Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороон, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д гал гарч байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд өнөөдөр (2025.06.02) 00:25 цагт иржээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тус хэлтсийн 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар анги, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн алба хаагчид тус тус ажиллав.
Улмаар 50х230 метрийн хэмжээтэй өндөр даралтын цехийн 9 дүгээр турбиний генератор, зүүн урд хана, дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Генератор нь дулааны цахилгаан станц (ДЦС)-ын гол төхөөрөмжийн нэг бөгөөд дулааны энергийг цахилгаан энерги болгон хувиргадаг.
Эх сурвалж: ОБЕГ