэл, тоосгон байшинд дулаалга хийхгүй тохиолдол их ажиглагддаг. Дулаан алдаж буй үед хоол хийгээгүй үед ч гэрт чийгтэй байх, галлалсан ч 2-3 цагийн дотор хүйтэн болдог, цахилгааны төлбөр хэт өндөр гарах, цонх, хана, хөлөрч цантдаг. Ерөөсөө галлагааны хүчээр л дулаацдаг. Цанатаад цаашлаад мөөгөнцөртөж хөгцрөх нь байшинд амьдарч буй иргэдийн эрүүл мэндэд ч хохиролтой.
Тиймээс байшингийн энд, тэндээс дулаан алддаг гэж хэлэх нь өрөөсгөл болчихоод байгаа юм. Ерөнхийдөө шал хананы уулзвар, дээвэр хананы уулзвараас дулаан алдаж, сийгэлт явагддаг. Нимгэн ханатай, дулаалга байхгүй учраас байшингууд сэрүүхэн байдаг гэсэн үг. Дулаалгын чанаргүй, буруу материал сонгодог. Жишээлбэл, дээврийн дулаалгыг үнс, модны үртсээр дулаалдаг. Энэ нь дулаалгад ямар ч нэмэр болохгүй бүр хор болно. Дээрээсээ чийг өгч, байшингийн дээрээс хотойлт өгдөг. Уг нь шувуу, нуруу дээвэртэй байшингийн дээврийг амьсгалдаг дулаалгын материалаар, хавтгай дээврийг хөөсөнцөрөөр дулаалвал илүү тохиромжтой. Тиймээс байшин барихад суурь их чухал. Сууриасаа эхлээд сайн дулаалах хэрэгтэй.
-“Дулаан шийдэл-2” төслийн талаар манай уншигчдад мэдээлэл өгвөл?
-“Дулаан шийдэл-2” төсөл нь 2022 оноос хойш Улаанбаатар хотын гэр хорооллын хувийн сууцыг дулаалж, дулаан алдагдлыг багасгаснаар агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой үйл ажлиллагаа явуулж байна. Төсөл анх 2018 оноос эхэсэн бөгөөд 2026 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжиж байна. Төслийн санхүүжүүлэгч байгууллагаар Европын холбооны Свич-Эшиа хөтөлбөр, Абби Пиер сан, Гагга сан болон Францын хөгжлийн агентлаг ажилладаг. Харин төслийг Жэрэс ОУТББ, ШУТИС-ийн дэргэдэх барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Монголын эмэгтэйчүүдийн сан болон Монголын ногоон санхүүгийн корпораци хамтран хэрэгжүүлж байна. Ажлынхаа хажуугаар “Дулаан шийдэл-2” төсөлд эрчим хүчний дулаалгын зөвлөхөөр ажиллахаар нэмэлт орлого олоод амьдралд дэмтэй байдаг. Би уг төсөлд хамрагдсанаас хойш 100 гаруй өрхөд үнэлгээ хийж, 70 гаруй айлыг дулаалсан байна.
-“Дулаан шийдэл-2” төсөл хэдэн төрлийн дулаалга хийдэг вэ?
-Төслийн хүрээнд дээврийн адрын хөндийн дулаалга, ханын хөвөн болон хавтан дулаалга, цонх сайжруулалт, суурийн дулаалга, шалны дулаалга зэргийг хийдэг. Мөн байшингийн цогц дулаалгыг мөн санал болгодог.
-Тэгвэл дулаалгын материалуудын хувьд?
- ШУТИС-ийн дэргэдэх барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн бэлтгэсэн стандартын дагуух дулаалгын технологийг ашигладаг. Тухайлбал, дээврийн адрын хөндийг эрдэс хөвөн, чулуун хөвөн, хонины ноосоор дулаалдаг. Ханын хөвөн болон хавтан дулаалгын фасадны сонголт нь төмөр юм уу хуванцар. Цонх сайжруулалтын хувьд гурван давхар шилтэй дулаан хэмнэлттэй цонх. Суурийн дулаалгын өнгөлгөө нь өнгө дизайн сонголтоор, шалны дулаалгын материал нь хулдаас, паркет, будаг, хивсэнцэр байдаг. Мөн дулаалгын хавтангууд гэвэл хөөсөнцөр, хайлмал хөөсөнцөр байна. Дулаалгын эрдэс хөвөн нь 98 хувь эрдсээс бүтэх ба үлдсэн хоёр хувь нь цавуу байдаг. Утаслаг буюу хөвөн дулаалга нь сүвэрхэг материалтай учраас агаарыг нүх сүвэндээ хөдөлгөөнгүй барьдаг. Тиймээс сайн чанарын дулаан болон дуу тусгаарлагч болж өгдөг гэсэн үг. Харин чулуун хөвөн нь бүтцийн хувьд галт уулын чулуунаас гаргаж авсан бүтээгдэхүүн юм. Дээрх хоёр хөвөн дулаалгыг барилгын хана, адрын хучилт, давхар хоорондын хучилт, хөндий шалыг дулаахад ашигладаг.
