Нийслэлийн Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд өнөөдөр (2025.06.05) 01:36 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай залгаа 2 гэр шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт тус хаягт оршин суугч 2 том хүн, 3 хүүхэд буцалтгүй нэрвэгдэгч болжээ.
Иймд иргэд, олон хийт
- Пийшин, зуухны аюулгүй байдлыг хангах,
- Гэмтэлтэй цахилгааны утсыг ашиглахгүй байх, цахилгааны утас болон уртасгагчийн ачааллыг хэтрүүлэхгүй байх,
- Бага насны хүүхдийг асран хамгаалагчгүйгээр үлдээхгүй байх,
- Чүдэнз, асаагуурыг хүүхдийн гар хүрэхгүй газар, цоожтой шүүгээнд хадгалж хэвших,
- Шашны зан үйл хийх, зул барих, ялангуяа нэг удаагийн зул барих үедээ байнгын хяналттай байж эзэнгүй орхихгүй байж, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.