Queen Mary University of London дээр “A New Authoritarian Tide? Challenges to Democracy around the World” буюу “Шинэ авторитар урсгал? “Дэлхий нийтээр ардчилалд тулгарч буй сорилтууд’’ хэлэлцүүлэгт суулаа.
Энэ төрлийн сэдвийг олон улсын харилцаа, улс төрийн профессорууд, судлаачид, докторын оюутнууд түлхүү сонирхож, өөрсдийн судалгааны үр дүн, дүгнэлтээ асуултын дундуур хуваалцах аж. Энэ дундаас авсан мэдээллийн тэмдэглэлээ Та бүхэнтэй хуваалцаж байна.
Өнөөдөр дэлхий авторитар урсгалын хөлд “зовж, үрэгдэж” байна. Гэхдээ автократ дэглэмийн сонгодог буюу цэрэг, армид суурилсан хэлбэрээс илүүтэй маш олон хэлбэрт тренд бий болж байна. Ийнхүү олон хэлбэрт автократ дэглэмийн эрин буцаж ирж буй айдас нэмэгдэж байна.
Энэхүү авторитар трендэд маш олон суурь хүчин зүйлс нөлөөлж байна:
- Ардчилсан интитуци (парламент, засгийн газар гэх мэт), түүнийг төлөөлж буй гишүүд, улс төрчдөд ард иргэдийн итгэх итгэл буурсаар байна, энэ ардчиллын үнэ цэнийг бууруулж байна,
- либерал ардчилал нийгэм, эдийн засгийн сайн үр дүнд хүргэж чадахгүй байна гэсэн яриа зонхилох болсон,
- үүнийг популистууд маш ихээр ашиглаж, ардчиллын эсрэг ажлаа хийж байна, либерализм булшлагдах аюул бодитой боллоо, энэ либерал ардчиллыг хөлдөө чирч байна,
- хаа сайгүй популизм газар авч, баян, хоосны ялгаа зэрэг нийгмийн хуваагдал нэмэгдэхийн хэрээр популист улс төрчид, лидерүүд төрж байна,
- улс төрийн лидерүүд үүсэж буй нөхцөл байдлыг маш чадварлаг өөр ашигтайгаар тайлбарлан ашиглаж, улс төрийн эрх мэдлээ хадгалж чадах болсон (informational authocrats);
- цахим технологи, хиймэл оюун ухааны тусламжтайгаар засгийн газрууд иргэдийн үйл хөдлөлийг хянаж эхэлсэн (digital authoritarianism) тухай ч яригдах болсон,
- хэвлэлийг тодорхой бүлгүүд хяналтдаа байлгах байдал газар авч байна,
- хүчирхэг гүрнүүд (ОХУ, Хятад)-ын ил, далд бодлого, шахалт нь бусад орнуудад тусгалаа олж байна. АНУ-хэлбэрийн хагас ардчилал ч бусад оронд дам халих нөлөө үзүүлж байна,
- лидерүүд удирдаж, засаглаж чадахгүй байх нь нийгмийн хуваагдлыг өсгөж, нийгмийн цөөнх рүү чиглэсэн улс төрийн дарамт, хүчирхийлэл нэмэгддэг.
Улс орнуудад ардчилал нь гадаад санхүүжилттэй цэргийн эргэлт гэхээсээ илүүтэй, ‘дотроосоо мөхөж’ байна. Өөрөөр хэлбэл, ардчилал эсвэл авторитор дэглэм байхыг дотоод хүчин зүйлс голлон тодорхойлж байна. Ардчиллын зарчмууд байхгүй болж, сүйрч байна.
Авторитар дэглэмийн энэ эрин үед либерал ардчиллын дархлаа, хамгаалалт шалгагдаж байна. Улс төрийн, төрийн институцийн хяналт-баланс (check & balance)-ын зарчмаар парламент нь Засгийн газрын авторитар хэв шинжийг дарж байх ёстой.
Нээлттэй нийгмийн байгууллагууд, ард иргэд хамтарч ардчиллаа хамгаалах хэрэгтэй. Авторитар дэглэмийн үед үг хэлэх эрх хязгаарлагдаж, аюулгүй байдал хангагдахгүй. Иймд хожимдож болохгүй.
Ардчиллын либерал (Европ, Австрали, Шинэ Зеланд, АНУ, Канад гэх мэт орон энэ ангилалд багтана) загварыг хүмүүс шүүмжилж, ардчиллын либерал биш хувилбар байх тухай ярих хандлага ч гарч байна.
Гэхдээ либерал биш ардчилал гэж зүйл ер байх уу? Африкийн, Азийн, Арабын хувилбар гэж бий юу? зэрэг олон зүйлийг бодох ёстой болно. Урт хугацаандаа бол, иргэдийн шууд оролцоотой ардчиллын хэлбэр тогтох байх, гэхдээ одоогийн либерал ардчиллын зарчмыг бүрэн хална гэдэг юу л бол...
Ардчилсан сонгууль хийгээд ч авторитар дэглэм хэвээр байсаар байх уу? Мексикт ардчилсан сонгуулиар нэг нам 70 жил эх барьсан жишээ бий...”