“Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
ОХУ өргөн, БНХАУ нарийн царигийн төмөр замтай. Цаашид манай улс ямар царигаар төмөр зам тавихыг Засгийн газрын санал болгосноор УИХ шийднэ. Гэхдээ УБТЗ-аас төмөр зам салаалуулан тавих бол өргөн царигаар төмөр зам тавина гэж Төрөөс төмөр замын тухай баримтлах бодлогын баримт бичигт 2010 онд онцолжээ.
УБТЗ-ын галт тэрэгний хурд цагт 40-50 км буюу маш удаан, 16 мянган ажилтантай, бүтээмж багатай талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл онцоллоо. Тэрээр Замын-Үүд-УБ чиглэлд нарийн царигийн төмөр замыг Богд уул хүртэл тавих боломжийг асууж, Канад 32 мянган км урт төмөр замтай атлаа 1700 ажилтантай гэв.
“ТРАНС-АЗИЙН ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭНИЙ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Тайланд Улсын Бангкок хотноо 2023 онд баталсан “Транс- Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
Зам тээврийн сайд Дэлгэрсайхан: УБТЗ 75 жилийн ойгоо угтаж байна. Би О.Цогтгэрэл гишүүнтэй санал нийлнэ. Өндөр хөгжилтэй орнуудад төмөр замд олон мянган хүн ажиллах шаардлагагүй болсон. УБТЗ манай улсын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Одоо ч 16 мянган хүнийг ажлын байраар хангаж байна. Учир нь УБТЗ өөрийн цэцэрлэг, сургууль гэх мэт олон байгууллагатай. Манай улс 1700 км урт төмөр замтай.
ОХУ-тай байгуулсан, Стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ бий. Энэ гэрээнд УБТЗ-ын төмөр замтай зэрэгцүүлэн шинэ төмөр зам тавих бол өргөн царигаар л тавина гэж 2018 онд заасан юм билээ. Замын-Үүдээс Хөшигийн хөндий хүртэл нарийн царигаар төмөр зам тавих, эсэхийг бид өөрсдөө шийднэ.
УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан С.Бямбацогт: Бид том зургаар нь харах ёстой. Иран, Энэтхэг рүү төмөр замаар гарах хэрэгтэй. Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлогоо шинэчлэх шаардлагатай. Одоо бид БНХАУ-ын Тяньжиний боомтоос шууд хамааралтай болсон. Энэ боомтод олон зуун чингэлэг хүлээгддэг. Жинжөү боомтоор мөн гарах боломж бий.
Иймд төмөр замын гарцыг нэмэгдүүлж, Транс-Азийн төмөр замын сүлжээнд нэгдэхийг дэмжиж байна гэв. БНХАУ-тай таван боомтоор холбогддог болъё. Одоо босоо тэнхлэгийн нэг төмөр зам байгааг 3 болгох хэрэгтэй, баруун болон зүүн талд тус бүр нэг төмөр зам тавих нь зөв.
Энэ асуудлыг маргааш УИХ-ын гишүүдээс санал авахаар тогтож, УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.01/ хуралдаанаар “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг зөвшилцөн хэлэлцжээ.
“Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2006 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганаар баталсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2007 онд соёрхон баталсан аж.
Энэхүү хэлэлцээр нь олон улсын ач холбогдол бүхий төмөр замын шугамуудыг тодорхойлсон. Хэлэлцээрт оролцогч талууд тус тусын бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлбэл зохих уялдуулсан төлөвлөгөө хэлбэрээр батлагджээ. 2024 оны 12 дугаар сарын байдлаар хэлэлцээрт оролцогч 25 улс байгаагаас Орос, Хятад багтжээ.
Транс-Азийн төмөр замын сүлжээний ажлын хэсгийн 2023 оны хуралдаанаар тус хэлэлцээрт төмөр замын тээврийн мэдээллийг цахимаар солилцох ерөнхий зарчмуудыг баталсан аж.
Транс-Азийн төмөр замын сүлжээнд төмөр замууд хооронд, түүнчлэн төмөр замууд болон хилийн хяналтын байгууллага (Гаалийн байгууллага)-ууд хооронд харилцан цахим мэдээлэл солилцохтой холбоотой зохицуулалтыг уялдуулах суурийг бий болгожээ.
Монгол Улс нь тус хэлэлцээрийн оролцогч улсын хувьд хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд нэгдсэнээр бусад орнуудтай нэг зарчимд тулгуурлан төмөр замын тээврийн цахим мэдээлэл солилцох, энэ талаар нарийвчилсан хоёр талт болон олон талт гэрээ хэлэлцээр байгуулах боломж бүрдэнэ.
Ингэснээр төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хил дамнасан, цаасгүй худалдааг хөнгөвчлөхөд түлхэц үзүүлнэ гэж сайд Б.Дэлгэрсайхан танилцуулав.
Энэ сүлжээнд нэгдсэнээр
- Хил, гаалийн хяналтыг цаасгүй болгон хөнгөвчлөн, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд учирдаг чирэгдэл байхгүй болж, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ.
- БНХАУ-аас тээвэрлэгдэн ирж буй бараа бүтээгдэхүүнд хоёр улсын гааль тус бүр дээр бүрдүүлэлт хийж иргэд, аж ахуйн нэгжүүдийг чирэгдүүлдэг асуудлыг цэгцлэх эхлэлийг тавина.
- Нэг талдаа хийсэн гаалийн бүрдүүлэлт хоёр талдаа ижил байх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, татвараас зайлсхийх боломжгүй болж, цаг хугацаа хэмнэнэ.
- Эдийн засгийн ач холбогдолтой.
Төмөр замаар холбогдож байгаа бүх орнууд, ялангуяа гуравдагч орноос орж ирж байгаа чингэлэг, ачааны талаарх мэдээллийг ачуулсан улсын гаалийн албанаас ачаа ирэхээс өмнө түрүүлж цахимаар авч, энд байгаа бүртгэлийн сандаа оруулах нөхцөл бүрдэнэ. Тиймээс гаалийн татвараас зугтах, татварыг багасгах, барааны тоо, хэмжээг багасгах боломжгүй болно.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжжээ.