“Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо"-ноос уламжлал болгон 4 дэх жилдээ “Ложистикс Форум 2025” арга хэмжээг Боомтын Сэргэлтийн Үндэсний Хороо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Монголын Тээвэр Логистикийн Мэргэжлийн Нэгдсэн Холбоо-той хамтран зохион байгуулагдлаа.
Монголын болон дэлхийн тээвэр ложистиксийн салбарт өрнөж буй үйл явдлууд, нөхцөл байдал, 2025 онд БНХАУ-н Тяньжин боомтод чингэлгүүд гацах уу, 2025 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот руу ачаа тээвэр оруулахыг хориглох эсэх тухайд, үр дагавруудын талаар салбарын төлөөллүүдтэй тойрон хэлэлцэж, цаашид гарах өөрчлөлт, хүлээгдэж буй нөхцөл байдал, салбарын хөгжлийн төлөөх санаачилгуудыг хэлэлцлээ.
Тээврийн салбарын орлого сүүлийн 10 жилд 11.5 дахин өссөн ба үүнээс авто тээврийн орлого 19.2 дахин өссөн нь голлон нөлөөлсөн үзүүлэлттэй байна.
Тээвэрлэсэн ачааны жин сүүлийн 10 жилд 4.1 дахин өссөн ба авто тээврийн хэмжээ 6.5 дахин өссөн нь голлон нөлөөлсөн бөгөөд үүнээс үзэхэд авто тээврийн үнэ ачааны жингийн өсөлтөөс илүү өссөн байгааг мэдээллээ.
Мөн хөрш орнуудтай хамтын ажиллагаагаа улам тэлж, тээвэр ложистикийн салбарыг дараагийн шатанд гаргах талаар олон сонирхолтой сэдвүүд хөндөгдлөө.