УИХ-ын гишүүд ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгох иргэний санаачилга, 100 мянган иргэний саналыг дэмжиж хуулийн төсөл санаачлах асуудлаар мэдээлж байна.
Уг саналыг төсвийн байнгын хороонд шилжүүлээд байгаа ба дэмжигдэх эсэх нь эргэлзээтэй байгаа ч "Ажил хийх нь аргаа олдог, ажил хийхгүй нь шалтаг тоочдог. Тэд одоо л иргэдийнхээ талд зогсох эсэхийг харах цаг" гэдгийг тэд онцолж байлаа.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
Уг санаачилгаар цахим гарын үсэг цуглуулахад 7 хоногийн хугацаанд 100 мянга гаруй хүн дэмжиж саналаа өгч, гарын үсгээ зурсан. Хоёр сарын хугацаанд бараг 1 сая хүн дэмжиж гарын үсэг зурахаар харагдаж байна. УИХ-ын гишүүд Дэгийн тухай хуулиараа иргэдийн өргөдөл гомдлыг авч, цаашлаад төсөв болгох эрхтэй. Уг саналыг манай АН-ын бүлэг дэмжихээр болсон.
Санал асуулгад оролцсон хүмүүсийн 65 мянга орчим нь УБ хотоос санал өгсөн байна. Санал өгсөн иргэдийн наслалтыг ажихад 18-25, 26-30 насныхан нь тал хувийг эзэлж байгаа нь залуу үеийнхэн татварын дарамтад их өртжээ гэж харахаар байна. Хамтарсан засгийн газар ч иргэдийн татварын ачааг багасгана гэж амласан. Өнөөдрийн байдлаар төсвийн зарлага асар их нэмэгдэж байна. Зарлагыг орлогоор бүрдүүлж байгаа нь татвар өндөр байгааг харуулж байна.
НДШимтгэл төлдөг 787 мянган иргэний 50 хувь нь 2,2 саяас доош төгрөгийн цалин авч байна. Мөн иргэн 2 сая төгрөгийг гар дээрээ авахын тулд 2,5 сая төгрөгийн цалинтай байх ёстой, компани нь 2,8 сая төгрөгийн зардал гаргадаг. ААНОАТ нь 10, 15, 20 хувийн шаталсан хувилбараар татвар төлдөг. Тэгэхээр 2,5 сая төгрөгийн цалинтай хүн 221 мянган төгрөгийн татвар төлдөг.
Татвар төлөгчдийн ачааг хөнгөлж, төсвийг хэмнэж байж үр өгөөж нь гарна. Эдийн засгийн хувьд ч ач холбогдолтой. Иргэд хэмнэсэн мөнгөөрөө өөрсдөдөө хөрөнгө оруулалт хийх, хувьцаа авах нь зах зээлд ч эерэгээр нөлөөлнө. Төсвийг 2023 онд 22,5 их наяд төгрөг, 2025 онд 33,7 их наяд болгосон ба зөрүү нь 10 гаруй их наяд төгрөг байна. Хэрэв ингэж нэмсэн бол 2,4 их наяд төгрөгөөр хасах нь асуудалгүй юм.
2022-2023 онд ХХОАТ нь 44 хувиар нэмэгджээ. Энэ жилд өмнөх оноос 25 хувиар нэмэхээр төлөвлөжээ. Гэтэл улсын төсвийн зардал жил бүр 30 орчим хувиар нэмэгдэж байна. Энэ онд 35,6 их наяд байсныг гишүүд эсэргүүцэж байж 33,7 их наяд болгосон. Иргэдийн нурууг хөнгөлж, бодит орлогыг нь үлдээх хэрэгтэй байна. Ерөөсөө төсвийн зардлыг нөхөх зорилгоор татварыг бүрдүүлж байна. Хэрэв татварыг бууруулбал иргэдийн бодит орлого нэмэгдэнэ, хөдөлмөрийн зах зээл идэвхжинэ, сүүдрийн эдийн засаг хумигдана, худалдаа барааны эргэлт сайжирна гээд олон ач холбогдолтой.
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа:
Татварын багц ажлын хэсэг ХХОАТ-ыг 1 хувь хүртэл буулгахаар ажиллаж байна. Хувь хүнийхээ хувьд би үүнийг дэмжиж байна. Ажилтан, ААН-үүд ийм өндөр татвар төлж байгаа нь тэгш эрхтэй байх хуулийг зөрчиж буй. Олон улсад татварын хувь нь өндөр байдаг ч ард иргэд, ААН-үүд нь асуудалгүй төлчихдөг. Учир нь төрөөс буцаан олголтын хувь нь өндөр байдаг. Тухайлбал орон сууц, байшин худалдан авахад, хүүхдийнх нь сургалтын төлбөр, эмнэлгийн тусламж эмчилгээнд нь эргээд төлөх хувь нь өндөр байдаг. Харин тэр зарчмыг бүрдүүлтэл бүгд тэгш эрхээр буюу 1 хувиар төлөхийг дэмжиж буй юм.
УИХ-ын гишүүн Г.Очирбат:
Гурав, дөрвөн гарцыг бид бодитоор санал болгоод байна. Бид төрийн албан хаагчидаа цомхотгож цомхон болгох, төрийн үйлчилгээг цахимжуулах, орон тоог бууруулах нь төсөвт ч хэмнэлттэй. Мөн аж ахуй нэгжүүдээ дэмжээд өгөх хэрэгтэй байна. Уг нь маш энгийн. Тиймээс иргэдийн саналыг маш сайн сонсоод ажил болгох шаардлагатай.