-Дулаан алдагдлыг хэмжиж, дээвэр, хана, цонх болон хаалга, шалны хаанаас дулаан алдаж байгааг оношлох нь маш чухал юм байна. Тэгэхээр оношилгооны ажлыг хэрхэн хийдэг нь сонирхол татаж байна л даа.
-Дулаалгын зөвлөхүүд хаанаас дулаан алдаад байгааг нь шууд мэдэхээр дулаалга муутай байшинтай олон таардаг. Мөн иргэдийн зүгээс дулаалсан мөртлөө сийгээд байна гэвэл өвлийн улиралд дулааны камераар хэмждэг. Хасах, нэмэх температурын градусын зөрүү нь 15 градусаас дээш үед дулаан алдагдлыг тодорхойлдог. Хүйтэнд байшин дотор сийгэлт нь илүү сайн мэдэгддэг. Дулаан алдагдлыг хэмжин, байшинд тохирсон дулаалгын бүтээгдэхүүний үнийн тооцоолол гаргах үйлчилгээ бас бий. Миний хувьд тухайн байшинд техникийн үнэлгээ хийж, дулаан алдагдлын хэмжээг тодорхойлж, дулаалгын өртөг тооцооллын үнийн санал гаргах үүрэгтэй.
Дараа нь байшингийн нөхцөлд тохируулан технологи, стандартын дагуу зөв дулаалах, чанарын шаардлага хангасан материал, сургагдсан дулаалгын бригад байшинг дулаалдаг. Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын сургаж, дадлагажуулсан дулаалгын бригад дулаалгын ажлыг гүйцэтгэдэг. Дулаалгын ажлыг гүйцэтгэсний дараа эрчим хүчний аудиторын гэрчилгээ олгогддог.
- Ер нь иргэд ногоон зээлд хамрагдах боломжтой юу?
-Боломжтой. Уг нь иргэд байшингаа цогцоор нь дулаалуулах сонирхолтой. Мэдээж санхүүгийн хувьд өндөр тусдаг учраас манай төслийн зүгээс Хаан банк, Хас банк, Төрийн банк, Богд банкны хэрэглээний ногоон зээлээр шийдэж байгаа. Мөн Транскапитал ББСБ, Вишнфанд ББСБ, Жи Эс Би Капитал ББСБ-аас зээлийн хүүгийн төлөлттэй зээл авах боломжтой.
Ногоон зээлд дээврийн 15, 20 см дулаалга, ханын дулаалга, цонх дээвэр, суурь дээвэр хосолсон багц дулаалга, хана, дээвэр, суурь хосолсон бүтэн дулаалга багтдаг. Хаан банк 20 сая хүртэлх зээлийг 30 сарын хугацаанд жилийн 14.4 хувийн хүүтэй, Хасбанк 50 сая хүртэлх зээлийг 30 сарын хугацаанд жилийн 16.8 хувийн хүүтэй, Төрийн банк 15 сая хүртэлх төгрөгийн зээлийг 30 сарын хугацаанд жилийн 12-14.4 хувийн хүүтэй олгож байна. Зээлийн шаардлага нь сүүлийн 6 сарын хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн, зээлийн муу түүхгүй байх ёстой.
-Иргэдийн хувьд дулаалга хийлгэе гэвэл танайхтай хэрхэн холбогдох вэ?
-Иргэд техникийн үнэлгээг 7505-2000 утсанд дуудлага өгч техникийн үнэлгээ хийлгэх цаг авна. Улмаар дулаалгын зөвлөхөөр дулаан алдагдлаа хэмжүүлэн үнийн саналаа тавина.