АНУ-ын ерөнхийлөгч асан, Харвардын их сургуулийн төгсөгч Барак Обама нийгмийн сүлжээндээ хийсэн бичвэртээ уг санхүүжилтийг царцаасан нь “хууль бус, бүдүүлэг үйлдэл” хэмээгээд бусад их сургуулиудыг Харвардын жишээг даган Трампын шаардлагад буулт хийхгүй байхыг уриалжээ.
Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Харвардын их сургуулийг ажилд авах, элсэлт авах болон сургалтын бодлогоо өөрчлөхгүй бол тус сургуульд хуваарилагдсан 2 тэрбум ам.доллараас илүү хэмжээний холбооны санхүүжилтийг царцаана гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээр энэ нь их сургуулиудад газар авч буй антисемитизмийн (еврейчүүдийг үзэн ядах үзэл) эсрэг тэмцэх нэг алхам ажээ.
АНУ-ын ихэнх их, дээд сургуулиуд холбооны санхүүжилт авдаг бөгөөд энэ нь голчлон эмийн судалгаа зэрэг шинжлэх ухааны чиглэлд зориулагддаг байна.
Харвард нь Трампын засаг захиргааны шаардлагыг албан ёсоор няцаасан анхны томоохон их сургууль болж, Цагаан ордон тэднийг хянах гэж оролдож байна хэмээн буруутган эсэргүүцлээ хүртэл илэрхийлээд байгаа билээ.
Эх сурвалж: BBC