gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Наранбадрах: Адуугаар аялал жуулчлалаа хөгжүүлж, малчдын орлогыг нэмэгдүүлнэ

О.Батхишиг
Нийгэм
2025-06-04
52
Twitter logo

2022 онд Ерөнхийлөгчийн ивээл дор малчдын орлогыг солонгоруулах замаар бэлчээрийн даацыг зохицуулах, цөлжилттэй тэмцэх зорилготой “Малчны 10 бодлого”-ыг баталсан. Энэ хүрээнд зургаан төрийн бус байгууллага, таван яам хамтран “Монгол адууны диваажин” нэртэй бодлого, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол адууг брэнд болгож аялал жуулчлалыг хөгжүүлэх,  малын тоог нэмэгдүүлэхгүйгээр малчдын орлогыг өсгөх төлөвлөгөөтэй аж.

Энх тайвны соёлыг сурталчлагч Б.Наранбадрахын хэлснээр, Монгол орны уур амьсгалын өөрчлөлт нь мал, малчин, бэлчээр гуравтай хамааралтай. Өнөөдөр малчдын орлогын дийлэнх нь мах, ноолуураас бүрддэг ч, махны худалдааны орлогын ердөө 22 хувь нь малчны гар дээр үлддэг. Үлдсэн нь ченжүүдийн гарт орж, бодит орлого нэмэгдэхгүй байгаа учраас малчид малаа өсгөхөөс өөр сонголтгүй болсон. Жишээлбэл, 5000 малтай айлын жилийн дундаж орлого 67 сая төгрөг байдаг ч, үүнээс 30 саяыг тэжээлд зарцуулдаг. 

Түүнчлэн ноолуурын үнэ өсөхийн хэрээр ямааг хэт үржүүлсэн нь ноолуурын чанарт сөргөөр нөлөөлжээ. Социализмын үед ямааны ноолуурын нарийн ширхэг (микрон) 13 байсан бол өнөөдөр хамгийн нарийн нь 14.5 микрон болж, чанар муудсан гэв. 

Хөтөлбөрийн хүрээнд малчдыг мах, ноолуураас гадна бусад хэлбэрээр орлоготой болгох зорилгоор "И-Монголиа" платформд "Малчин", "Moriu" аппликэйшнүүдийг холбохоор ажиллаж байгаа аж. Энэ нь гаднын жуулчдад тухайн малчныд зочлох, цагаан идээ захиалах, адууны махаа шууд малчнаас авах зэрэг үйлчилгээг цахимаар авах боломж олгоно. Ийм төрлийн платформ нь AirBnb зэрэг олон улсын жишиг аппликэйшнтэй ижил төвшинд хөгжих бөгөөд 2026 оны хавар ашиглалтад орно гэв.

Мөн “ногоон малчин” стандартад шилжих, бэлчээрийн карбон зах зээлд оролцох нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг Б.Наранбадрах онцоллоо. Монгол орны сэрүүн, хуурай уур амьсгалын онцлогоос шалтгаалан нүүрсхүчлийн хий хөрсөнд гүн шингэдэг.

Хэрэв Монгол Улс нийт 110 сая га бэлчээртээ нүүрсхүчлийн хийг буруулснаа тооцуулж, олон улсын зах зээлд оролцвол, мал багатай ч орлоготой малчин  болох нөхцөл бүрдэхийг тэрээр хэлж байлаа. 

Аялал жуулчлалын хувьд монгол адуу гадаадын морин спорт сонирхогчдын анхаарлыг татах боломжтой аж.  Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдрийг дэлхийн адууны өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ баталлаа. Үүнд  дэлхийн 56 улс нэгдсэн бөгөөд Монгол улсыг  дэлхийн морьтон бүрийн цуглах диваажин, амар амгалангийн нутаг гэдэг брендээр аялал жуулчлалыг хөгжүүлэх гарц болгож байгаа гэв. 

Дэлхийд морин спорт сонирхдог 200 сая гаруй хүн байдаг бөгөөд хамгийн олон гишүүнтэй нь Герман, Франц. Зөвхөн Германд л гэхэд морин холбооны 7 сая орчим гишүүн байдаг аж. Энэ боломжийг ашиглан эхний ээлжид жилдээ 200 мянган жуулчин татах, цаашлаад Германы морин спортын холбоотой хэлэлцэж 600 мянган хүнийг хүлээн авах зорилт тавин ажиллаж байна. Жуулчид Монголд ирж аппликэйшнээр морь захиалан, 3-4 сарын турш малчны амралтын газар амарч болно.

Мөн ирэх жил “10 мянган морьтны парад” зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд цахим бүртгэлтэй хүмүүс өөрсдийн морио унан оролцох боломжтой. Энэхүү үйл ажиллагаанд Холливудын алдартай жүжигчид болох Арнольд Шварценеггер, Хокин Пенекс нарыг урьж, мянгатын жанжны дүрээр оролцуулах төлөвлөгөөтэй байна. “Дэлхийн энх тайван, аутизмын эсрэг, сэтгэцийн эрүүл мэндийн төлөө” уриан дор зохиогдох тус парад нь олон улсад Монголын соёл, адууны өвийг сурталчлах чухал арга хэмжээ болох ажээ. 

Хөтөлбөрүүд нь төрөөс ямар нэгэн санхүүжилт аваагүй бөгөөдтөрийн бус байгууллагууд болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буйг тэрээр онцолсон юм. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан