gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.15
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.15
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.15
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Байгаль орчны Нобель” гэгдэх Голдманы шагналын ээлжит эзэн Монголоос тодорлоо

Л.Амарцэцэг
Нийгэм
2025-04-21
136
Twitter logo

Голдманы нэрэмжит Байгаль орчны шагналын 2025 оны долоон ялагчийг энэ өдөр зарласны дотор Монгол хүн багтсан баяртай үйл явдал тохиолоо. Энэхүү шагнал нь байгаль орчныг хамгаалах үйлсэд манлайлсан эрхмүүдэд олгодог дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал юм.

Нэг тивээс ердөө нэг л идэвхтнийг сонгон хүрээлэн буй орчноо хамгаалах үйлсэд гаргасан амжилт, манлайллыг нь үнэлэн энэхүү шагналыг олгодог ба Монгол Улсаас Голдманыг гурав дахь удаагаа хүртсэнээр Ази тивийн шилдгүүдийн тоонд багтаж байна.  

Монголын нэрийг тив дэлхийд цуурайтуулсан эрхэм бол Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, 80 настай Лувсандашийн Батмөнх. 

Тэрээр тэтгэвэртээ гарснаас хойш нутаг усаа хамгаалах үйлсийг манлайлж, инженерийн тооцоолох ухаанаа ашиглан нутгийн ард олонтойгоо хамжиж, Хөвсгөл сумандаа 500 мянган га газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авахуулжээ. 

Л.Батмөнх энэ талаар “Би Дорноговь аймгийн уул уурхайн гурван үйлдвэрт ажиллаж байгаль орчинд үзүүлж буй хор хохирлыг нүдээр үзэж, биеэр туулсан хүн. Иймдээ ч нутгийнхаа онгон дагшин байгаль, нүүдлийн мал аж ахуй, зэрлэг амьтан, түүхэн дурсгалт газруудыг байгаагаар нь хадгалахыг хүссэн. Ийм шагнал авна гэж харин бодсонгүй. Энэ үйлсэд хамтран зүтгэсэн нутгийн зон олондоо баярлалаа. Монгол Улс газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авахаа зарласан анхны улс. Хууль ёсны дагуу, шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан хүсэлтийг минь төр хүлээн авч, дэмжиж ажилласан нь энэ амлалтдаа үнэнч байгааг илтгэнэ. Миний хүсэл бол уул уурхайг хариуцлагажуулж, байгаль орчны өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг болгох юм” гэлээ.  

Уг нэр хүндтэй шагналыг анх 1989 онд Сан Францискод Рода болон Ричард Голдман нар санаачлан 36 жилийн хугацаанд 98 орны 233 идэвхтнийг (106 эмэгтэй) шагнажээ. Тэдний олонх нь манлайллаа үргэлжлүүлж төрийн өндөр албан тушаалтан, ТББ-ын удирдагч, Нобелийн шагналтнууд болсон аж.  

Голдманы Байгаль орчны сангийн Дэд ерөнхийлөгч Женнифер Голдман Уоллис “Хүн төрөлхтөн болон дэлхий ертөнцөд хүндхэн жил тохиолоо. Гаргалгаа үгүй мэт санаа сэтгэл зовоосон олон асуудал бий ч байгаль орчныг хамгаалах үйлсэд манлайлж буй энэ эгэл эрхмүүд болон тэднийг дэмжих ард олон тайтгарал, итгэл найдвар минь болж байна. Хэрэв бид гэр бүлээ нандигнан хамгаалдаг шигээ хүрээлэн буй орчноо хамгаалахад сэтгэл зүрх, оюун санаагаа зориулж чадвал ялалт ойрхой бий” хэмээлээ.

Долоон ялагчийн шагналыг 4-р сарын 22-нд буюу Эх дэлхийн өдөр Сан Франциско хотноо гардууллаа. Л.Батмөнх гуайн ёслолын үеэр хэлсэн үгийг хүргэж байна.

Бусад тивийн шагналтнууд:  

  • АФРИК
  • Семиа Гхарби – Тунис
  • Тэрээр Италиас Тунис руу хууль бусаар экспортлогдсон 6,000 тонн ахуйн хог хаягдлыг эх оронд нь буцаах кампанит ажлыг удирдан зохион байгуулжээ. Энэ хэргээр авлигын асуудалд холбогдсон 40 гаруй албан тушаалтан баривчлагдаж, Европын Холбоо хог хаягдлын тээврийн журмаа чангатгасан.
  • АЗИ
  • Лувсандашийн Батмөнх – Монгол
  • Батмөнх Лувсандаш уул уурхайн олборлолтоос нутгаа хамгаалах зорилгоор тэмцэж, 2023 онд Дорноговь аймгийн Хөвсгөл суманд 26,000 га газрыг тусгай хамгаалалттай бүс болгон зарлуулжээ. Энэ нь нэн ховор аргаль хонь, зэрлэг хулангийн 75%-ийг оршин тогтнох орон зайгаар хангаж байна.
  • ЕВРОП
  • Бесьяна Гури, Олси Ника – Албани
  • Тэд Вьёса голыг усан цахилгаан станцын барилгаас хамгаалах кампанит ажлыг амжилттай удирдан, 2023 онд Албани улсын Засгийн газар уг голыг тусгай хамгаалалттай цогцолборт газар болгон статусыг нь өөрчилжээ.
  • АРАЛ БА АРАЛ УЛС
  • Карлос Мало Молина – Канарын арлууд
  • Тэрээр Тенерифе арал дээр баригдах томоохон боомтын төслийг зогсоохын тулд олон улсын кампанит ажил өрнүүлж, 2021 онд Канарын арлуудын Засгийн газраас уг төслийг цуцлуулжээ. Одоо тэрээр арлуудын анхны далайн хамгаалалт, боловсролын төвийг байгуулах ажлаа эхлүүлээд байна.
  • ХОЙД АМЕРИК
  • Лорен Аллен – АНУ
  • Түүний кампанит ажлын үр дүнд Saint-Gobain Performance Plastics үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, 2024 оны 5-р сард хаалгаа барьжээ. Энэ үйлдвэр нь олон арван жилийн турш Нью-Ингландын оршин суугчдын ундны усыг хортой химийн бодисоор бохирдуулж байсан юм.
  • ӨМНӨД & ТӨВ АМЕРИК
  • Мари Луз Канакири Мураяри – Перу
  • 2024 оны 3-р сард түүний тэргүүлдэг Кукама овгийн эмэгтэйчүүдийн нийгэмлэг Мараньон голыг өөрийн гэсэн хууль ёсны эрхтэй болгож чаджээ. Тодруулбал, тэдний ачаар Мараньон гол чөлөөтэй урсах, аливаа бохирдуулах үйл ажиллагаанаас ангид байх эрхтэй болсон нь амьгүй зүйлд хуулиар хамгаалагдсан эрх олгосон анхны үйл явдал болсон аж. Улмаар ашигласан тосыг гол руу асгахаас сэргийлж, сав газрын хэмжээнд хамгааллын үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг шүүхээс Засгийн газарт даалгасан юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан