Эрдэмтэд эртний Ромын гладиаторууд хоорондоо тулалдахаас гадна арслан зэрэг томоохон амьтадтай мөн тулалдаж байсныг илтгэх ул мөр илрүүлсэн байна.
Тодруулбал Йоркийн их сургуулийн эрдэмтэд 2004 онд Ромын гладиаторын араг ясны хэсгийг илрүүлж байв.
Үүнд шинжилгээ хийж үзэхэд ташааны хэсэгт нь арслангийн шүдний ором үлдсэн байжээ.
Судалгааг удирдсан профессор “Энэ бол Ромын гладиаторууд амьтадтай ч мөн тулалдаж байсныг илтгэх анхны физик нотолгоо” хэмээн онцлов.
Судлаачид хазуулсан ормыг 3D сканнераар шинжлэхийн зэрэгцээ Лондон дахь амьтны хүрээлэнгийн арслангийн шүдтэй хэмжээ, хэлбэрийг нь харьцуулж үзсэн байна.
2004 онд олсон энэ олдворыг дэлхий дээрх хамгийн сайн хадгалагдаж үлдсэн гладиаторын араг яс гэж үздэг аж.
Эх сурвалж: ВВС